Өчигдөр болсон Засгийн газрын хуралдаанаар эрчим хүчний салбарт үүссэн нөхцөл байдлыг хэлэлцжээ. Улмаар Ерөнхий сайд Г.Занданшатар салбарын сайдад нь хариуцлага тооцохоо мэдэгдэв. Тэрээр “Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өгч байна. Энэ хугацаанд “Дулааны IV цахилгаан станц” ТӨХК-д үүссэн асуудлыг шийдвэрлэхгүй бол хариуцлага тооцно. Эрчим хүчний нэгдсэн бодлогоо шуурхай цэгцэл. Цэгцэлж байж чөлөөлнө. Хотын дарга Х.Нямбаатартайгаа хамтраад тавдугаар цахилгаан станцынхаа асуудлыг хурдан шийд” гэв. Эрчим хүчний сайдын хувьд нэг сарын хугацаа гэдэг бараг л чөлөөлөгдсөнтэй адил.
Өөрөөр хэлбэл, Б.Чойжилсүрэн сайдад 30 хоногийн хугацаа өгсөн нь “Огцруулна” л гэсэн үг. Өөрөө ч Засгийн газрын хуралдаанаас гарч ирээд өгсөн тайлбартаа “Нэг сарын хугацаанд эрчим хүчний асуудал шийдэгдэхгүй нь тодорхой. Албан тушаалаа авсан шигээ өгч чадна” гэнэ лээ.
Тэгэхээр Ерөнхий сайд Г.Занданшатар хугацааг өгч байгаа нэрээр бараг л түүнд хариуцлага тооцчихлоо. Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн сүүлийн хоёр Засгийн газар дамнан сайдаар ажиллаж байгаа. Энэ салбарт бараг л “ноёрхол”-оо тогтоочихсон, “хоргодох” зүйл түүнд олон байгаа нь ойлгомжтой. Гэхдээ л хааны алба халаатай, эзний алба ээлжтэй байдаг даа. Үндэсний аудитын газраас Эрчим хүчний сайдын “багцад” 79.98 тэрбумын зөрчилтэй гэсэн дүгнэлт гаргасан.
Цэвэр зохион байгуулалт, төсвийн сахилга бат, салбарын уялдаа холбоог харуулсан зөрчлүүд байна. Үүнээс харахад, эрчим хүчний салбарын эдийн засгийн нөхцөл байдал ямар эмзэг, замбараагүй, дүрэм журамгүй явж байгааг харж болно. Эрчим хүч бол улс орны аюулгүй байдалтай шууд холбоотой чухал салбар.
Өнөөдөр нийслэлд хэдхэн цаг цахилгааны хязгаарлалт хийхэд ямар эрсдэлт байдлууд үүсэж байгааг бэлхнээ харж болно. Мөн өчигдөр Ерөнхий сайд Г.Занданшатар "Дулааны IV цахилгаан станц" ТӨХК болон “Эрчим хүчний үндэсний төв” ТӨХХК-ийн удирдлагууд авлигын хэрэгт нэр холбогдож саатуулагдаад байгаа учраас эдгээр байгууллагын удирдлагыг чөлөөлж, тухайн байгууллагуудын хэвийн үйл ажиллагааг хангаж, мэргэжлийн удирдлагыг яаралтай томилохыг Б.Чойжилсүрэн сайдад үүрэг болгожээ.
Т.БАТСАЙХАН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Баасан - 03 сарын 27,
2026
Сэтгэгдэл20
Энэ мэдрэлийг огцруулаад шоронд хорь.
Үүнийг хуулийн хэллэгээр бол "Тэнсэн харгалзах" гэдэг юм: хэрэв энэ хугацаанд дахин гэмт хэрэг үйлдэхгүй (тог тасалдуулахгүй) бол шоронд явуулахгүй (огцруулахгүй), харин алдаагаа засахгүй бол пиздец гэсэн үг!!!
Хүрэлсүх зүгээр нэг намынхаа даргаар буриад Учралыг,хуулийнхаа сайдаар баруун аймгийнхныг үзэн яддаг Дорнодын Энхбаярыг тавиагүй л дээ.
30 жил хийгээгүй ажлыг яаж 30 хоногт хийх юм болдоо. Чойжогийн ярьдгаар бол "Өвөл болдог. Өвлийн дараа хавар болдог нь тодорхой" гэж хэлдэг. Харин одоо мань хүний огцрох нь бас тодорхой болж байх шиг. Энэ ямар ямарч үүлийн үртэй амьтан бэ...
Харин тэгэхнээр нядлах хугацааг түр хойшлуулсан гэсэн үг!!
Үгүй э.худ тэгж бхад.олон түмэнд арга хэмжээ авах нь гэж худ харуулж бга юм.ажил сайжирлаа тог тасрахаа байлаа огцруулахгү ганэ 3 сарын дараа өвөл дууссан хойно кк
Огцруулна гэдэг нь шагнана гэсэн үг. МАН хулгай хийсэн олон хулгай ч сайдаа шагнаж гадаад руу элчин сайдаар явуулэ байсан. Солонгос хүүхний бөгс салтаа илсэн Одбаяр Хүрэлсүхийн хошногыг илээд Хонгонгд элчин сайд болсон байна
Ene salbariig ene hunees iluu hiichih said oiriin 10 jild baihgui , 40 jil yuch hiigeegui salbart gerel asaaj yavaa gants said shuu. Zutgej yavaa negendee buu ataarah, Bid chin uujuuhan setgeltei ard tumensen.
Ene salbariig ene hunees iluu hiichih said oiriin 10 jild baihgui , 40 jil yuch hiigeegui salbart gerel asaaj yavaa gants said shuu. Zutgej yavaa negendee buu ataarah, Bid chin uujuuhan setgeltei ard tumensen.
чойжилсүрэнгээс илүү сайн эрчим хүчийг мэдэх хүн ойрын арван жилд гарахгүй Харин төрийн өмчийг сайн хадгалж байгаа хүн шүү бусад бүх яамдын хөрөнгийг хувьчилсанаас дуусгасан шүү дээ Энэ дөр шоргүй дөрвөд зүтгээд чадан ядан альч засгийн газрын үед ерөнхий сайдтай хэл амаа ололцоод ажлаад байдаг хүн шүү станц хуучраад хойт хормойг нь бөглөхөөр урд хормой нь цоороод "сар тавиад"" үлээчих гээд байгаа нь үнэн амь тавиад зүтгээд бай Наадуулчинь орсоор хийлгэхгүй гэж зүтгээд байгаа улс шүү олон улсын тойм ч нь хүртэл уих гишүүн нарантуяа нараад ярилцаж байгаад ээдээ орсоор бариулж хийлгэж болохгүй шүү орсуудыг хол байлгаж л үзээрэй гэж тв ээр дарамтлан даалгаж байв ийм хүнд нөгцөлд ажиллаж байгаа хүн
Чойжилсүрэн сайд энэ 30 хоногт аргалаад биз
Чойжилсүрэн сайд энэ 30 хоногт аргалаад биз
Эрлэгийн хаан Дамдинчойжээ гэж мэдэх үү !
ДАЛАЙСАН СЭЛЭМТЭЙ ДАЙНЫ ТЭНГЭР ГАЛ УЛААН МОРЬТОЙ ГАЗАР ТЭНГЭР ДОРГИУЛСАН ГҮРЭН УЛСЫГ ЭРГҮҮЛЖ" ГҮРГҮҮ [ГЕОРГИИ ] УЛСАА ХУРААЖ ГАЛ ЦАХИЛГААНААР ХАНГАЖ ГАЙХАМШГИЙГ БҮТЭЭХ ДАЙНЫ ТЭНГЭР ДАМДИН ЧОЙЖОО ГЭЖ ДАНЗАН ГУЙ НЬ АЙЛДАВ
Занданшатар бүх насаараа төрийн том албан тушаал, бүр УИХ-ын дарга, Ерөнхий сайдын албан тушаал хашаад Монголд ганцхан ч цахилгаан станц бариулж чадаагүй, бариулах мэдлэг, чадвар ч байхгүй, бариулах сэтгэл ч байгаагүй монголыг хамгийн ихээр хорлосон хамгийн хорон этгээдүүдий нэг шүү дээ. Занданшатар монголын төрөөс үтэр түргэн зайлах хэрэгтэй.
өвлийн дараа хавар болдог тэгээд зун болдог гэсэн мэдлэгийг маниуддаа өгсөн дө
Монгол улс яг л маш ядуу айл шиг болжээ. Гэрийн эзэд нь (Монголын ард түмэн нь) ямар ч ажил хийхгүй, гэрийхээ доторх өнгөтэй өөдтэйг бүхнийг бүгдийг нь бусдад зарж (Монгол улс юм үйлдвэрлэдэггүй тул ганцхан ашигт малтмалаа гадагшаа зардаг) хоолоо арай хийж олж иднэ. Тэгээд гэрийхээ бүх юмыг зарж дуусаад бусдаас мөнгө зээлж (Монгол улс гадаадаас 40-өөд их наядын зээл авчээ) зээл, зээлийн хүүгийн өрөнд орж хоолоо арайхийж олж иднэ. Хүүхдүүдээ ойролцоо айлд зарцлагдаж хонь мал маллуулахаар (Монголын 200 мянган залуус гадаад улсад боолын хөдөлмөр эрхлэдэг) явуулна. Монгол орон сүүлийн 30 гаруй жил найрамдалт Оросоос нүүр буруулаад, дээрэмчин Америкийг дагаад мөхөл сүйрлийн ирмэгт тулж иржээ. Аюутугай, мэдтүгэй.
Чойжоо чадаагүй юмыг өөр чадах хүн байхгүй дээ
Ямар хүүхэн шиг яахан зантай юм бэ үхсэн ацны 30хоног шууд хорвоод маш том хариуцлага тооцох хэрэгтэй Ерөн Монголоос өөр ямар ч улсад том хувийн компанитай хүн төрийн ажил хийх ёсгүй Энэ монгол хэлний дайсан бол бүх анхаарлаа хувийн компаниуд аа анхаарал тавьж ядаж хулгай хийхээ бодно Улсын ажлыг хийх чадал чадвар байхгүй шууд бууд
Oorsdoo songochihood odoo bolohoor gazar door ortol muulah yum