Цагдаагийн байгууллагаас явуулсан шалгалтаар улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн байж болзошгүй мансууруулах бодисын агууламжтай их хэмжээний эмийг зөвшөөрөлгүйгээр хадгалсан 9 холбогдогчтой 9 гэмт хэргийг илрүүлж, холбогдох этгээдүүдэд мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.
Эд мөрийн баримтаар Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1961 оны “Мансууруулах эмийн тухай” конвенцын II жагсаалтад багтсан сэтгэцэд нөлөөт бодисын агууламжтай 9,674 ширхэг эмийг хураан авсан.
Илрүүлэн шалгаж буй хэргээс үзэхэд, иргэд сэтгэцэд нөлөөт бодисын агууламжтай зөвшөөрөлгүй эм, тариаг мансуурах зорилгоор урвуулан хэрэглэж, эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөөрөө хохирох эрсдэл өндөр байгаа нь харагдаж байна.
Иргэд та бүхэн эм, тариаг зөвшөөрөлтэй эх сурвалжаас авч, эмчийн заавар, жорын дагуу зөв хэрэглэхийг анхаарна уу.
Цагдаагийн байгууллага нь эдгээр хууль бус үйлдлийг таслан зогсоох, иргэдийг мансууруулах бодисын хор уршгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр тууштай ажиллаж байна.
Бямба - 02 сарын 28,
2026
Сэтгэгдэл3
Нялхасыг аварах л хэрэгтэй, Зөв. Амжилт.
энэ социализмын үед "" уул техникийн байцаан шалгах газар"" гэж байсан сүүлд ардын хянан шалгах газар байсныг усгаад мэрэгжлийн хяналтын газар устсан шүү дээ ядаж эм хорттой бодисын байцаан шалгах шинэилгээний лабортори яасн юм бэ байсан
Монгол улс яг л маш ядуу айл шиг болжээ. Гэрийн эзэд нь (Монголын ард түмэн нь) ямар ч ажил хийхгүй, гэрийхээ доторх өнгөтэй өөдтэйг бүхнийг бүгдийг нь бусдад зарж (Монгол улс юм үйлдвэрлэдэггүй тул ганцхан ашигт малтмалаа гадагшаа зардаг) хоолоо арай хийж олж иднэ. Тэгээд гэрийхээ бүх юмыг зарж дуусаад бусдаас мөнгө зээлж (Монгол улс гадаадаас 40-өөд их наядын зээл авчээ) зээл, зээлийн хүүгийн өрөнд орж хоолоо арайхийж олж иднэ. Хүүхдүүдээ ойролцоо айлд зарцлагдаж хонь мал маллуулахаар (Монголын 200 мянган залуус гадаад улсад боолын хөдөлмөр эрхлэдэг) явуулна. Монгол орон сүүлийн 30 гаруй жил найрамдалт Оросоос нүүр буруулаад, дээрэмчин Америкийг дагаад мөхөл сүйрлийн ирмэгт тулж иржээ. Аюутугай, мэдтүгэй.