ТОКИО, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Reuters/. Ерөнхий сайд Такаичи Санаэгийн удирддаг Либерал Ардчилсан нам хоёрдугаар сарын 8-нд болох ээлжит бус сонгуулиар Японы парламентын доод танхим дахь суудлын тоогоо нэмэгдүүлж, олонх болох магадлалтай байгааг Nikkei сониноос явуулсан санал асуулгын дүн харуулжээ.
Такаичи эдийн засгийг дэмжих төсвийн бодлогоо хэрэгжүүлэхдээ ард түмнээс дэмжлэг авахын тулд бүх нийтийн ээлжит бус сонгууль зарласантай холбоотойгоор Япон улс нэмэлт өрийн бичиг гаргахаас өөр аргагүйд хүрч магадгүй гэсэн болгоомжлол зах зээлд үүсэж, бондын хүү огцом өссөн байна.
Хэдийгээр сонгуулийн кампанит ажил дөнгөж эхэлж байгаа боловч Либерал Ардчилсан намын нэр хүнд өссөөр байгаа бөгөөд сонгуулийн өмнө эзэлж байсан 198 суудлаас илүү олон буюу парламентын доод танхимын 465 суудлын 233-аас доошгүйг авах магадлалтай гэж Nikkei сонинд бичжээ.
Либерал Ардчилсан нам одоогоор Японы Инновацын намтай /Ишин/ хамтран эрх баригч эвсэл байгуулаад байгаа бөгөөд хамтдаа доод танхимд ялимгүй олонхын суудлыг эзэлж байгаа бол дээд танхимд цөөнх хэвээр байна.
Энэхүү судалгаанд Nikkei сонины бэлтгэсэн материалууд болон нэгдүгээр сарын 27-28-нд Yomiuri сонинтой хамтран явуулсан санал асуулгын дүнг нэгтгэн оруулжээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Пүрэв - 03 сарын 26,
2026
Сэтгэгдэл11
Мэдэхгүй, Америк хүртэл японыг цөмийг зэвсэгтэй болох гэвэл токиод цэргийн тусгай үйл ажиллагаа хийхэд бэлэн байгаа.
Японд Хятад жуулчид хятадын хөрөнгө оруулалтаас илүү Япон улсын оршин тогтнол аюулгүй байдал хамгаас чухал. Япон цөмийн зэвсэгтэй болж батлан хамгаалах цэрэг зэвсэгээ хүчирхэгжүүлж геополитикийн өрсөлдөөнд хятадыг ялах ёстой.
Азийн хорт хавдар хятад цөмийн зэвсэгтэй болоод байхад Япон яагаад цөмийн зэвсэгтэй болж болохгүй гэж хужаагийн өмхий эрлийзээ.
Америк нэгдсэн улс хэзээч японыг цөмийн зэвсэгтэй болохыг зөвшөөрөхгүй. Үүнийг ойлгоорой. Хэрвээ япон цөмийн зэвсэгтэй болбол 1945 оны хариугаа америкаас авахгүй гэх баталгаа байхгүй гэж энгийнээр хэлье.
103.57.92.38 чам шиг хужаагийн эрлийзүүд Япон цөмийн зэвсэгтэй болчих вий гэхээс шээс нь сарвиж байгаа. Япон цөмийн зэвсэгтэй болвол Япон америк руу биш танай хужаагаас хариугаа авах болно. Одоогийн Япончууд алс холын америк биш ойр байгаа хужаа японы заналт дайсан гэдгийг чам шиг эргүү мэдрэлээс илүү тэд мэдэж байгаа. Чи хятад руугаа зайлөө.
i,am agree with you
Олон улсын шинжээчид болон тагнуулын мэдээллээр 2026 он бол Хятадын хувьд "Бэлтгэл ба Туршилт"-ын жил, харин 2027 он бол "Шийдвэрлэх" жил байх магадлалтай байна гэж үзэж буй! Хятад улс 2026 ондоо багтаж Зүүн өмнөд Азийн орнуудтай (ASEAN) "Өмнөд Хятадын тэнгисийн биеэ авч явах дүрмийг өөрт ашигтайгаар батлуулахыг хичээж байна. Хэрэв энэ хэлэлцээр бүтэлгүйтвэл ялангуяа Филиппин зөвшөөрөхгүй бол цэргийн ажиллагаа эхлэх гол шалтаг болно. Ирэх 2027 онд Хятадын Ардын Чөлөөлөх Армийн 100 жилийн ойгоор Ши Жиньпин "Тайванийг цэргийн хүчээр нэгтгэх бэлтгэлийг хангах" тушаал өгсөн. 2026 оны дотоодын "цэвэрлэгээ" нь яг энэ ойгоос өмнө армиа 100% өөрийн хүнээр дүүргэх төлөвлөгөө юм.
Хятад улс одоогоор "Хоёр шатлалт" тактик хэрэглэж байна. 2026 онд Филиппинтэй маргаантай байгаа арлууд дээр "Саарал бүсийн тактик" ашиглан жижиг сажиг мөргөлдөөнүүд үүсгэж, АНУ-ын хариу үйлдлийг туршина. Трамп Филиппиний төлөө дайнд орох уу, үгүй юу гэдгийг Хятад харахыг хүсэж байна. Хятад Тайвань руу шууд довтлохоос илүүтэй "Бүрэн бүслэлт" хийх магадлал өндөр байна. Хятад улс Тайванийг гадаад хангамж эрчим хүч, хүнсийг таслах замаар "байлдалгүйгээр буулгаж авах" төлөвлөгөөг 2026 оны цэргийн сургуулилтуудаараа туршиж эхэллээ.
Японы хувьд "хараад суух" сонголт огт байхгүй. 2026 оны геополитикийн нөхцөл байдалд Япон улс түүхэндээ байгаагүй хамгийн том цэргийн болон стратегийн шилжилтийг хийж байна. Хятад улс далайд түрэмгий акул болж, "ар тал"-даа санаа зовохгүй болсон нь Японы хувьд "Оршин тогтнохуйн аюул" гэсэн үг. Япон улс Дэлхийн II дайнаас хойшхи "Зөвхөн өөрийгөө хамгаалах" бодлогоосоо албан ёсоор татгалзаж, "Сөрөг довтолгоо хийх чадавхи"-тай болохоо зарласан. Япон улс 2026 он гэхэд батлан хамгаалахын төсвөө ДНБ-ийхээ 2%-д хүргэж, Дэлхийн 3 дахь том цэргийн төсөвтэй улс болсон. Тэд АНУ-ын "Tomahawk" пуужингуудыг олноор нь худалдан авч, Хятадын эргийн хотууд руу цохилт өгөх чадвартай болж байна. Хятад улс Тайвань руу довтолбол Япон улс шууд оролцоно гэдгээ Ерөнхий сайд маш тодорхой илэрхийлсэн. Учир нь Тайвань унавал Японы эрчим хүчний 90% дамждаг далайн зам Хятадын хяналтад орно оо гэсэн үг. Нөгөөтэйгүүр арлын Япон улс зөвхөн АНУ-д найдалгүйгээр бүс нутгийн холбоо"-нуудыг байгуулж байна.
Япон улс Филиппинтэй цэргийн хамтын ажиллагааны гэрээ байгуулж, Филиппинд цэргээ байршуулах эрхтэй болсон. Хэрэв Хятад Филиппиний эсрэг далайд түрэмгийлэл үйлдэх аваас Япон улс ар тал болон тагнуулын мэдээллээр шууд дэмжлэг үзүүлэхээр бэлтгэж байна. Трамп "Гренландыг авах" Европтой эв түнжин хагаралдах эсвэл "Холбоотон Израилийн хамтаар Ираны эсрэг сөргөлдөх зэргээр анхаарал нь сарниж, Азиас цэргээ татаж магадгүй гэж Япончууд маш их эмээж байгаа. Тиймээс Япон улс өөрийн гэсэн бие даасан арми нисэх онгоц тээгч хөлөг болон дэвшилтэт сөнөөгч онгоц бүтээх хөтөлбөрөө эрчимжүүлж байна. Тэд Трампыг "Америк нэгдүгээрт" гээд Азиас гараад явсан ч Хятадын эсрэг ганцаараа сөрөн зогсох чадвартай байхыг хичээж байна!
Япон Хятадын түрэмгий даварсан үйлдэлд "хараад суухгүй", харин ч Хятадын эсрэг "Хамгийн аюултай саад" болж хувирч байна. Хэрэв Хятад улс Тайвань эсвэл Филиппин рүү довтолбол, Япон улс АНУ-аас ч түрүүлж өрсөж цэргийн хөдөлгөөн хийж магадгүй. Учир нь энэ нь тэдний хувьд "Үхэх үү, сэхэх үү" гэдэг асуудал юм! 2026 оны Япон бол "Номхон далайн энх тайвны бэлгэ тэмдэг" биш, харин "Дайнд бэлэн, хүчирхэг тоглогч" болсон. Нөгөөтэйгүүр Япон улс ийнхүү хүчтэй зэвсэглэж байгаа нь Хойд Солонгосын хувьд "гал дээр тос нэмэх"-тэй адил үйлдэл болж байна. Ким Жон Ун Японы цэрэгжилтийг "Империализмын сэргэлт" гэж нэрлээд, хариуд нь тактикийн цөмийн зэвсгээ Японы хотууд болон АНУ-ын баазууд руу чиглүүлж байгаагаа мэдэгдлээ. Энэ нь бүс нутагт "Гурвалсан цөмийн хямрал" (Орос-Хятад-Хойд Солонгос vs АНУ-Япон-Өмнөд Солонгосын хамарч үүсгэж магадгүй.