Сүүлийн жилүүдэд дэлхий дахинд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эрэлт, нийлүүлэлт, худалдан борлуулах арга хэлбэрүүд хурдацтайгаар өөрчлөгдөж, нийгмийн бүхий л давхаргад “хар тамхи”-ны хэрэглээ нэмэгдэж байна.
Мансууруулах бодис нь Үндэсний аюулгүй байдал, хүн амын удмын сан, эрүүл мэнд, амь нас, үндэсний язгуур эрх ашигт шууд сөргөөр нөлөөлж нийгэмд учрах хор уршгийг нэмэгдүүлдэг.
ДЭМБ-ын тооцооллоор 2025 онд 15–64 насны 100,000 хүн тутамд дунджаар 2,700 хүн хар тамхи хэрэглэдэг. Харин Монгол Улсын хувьд 30.000 далд хэрэглэгчтэй байж болзошгүй гэх статистик бий. Үүнтэй холбоотойгоор цагдаагийн байгууллагаас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус хэрэглээ, хадгалалт, тээвэрлэлт, худалдаатай тэмцэх, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиглэлээр нийслэлийн хэмжээнд төлөвлөгөөт болон гэнэтийн хяналт шалгалт, мөрдөн шалгах ажиллагааг тогтмол зохион байгуулж байна.
Өнгөрсөн 2025 онд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой нийт 307 гэмт хэрэг бүртгэгдэж, хэрэгт холбогдсон 256 иргэнийг яллагдагчаар татан шалгасан.
Та бүхэн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой аливаа хууль бус үйл ажиллагаанд оролцохгүй байх, энэ төрлийн бодисын хор хөнөөл, хууль зүйн хариуцлагыг ухамсарлан ойлгох, хүүхдийнхээ бие, эрүүл мэндэд тавих анхаарал, хараа хяналтаа сайжруулж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлнэ үү.
Баасан - 01 сарын 23,
2026

Сэтгэгдэл2
"ЭХ ОРЫХОО ТӨЛӨӨ ТЭМЦЭГЧИД" БҮЛЭГЛЭЛЭЭС АНХААРУУЛЖ БАЙНА!!!!!!!!!!!!!БИД ЭХ ОРНОО ХУДАЛДСАН, ЭХ ОРНООСОО УРВАСАН, ХӨРӨНГИЙГ НЬ ГАДАГШ ГАРГАСАН ГААЛЬ, ТӨРӨӨС ҮНДЭСЛЭЛГҮЙ БАЯЖСАН , ХАР ТАМХИ НАЙМААЛСАН БОЛОН БУСАД …….. ТӨРИЙН ЭСРЭГ, АРД ТҮМНИЙ ЭСРЭГ ГЭМТ ҮЙЛДЭЛ ГАРГАСАН БҮХИЙЛ ЭТГЭЭДҮҮДИЙГ ЭХ ОРНЫ НЭРИЙН ӨМНӨӨС ДЭЭД ХЭМЖЭЭ…МАШ ХАТУУ АРГА ХЭМЖЭЭ АВНА......... ЭНЭ ТОГЛООМ БИШ…………
Бүх насаар нь хорихгүй бол энэ гамшиг улсыг сүйрүүлнэ.Аугаа хүчирхэг Манжийн Да Чин гүрнийг дийлэхгүй болохоороо хар тамхи оруулж байж сөнөөснийг бүү март.Хар тамхи манайд дийлдэхгүй болсны учир нь хар тамхины мафиуд шалгарсан технологио хэрэглэж манай хууль тогтоогчдын хүүхдүүдийг хар тамхинд оруулсан юм.Тэд илэрсэн гэмт хэрэгтэн хүүхдүүдээ хамгаалж хаацайлсаар одоо дунд, доод шатны улс төрчдийн гэр бүл рүү орсон. Өөрсдийгөө рокууд гэдэг харангын лхагвасүрэн алнаас эхлээд мэдрэл муутнууд барууны хар тамхичдыг сохроор дуурайж хар тамхинд орсон. Ингээд хар тамхичид маань бүүр давраад "плэй тайм" гэсэн нэртэй албан ёсны цуглаантай ч болж амжсан.