БЭЭЖИН, 2026 оны нэгдүгээр сарын 26 /DW/. Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя, Цэргийн төв зөвлөлийн Нэгдсэн штабын дарга Лю Жэньли нар холбогдсон авлигын томоохон дуулиан дэгджээ. Хэрэв Жаныг огцруулах шийдвэр гарвал энэ нь 1989 оны Тяньаньмэний талбайд эсэргүүцлийн ажиллагааг дарсан цагаас хойш Хятадын армид хийсэн хамгийн том халаа сэлгээнүүдийн нэг болно гэж “The Washington Post” сонинд ням гарагт гарсан нийтлэлд бичжээ.
Цэргийн эрх мэдэл Шигийн гарт төвлөрөв
Цэргийн хамгийн өндөр албан тушаалыг хашиж буй Жаныг огцруулснаар БНХАУ-ын удирдагч Ши Жиньпиний гарт цэргийн эрх мэдэл урьд өмнө байгаагүй хэмжээгээр төвлөрнө хэмээн нийтлэлд онцолсон байна.
"Financial Times" сонинд мөн арми дахь авлигатай тэмцэх мөрдөн шалгалтын дүнд Зэвсэгт хүчнийг удирддаг Цэргийн төв зөвлөлийн удирдлагад хоёрхон хүн үлдсэн бөгөөд тэдний нэг нь Хятадын удирдагч Ши Жиньпин гэдгийг онцолж байна.
Тус сонины сэтгүүлчид үүнийг Цэргийн төв зөвлөлд урьд өмнө үүсэж байгаагүй нөхцөл байдал гэж тодорхойлжээ.
Жан Юшягийн эсрэг мөрдөн шалгалт
Хятадын батлан хамгаалахын яам Жан Юшя, Лю Жэньли нарыг “сахилга бат, хууль дүрмийг ноцтой зөрчсөн” хэрэгт буруутган шалгаж байгаагаа мэдэгджээ. Энэ нэр томъёог Хятадад ихэвчлэн авлигын хэрэгт холбогдуулан ашигладаг болохыг AFP агентлаг онцолсон байна. Өдгөө 75 настай Жан Юшя бол хамгийн өндөр албан тушаалыг хашиж буй генерал бөгөөд Хятадын Коммунист намын Улс төрийн товчооны 24 гишүүний нэг юм. Тэрбээр Цэргийн төв зөвлөлийн орлогч даргын албан тушаалыг өөрийнх нь удирдлагад байдаг Хятадын пуужинт цэргийн ангийн генерал Жан Шэнминтэй хуваан гүйцэтгэдэг.
Авлигатай тэмцэх нэрийдлээр өрсөлдөгчдөө намнаж байна гэж Шиг буруутгаж байна
2012 оноос хойш Цэргийн төв зөвлөлийг тэргүүлж байгаа Ши Жиньпин авлигыг Хятадад учирч буй “хамгийн том аюул” гэж тодорхойлдог. 2013 онд БНХАУ-ын удирдагчийн албан тушаалд томилогдсоноосоо хойш тэрбээр цэргийн болон төрийн эрх мэдлийн бүх түвшинд авлигатай тэмцэх ажлыг эрчимжүүлсэн.
Шүүмжлэгчид түүнийг авлигатай тэмцэх энэхүү кампанит ажлыг өрсөлдөгчдөө зайлуулах зорилгоор ашиглаж байна гэж үздэг.
Хятадын эрх баригчид ардын чөлөөлөх армийн есөн албан тушаалтныг авлигын хэрэгт сэжигтнээр татан мөрдөн шалгаж байгаагаа өнгөрсөн оны аравдугаар сард зарлаж, өндөр албан тушаалын хоёр генералыг огцруулсан нь Жан Шэнмин, Хэ Вэйдун нар юм.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Пүрэв - 03 сарын 26,
2026
Сэтгэгдэл17
Хятадын эдийн засаг бас эвгүй байгаа. Гэтэл арми нь хоорондоо байлдах гээд . Хажууд нь Япончууд өндийчихсөн ерөнхий сайд нь Хятадыг хатгасан үг үйлдэл хийгээд л. Парламентаа татан буулгаад дахин сонгууль явуулж эрх мэдлээ бүр бататгах гээд. Хятадууд ч ер нь эвгүйдэх нь дээ. Энэ баригдсан генералууд мэдээж цаазын ял сонсоно. Харин ингэж олон хүнийг цаазласан Ши эрх мэдлээсээ буувал алуулна. Дараа жил түүний бүрэн эрх дуусах ёстой ч тэр ингэхлээр буухгүй гэдэг нь ойлгомжтой. Тиймээс нам болон арми доторх цэвэрлэгээс илүү далайцтай хийх нь гарцаагүй. Үр дүнд нь хятад яг яах вэ гэдэг асуулт үлдэж байна.
АМЕРИК ЁВРОП ХЯТАДААС МАШ ИХ АЙЖ БАЙНА ШУДРАГА ЁС ЯЛЖ Л ТААРНА АВИЛГАЛ ТҮРЭМГИЙЛЭЛ ХОЁР АДИЛХАН БОЛЖ БАЙНА ШҮҮ
Танай аймхай хулчгар хужаагаас америк европ япон айхгүй. Харин танай хужаа маш их айж байгаа эрлийз гөлгөө
Үхлээ эрсэн оготно муурын сахлаар оролдоно гэж. Ядаж байхад тэр нь хумсаа нуусан муур байх цаг дор😬 Энэтхэг, Солонгосын асуудал дээрээ нэмээд Япон, Америктэй үзэлцчих гээд л байдаг боллоо… Хятадын армын цэргүүдийнх нь бодолд сүрдүүлээд, барна л гэж бодоод байдаг бололтой😅 Та бүхэн юу гэж бодож байна. Япон цэрэг үйлдвэрлэл рүүгээ огцом хандаад эхэлсэн энэ цаг дор Хятад буруу л үйлдэл хийгээд байгаа шиг… Америкийн хөдөлдөг цайз гэх хочтой дэлхийд хамгийн хүчтэй түвшинд тооцогддог Линколин хөлөг ба түүнийг дагалдах асар том усан цэргийн флот Японд ирээд байна.
Dear General: The best and effective way to fight against corruption and power abuses is free media and independent judicial branch of government with powerful law enforcement officers. During the war ignoring the voice of enemy and listening only friends and allies leads to death. Look at Afghanistan and Iraq.America is humiliated all possible ways. Sincerely Iron Leader the Great
Үхлээ эрсэн оготно муурын сахлаар оролдоно гэж. Ядаж байхад тэр нь хумсаа нуусан муур байх цаг дор😬 Энэтхэг, Солонгосын асуудал дээрээ нэмээд Япон, Америктэй үзэлцчих гээд л байдаг боллоо… Хятадын армын цэргүүдийнх нь бодолд сүрдүүлээд, барна л гэж бодоод байдаг бололтой😅 Та бүхэн юу гэж бодож байна. Япон цэрэг зэвсэг үйлдвэрлэл рүүгээ огцом хандаад эхэлсэн энэ цаг дор Хятад буруу л үйлдэл хийгээд байгаа шиг… Америкийн хөдөлдөг цайз гэх хочтой дэлхийд хамгийн хүчтэй түвшинд тооцогддог Линколин хөлөг ба түүнийг дагалдах асар том усан цэргийн флот Японд ирээд байна.
Хятад бүрэн дампуурч задрах болтугай
Хятадад төрийн эргэлт гарч дэлхий өөрчлөгдөхөд хоёрхон цаг дутуу байв. Хятадад юу болоод байна вэ? Хятадын цэргийн төв комиссын дэд дарга Zhang Youxia (зэвсэгт хүчний дээрээсээ 2 дахь том хүн) болон цэргийн төв зөвлөлийн гишүүн бөгөөд зэвсэгт хүчний жанжин штабын дарга Liu Zhenli нарыг огцруулсан албан мэдээллүүд өчигдрөөс гарч эхэлсэн. Батлан хамгаалах яамных нь албан мэдээлэл дээр дээрх хоёр албан тушаалтныг ёс зүйн зөрчил гаргасан, хууль зөрчсөн үйлдэл хийсэн гэж дурдсан ч бодит байдал дээр огт өөр зүйл болсон талаарх мэдээллүүд гарч эхэлжээ. 2026 оны 1-р сарын 18-ны орой Бээжин хотын төвийн Haidian дүүрэгт орших Jingxi зочид буудалд Хятадын дарга Ши Жиньпинийг баривчлах оролдлого зохион байгуулаад, бүтэлгүйтсэний цаана дээрх 2 эрхэм байсан учраас баривчлагдаж, албан тушаалаасаа зайлуулагдсан бололтой.
Төрийн эргэлт хийх зорилготой байсан байж болзошгүй энэ үйлдлийн талаар таамаг дэвшүүлэхийн тулд сүүлийн жилүүдэд Хятадын батлан хамгаалахын салбарт Ши Жиньпиний хийсэн "цэвэрлэгээ", халаа сэлгээний талаар зайлшгүй дурдах ёстой болно. Ши дарга 2012 онд засгийн эрхэнд гарснаасаа хойш иргэний болон цэргийн (Ардын чөлөөлөх арми буюу PLA) албан тушаалтнуудыг онилсон авлигын эсрэг өргөн хүрээтэй кампанит ажил явуулсаар ирсэн. Эдгээр үйлдлээ албан ёсны мэдээнд бол "авлигыг үндсээр нь устгах", "Хятадын Коммунист Нам (ХКН) болон төрийн удирдлагад үнэнч байхыг баталгаажуулах" зорилготой гэж тодорхойлдог. Гэвч шинжээчид, тоймчид үүнийг нөлөө бүхий өрсөлдөгчдөө замаасаа зайлуулах, эрх мэдлээ бэхжүүлэх, тэр дундаа Ши Жиньпиний өөрөө удирддаг Цэргийн төв зөвлөл (ЦТЗ)-өөр дамжуулан цэргийн хүчинд туйлын хяналт тогтоох арга хэмжээ гэж үздэг.
Хятадын Цэргийнхний дунд хийсэн цэвэрлэгээний хамгийн хүчтэй давалгаа 2023 оны дунд үеэс эхэлж, 2025 онд ч үргэлжилж байгаа бөгөөд энэ нь урьд өмнө үзэгдээгүй далайцтайгаар (зарим нь үүнийг Мао-гийн эрин үеэс хойших хамгийн том цэвэрлэгээ гэж нэрлэж байгаа) дээд тушаалын офицеруудыг хамарч байна. Цэргийнхний хүрээнд хийсэн цэвэрлэгээний онцлох үйл явдлууд: Rocket Force: 2023 онд Хятадын цөмийн болон пуужингийн зэвсэглэлийг хариуцдаг Rocket Force-c эхэлж, тоног төхөөрөмж худалдан авалттай холбоотой авлига болон албан тушаалын зөрчлийн асуудлаар олон тооны командлагчдыг албан тушаалаас нь чөлөөлсөн байна.
Сайд нар дарааллан огцорсон: Энэхүү ажиллагаа бусад салбаруудад өргөжин, Батлан хамгаалахын хоёр сайд дараалан огцроход хүрсэн: Li Shangfu (2023 оны сүүлээр албан тушаалаас нь чөлөөлж, 2024 онд авлигын хэргээр ХКН-аас хөөсөн) болон түүний өмнөх сайд Wei Fenghe. Генералуудын шийтгэл: 2023 оноос хойш арав гаруй дээд тушаалын генерал шалгагдаж, албан тушаалаасаа зайлуулагдах буюу намаас хөөгдөөд байна. 2025 оны 10-р сард найман өндөр тушаалын генерал авлигын хэргээр ХКН-аас хөөгдөв. Эдийн засгийн нөлөө: Цэвэрлэгээ нь цэрэг-аж үйлдвэрийн компаниудад саад учруулж, 2024 онд Хятадын зэвсгийн томоохон компаниудын орлого буурсан үзүүлэлттэй гарсан байдаг.
2026 оны 1-р сарын буюу өнгөрсөн 7 хоногийн үйл явдал: Хамгийн дуулиантай нь, Хятадын цэргийн хамгийн өндөр цолтой офицер бөгөөд ЦТЗ-ийн дэд дарга, генерал Zhang Youxia-г (түүнийг Xi Jinping-ийн хамгийн ойрын холбоотон, эртний итгэлт хүн гэж үздэг байсан) "сахилга бат, хууль тогтоомж ноцтой зөрчсөн" (авлига болон нууц задруулсан) хэргээр шалгаж эхэлсэн талаар дээр дурдсан. Гэвч дээрх албан тушаалтнууд Ши Жиньпинийг Jingxi зочид буудалд хонохоор ирэх орой нь буюу 1 сарын 18-нд баривчлахаар бэлдсэн боловч бүтэлгүйтэж баригдсан талаар албан бус эх сурвалжууд ярьж бичээд байгаа. Жинши зочид буудал нь ерөнхийдөө гадна дотны иргэдийн хувьд хаалттай, цэргийнхий мэдэлд байдаг, төрийн өндөр албан тушаалтнууд байрлах буюу уулзалт, хурал зөвөлгөөн хийх зорилгоор ашиглагддаг, "тусгай хэрэгцээ"-ний зочид буудал аж.
Улс орны төрийн тэргүүнүүд өөр өөрсдийн албан өргөөнөөс гадна амьдардаг өргөөтэй байдаг(Цагаан ордон, Кремль, Их Тэнгэр цогцолбор гм) бол Ши Жиньпиний албан ёсны өргөө нь Zhongnanhai-д байдаг. Гэвч тэрээр хувийн аюулгүй байдлын үүднээс(энгийнээр хэлбэл элдэв халдлагад өртөхөөс сэрэмжлэн) албан ёсны өргөөндөө тогтмол хонохоо болиод удаж байгаа гэжээ. Харин олон нийтэд мэдэгдэхгүй байршлууд(зочид буудал, амралтын газар, нууц байр) дотроос гэнэт гэнэт random маягаар сонгож, ээлжлэн, тойрч хоноглодог аж. Чухам 1-р сарын 18-нд Жинши зочид буудалд хонох хуваарь нь тодормогц, Zhang Youxia болон Liu Zhenli нар тухайн өдрийн орой нь өөрсөддөө үнэнч цэргийнхнийг цуглуулж, Ши Жиньпинийг баривчлахаар тогтоод байж. Ер нь Жинши зочид буудалд арай олон удаа ирж хонодог, бас нэг байршилдаа 2-оос илүү хоног байдаггүй учир энэ зочид буудалд байхад нь л барьж авах санаатай байж.
Гэвч ямар нэг аргаар тэдний төлөвлөгөөг ажиллагаа эхлэхээс ердөө 2 цагийн өмнө Ши Жиньпин дарга олж мэдсэн бөгөөд тэр даруйдаа буудлыг нууцаар орхин явж, генералуудыг өөрсдийг нь энэ боломжийг ашиглан, гэнэдүүлж баривчлах хариу арга хэмжээ авсан аж. Харин Zhang Youxia-гийн талынхан нууц нь задарсныг мэдэлгүй төлөвлөсөн ёсоороо ажиллагааг эхлүүлснээр, Жинши зочид буудалд отож байсан Zhang-ийн хүмүүс болон Ши Жиньпиний илгээсэн хүмүүсийн хооронд буудалцаан болж. Төрийн тэргүүний хамгаалалтаас 9 хүн буудуулж амиа алдсан бол нөгөө талаас илүү олон тооны хүн буудуулж үхсэн гэнэ.
Энэ буудалцаан болж байхтай зэрэгцэн, Zhang Youxia болон Liu Zhenli нарыг баривчилсан ба гэр бүлийнхнийг нь ч шууд саатуулсан аж. Зарим хүмүүс ийм хэмжээний ноцтой ажиллагаа сэдэж байсан бол гэр бүлийнхнийгээ яагаад нуугаагүй, хамгаалаагүй юм бол гэж гайхаж байгаа ч эсрэгээрээ гэр бүлийнхнээ гадагш нь явуулах буюу хотоос гаргасан бол илүүтэй сэжиг төрүүлж, ажиллагаа нь илрэх магадлалтай байсан гэж нэрээ нууцалсан эх сурвалж, Канадад амьдардаг сэтгүүлчид өгсөн ярилцлагадаа дурдаж. 2023 оноос хойш ийнхүү цэргийн төв зөвлөлийн гишүүдийг бараг бүгдийг нь огцруулж, намаас хөөж, шоронд хориод байсан бөгөөд Zhang Youxia нь хэрэв Ши Жиньпинд ямар нэг зүйл тохиолдвол Хятадын төрийн тэргүүн болох хамгийн өндөр магадлалтай хүн гэж гадны хэвлэлүүдээр удаа дараа бичигддэг байсан нь түүнийг хардаж сэрдэх хандлагыг улам ч дэвэргэсэн байх боломжтой юм.
Ер нь Ши Жиньпин сүүлийн жилүүдэд улам л хартай сэртэй болсон, хэнд ч итгэхээ больж, нам доторх өрсөлдөгчдөө нухчин дарах нь Маогийн үеийнх шиг хэв маягтай болсон гэж тодорхой хүрээнд яригддаг байсан нь энэ удаагийн бүтэлгүйтсэн оролдлогоор харагдаж байх шиг байна. Энэ удаад генералуудын нэрийг маш богино хугацаанд зарлаж, албан мэдэгдэл гаргаж байгаа нь, хэрэв Zhang Youxia-тай ижил санаа бодолтой, дараа дараачийн төлөвлөгөөнд нь гар бие оролцох сонирхолтой этгээдүүд байсан бол тэдэнд өгсөн шуурхай сануулга, мессеж гэж ойлгогдохоор байгаа юм. Бас маш богино хугацаанд төрийн эргэлт зохион байгуулагчид, тэдний гэр бүл, хань хамсаатнуудыг бүгдийг нь баривчилж, цэгцэлж дуусгаад мэдэгдлээ хийж байгаа нь тодорхой гэжээ.
Ташрамд дурдахад, хэрэв энэ удаагийнхийг Ши Жиньпиний амь насанд халдах оролдлого гэж тооцох юм бол нийтдээ ийнхүү 4 дэх удаагаа түүнд халдаж буй тохиолдол болох аж. Үүний өмнө ихээхэн шуугиан дагуулсан оролдлого нь 2013 онд ХКН-н УТТ гишүүн асан Zhou Yongkang хөлсний алуурчин явуулж, бүтэлгүйтээд хүүтэйгээ хамт баривчлагдсан явдал байдаг гэнэ. Хөлсний алуурчин Ши Жиньпиний бие хамгаалагчийг хороож, Ши даргын хөлийг сум шүргэсний улмаас олны нүдэнд ил гарч ирэлгүй 20 гаруй хонож байсан гэдэг. Нэгэнт ийм оролдлого хэд хэд гарч байгаа учраас Ши Жиньпин цаашид ямар арга хэмжээ авах нь их анхаарал татаж байгаа. Зарим хүмүүсийн таамаглалаар төрийн тэргүүний ажлаа даруй өгч, өөрийн болон ойр дотны хүмүүсээ хамгаалах, эсвэл эцсээ хүртэл өрсөлдөгчид болон өрсөлдөгч гэж үзсэн бүх хүнийг барьж хорих, барьцаа улам чангаруулах хувилбарууд байгаа гэнэ.