- Урилгын нэр: Цөлжилтэй тэмцэх Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцын Талуудын 17 дугаар Бага хурлын байр, түр байгууламж /Улаанбаатар хот/
- Урилга нийтлэх хугацаа: 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 10:00 (ULAT) цаг
- Оролцох сонирхлоо илэрхийлэх эцсийн хугацаа: 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 17:00 (ULAT) цагаас өмнө
ТАНИЛЦУУЛГА
Монгол Улсын Засгийн газар нь 2026 оны наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар Бага хурлыг (UNCCD COP17) зохион байгуулахаар бэлтгэж байна. Олон улсын хэмжээнд чухал ач холбогдолтой арга хэмжээнд 7000-10000 гаруй төлөөлөгчид, өндөр дээд түвшний хүндэт зочид оролцоно. Энэхүү хурал зохион байгуулахад шаардлагатай хурлын байр, түр байгууламжийг түрээсээр барьж байгуулах, буулгах үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээдийг сонирхлоо ирүүлэхийг урьж байна.
ХАМРАХ ХҮРЭЭ
Гүйцэтгэгч нь Цөлжилтэй тэмцэх Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцын байр, түр байгууламжийг олон улсын стандарт нийцүүлэн барьж байгуулах, буулгах, холбогдох үйлчилгээг үйлчилгээ үзүүлэх ажлыг хариуцна. Тухайн ажлын хамрах хүрээ:
- Түр байгууламж: Цэнхэр бүсийн 12 блок, нийт 44,255 м.кв талбай бүхий харилцан адил хэмжээгүй түр байгууламжийн барилга угсралтыг түрээсээр гүйцэтгэх;Үүнд: агааржуулалтын ерөнхий систем, шал, хаалга, гадна фасад зэрэг багтана.
- Түр байгууламжийн буулгалт болон талбайг нөхөн сэргээх: Арга хэмжээний дараа бүх түр байгууламжийг бүрэн буулгаж, нөхөн сэргээлтийн ажлыг холбогдох байгууллага эсвэл хуулийн этгээдтэй хамтран гүйцэтгэх, хүлээлгэн өгөх;
ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ
- Эрх зүйн чадавх: Олон улсад эсвэл Монгол Улсад үйл ажиллагаа явуулах хүчинтэй гэрчилгээ, тусгай зөвшөөрөлтэй байна.
- Туршлага: Риогийн конвенцын хүрээний /COP/ бага хуралдаануудын нөхцөлд ажилласан туршлагатай байх. Олон улсын чанартай хурал, дэд бүтэцтэй түр барилга, байгууламж, үзэсгэлэнгийн танхим зэрэг 3000 болон түүнээс дээш оролцогчтой төсөл арга хэмжээг зохион байгуулсныг тооцно.
- Санхүүгийн чадавх: Сүүлийн 3 жилийн аль нэг жилийн санхүүгийн тайлан нь 20 сая ам.доллар эсвэл түүнтэй дүйцэхүйц төгрөгөөр хэмжигдсэн борлуулалтын орлоготой байна. (Төслийг хэрэгжүүлэх санхүүгийн тогтвортой байдал, баталгааг нотлох бусад бичиг баримт)
ИРҮҮЛЭХ МАТЕРИАЛЫН БҮРДЭЛ
- Сонирхлоо илэрхийлсэн албан бичиг
- Албан ёсны хаяг, үйл ажиллагааны чиглэл бүхий компанийн товч танилцуулга
- Санхүүгийн чадавхаа нотолсон баримт бичиг.
- Бүх бичиг баримт англи болон монгол хэл дээр байх ёстой бөгөөд PDF форматаар хувиргаж ирүүлнэ.
ОРОЛЦОХ СОНИРХЛОО ИРҮҮЛЭХ ЗААВАР
- Оролцох сонирхлоо илэрхийлэх бичиг баримтын бүрдлийг сop17@ulaanbaatar.mn цахим шууданд хаяглан ирүүлнэ.
- Сонирхлоо илэрхийлэгч тал нь тодруулга мэдээлэл авах шаардлага үүсвэл 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 17:00 цагаас өмнө дээрх холбоо барих цахим хаягаар хүсэлтээ ирүүлнэ.
ДАРААГИЙН ҮЕ ШАТ
- Зөвхөн тавигдах шаардлагад тэнцсэн хуулийн этгээдийг дараагийн үе шатанд оролцохыг урих болно.
Хавсралтыг мэдээллийн төгсгөлд оруулав.
https://ulaanbaatar.mn/files/mn/attachFile/oy9fgeb057//6972d868e337fe7967a30f8d.pdf
Баасан - 01 сарын 23,
2026

Сэтгэгдэл0