СТОКХОЛМ, 2026 оны нэгдүгээр сарын 29 /TASS/. Дани, АНУ, Гренландын төлөөлөгчид нэгдүгээр сарын 28-ны лхагва гарагт уулзаж, Арктикийн аюулгүй байдлын асуудлыг хэлэлцсэн тухай Данийн Гадаад хэргийн яам мэдээлжээ.
Уг уулзалтаар Америкийг түгшээж буй Арктикийн бүсийн аюулгүй байдлын асуудлыг Дани улсын “улаан шугам”-ыг дагаж мөрдөх нөхцөлд хэрхэн шийдвэрлэх боломжтой талаар хэлэлцсэн гэж Гадаад хэргийн яамны мэдэгдсэнийг Ritzau агентлаг мэдээлсэн байна
Данийн Гадаад хэргийн сайд Ларс Лёкке Расмуссен, Гренландын Гадаад хэргийн сайд Вивиан Моцфельдт нар АНУ-ын дэд ерөнхийлөгч Жей Ди Вэнс, Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио нартай нэгдүгээр сарын 14-нд Вашингтонд уулзжээ. Уулзалтын дараа Расмуссен хэлэхдээ, энэ удаагийн зөвлөлдөх уулзалтаар Гренландыг өөртөө нэгтгэх оролдлогоосоо татгалзахыг АНУ-д ятган үнэмшүүлж чадсангүй гэж мэдэгдсэн байна. Уулзалтын үеэр талууд цаашид аралтай холбоотой асуудлаар харилцан ойлголцолд хүрэх боломжийг судлахын тулд тогтмол уулзаж байх ажлын хэсгийг байгуулахаар тохиролцжээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Баасан - 03 сарын 27,
2026
Сэтгэгдэл2
Энэ бас дайны талбар болно. Америк ёстой дураараа дайн хийнэ. Украйнд америкийн цэргийн бааз байхыг орос зөвшөөрөхгүй гэж үзэх нь аргагүй. Нато гэж зэвсэгтэй дээрэмчид украйнд зэвсэг нийлүүлж, орос гаралтай украйны иргэдээ алж байхыг юу гэж зүгээр хараад сухав. Украйнд дайрч орсон Оросын цэргийн ажиллагааг буруутгах үндэслэл алга.
Трампын Гренландыг авах амбиц Хятадын хувьд тэнгэрийн хишиг ивээл" мэт болж байна. Яагаад гэвэл Трамп Гренландаас болж Дани улс НАТО-гийн холбоотнуудтайгаа маргалдаж, тэдэнд тарифын хориг тавьж байгаа нь АНУ-ын нэгдмэл фронтыг сулруулж байна. АНУ Гренландын нөөц баялаг газрын ховор элемент руу анхаарлаа хандуулж, Европтой муудалцаж байх хооронд Ши Жиньпин Номхон далайд чөлөөтэй нүүдлээ хийх боломжтой болж байгаа юм. Бээжин үүнийг АНУ-ын ноёрхлын төгсгөл гэж харж байна. Ши Жиньпин "ар тал" болох Оростой түншилцэж Монгол Улсыг эдийн засгийн хараа хяналтдаа авснаар түүнд далайд эрсдэлтэй алхам хийх стратегийн итгэл үнэмшил төрж байна. Трампыг Гренланд, Венесуэл Иран зэрэг "баруун хагас бөмбөрцгийн" асуудалдаа түүртэж байх хооронд Азид "эргэлт буцалтгүй" өөрчлөлт хийхийг эрмэлзэнэ. Хятад улс 2026 оны дунд үе зуны сар гэхэд Өмнөд Хятадын тэнгист Филиппиний эсрэг "цэргийн хязгаарлагдмал ажиллагаа" явуулж, АНУ-ын тэвчээрийг шалгах болно.