АНУ-ын зүгээс Украинд аюулгүй байдлын баталгаа олгох асуудлаар Ерөнхийлөгч Д.Трамптай тохиролцоонд хүрч чадлаа хэмээн Украины Ерөнхийлөгч В.Зеленский мэдэгджээ. Давост болж буй Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын үеэр Д.Трамптай уулзсаныхаа дараа тэрбээр өчигдөр энэ мэдэгдлийг хийсэн байна.
В.Зеленский хэлэхдээ, аюулгүй байдлын баталгааны талаарх сэдвийг “хаасан”, одоо талууд гарын үсгээ зураад, парламентууд руу илгээх ёстой гэжээ. Тэрбээр цааш нь хэлэхдээ, АНУ-ын оролцоогүйгээр Украинд аюулгүй байдлын баталгаа олгох боломжгүй гэдгийг онцлон тэмдэглэлээ.
Үүний сацуу Украины зүүн бүс нутгийн асуудал шийдэгдээгүй хэвээр байгааг дурдаад, уг асуудлыг АНУ-ын тусгай элч С.Уиткофф хэлэлцсэн гэдгийг нэмж хэлсэн байна. Мөн өдөр Уиткофф мэдэгдэхдээ, зэвсэгт мөргөлдөөнийг зохицуулах асуудлаарх хэлэлцээ ахицтай байгаа бөгөөд Москва, Киевийн хооронд ганцхан асуудал үлдээд байна гэсэн боловч чухам юу болохыг хэлсэнгүй. Тэрбээр одоо Москвад ирээд байгаа юм.
Украины нутаг дэвсгэрийн 20 хувийг эзлээд буй Оросын тал Донбассыг бүрэн хяналтандаа авахыг зорьж байна. Харин Украин улс энэ шаардлагыг няцаасаар иржээ.
Сүүлийн хэдэн сарын турш Орос-Украины дайныг зогсоох асуудлаарх дипломат яриа хэлэлцээнүүд эрчимтэй явагдаж байгаа бөгөөд АНУ-ын санал болгосон энхийн төлөвлөгөөний шинэ хувилбарыг хэлэлцэж байгаа юм. Удахгүй АНУ, Украин, Оросын төлөөлөгчдийн хэлэлцээ Арабын Нэгдсэн Эмират улсад эхэлнэ гэдгийг В.Зеленский зарлажээ.
Б.Адъяахүү
Лхагва - 03 сарын 04,
2026
Сэтгэгдэл8
Зеленский англичуудгүйгээр дураараа хамаагүй донгосоод байвал англид байгаа авгай хүүхэд ээж аав нь хэцүүдэх байхдаа. Хүү охин хоёр нь англи францын иргэншил авсан песков шиг томоотой байх хэрэгтэй ш дээ.
Трампад огтхон ч итгэж болохгүй. Зеленский ч тэрийгээ сайн мэдэж баыгаа
орос байлдаад бай путин битгий байлд гэсэн ч дахин украйн гэхгүй нэг мөр орос цэргүүд дуусгаарай эх оронч дур сонирхол баатарлаг үйлс чухал шүү
Энэ Орос бүр нэг шуналтай мангас-чөтгөр. Дэлхийн хуурай газрын 6-ны 1-ийг эзэмшдэг байж хавь ойрынхоо бүх улсаас алга дарам газрыг булааж авдаг бузрууд шүү. Манайхаас 1957 онд дээрэмдсэн газрыг буцааж өг. Новшнууд. Украинаас зайл.
СССР бол хүн төрөлхтний түүхэн дэх хамгий н том Эх газрын колонийн эзэнт гүрэн юмаа. Далайн аялал эхэлсэн ХҮ|-ХҮ|| зуунаас Англи Франц Голланд зэрэг хүчирхэг гүрнүүд дала йгаар дамжин колонийн эзэнт гүрнүүдийг ба йгуулсан бөгаад тэдгээр нь ХХ зууны 50-60-аад оны үед бүгд бутран унасан. Харин Орос мөн л ХҮ||- ХХ зууны эхэн хүртлэх хугацаанд Догшин Иванаас В И Ленинийг хүртлэх удир дагчдын хүчин чармайлтаар СССР гэдэг аса р том колонийн гүрнийг байгуулсан, тэр нь 1991 онд бутран унасан, энэ бол түүхэн зүй тогтол бсан !!! Путин үүнийг сэргээх гэж тэнэ гтээд одоо бүр РСФСР-ийг бутраах гэж бнаа ТҮҮХИЙН ХҮРДИЙГ ХЭНЧ БУЦААЖ ЧАДАХГҮЙ шүү дээ !!!
Японы ерөнхий сайд Санаэ Такаичи Японы аюулгүй байдлын баталгааг Трамптай тохиролцсон.
Guilga guij oros ulsyg diilnee gej seruun zuudleed erguuteed baidag iim hachin hovor amitan gej baidgaa.
Аюулгүйн баталгаа Украин хүний толгойд байхаас хэн нэгэнд амь насаа даатгачхаад элийрч солиороод байвал үхсэн ацны баталгаа болхов дээ