Швейцарын Давос хотноо болж буй Дэлхийн эдийн засгийн 56 дахь удаагийн чуулга уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар “Өнөөгийн нийгэм, шинэ ирээдүйг цогцлоох залууст ямар ур чадвар хэрэгтэй вэ” сэдэвт хэлэлцүүлэгт оролцож, үг хэлэв.
Ерөнхий сайд Г.Занданшатар хэлсэн үгэндээ хиймэл оюуны мэдлэгийг давуу байдал бус харин үндсэн чадвар болгох зорилгын хүрээнд сургалтын үйл явцад үр дүнтэй, хариуцлагатай ашиглах нь чухал байгааг онцлон дурдав.

“Сурагч бүрийн онцлогт нийцүүлсэн, хиймэл оюунд суурилсан “туслах багш” нарыг хөгжүүлж, хэрэглээг нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байна.
Монгол Улс хиймэл оюунд суурилсан боловсролын систем рүү шилжиж буйг Ерөнхий сайд танилцуулсан байна. Багшлахуйгаас суралцахуйд чиглэсэн боловсролын шинэчлэлийн хүрээнд Монгол Улс ирэх хичээлийн жилээс бага боловсролын хөтөлбөртөө хиймэл оюун, технологийн суурь мэдлэг олгох хичээлийг тусгасан талаар онцлов.




Лхагва - 01 сарын 21,
2026

Сэтгэгдэл3
Хүүрсүг тэрбум мод тарина ваа гэж номхон зогсож рапорт өгч навсаганаад байсантай ижил зүйл байна шүү
Бодит байдлыг хот орон нутгаар яваад харчихгүй дээ зайлуул. Яамны хэдэн нусгайнуудын бэлдэж өгсөн юмыг л бураад сууж байх юм. Амьдрал дээр хэрэгжилт бараг байхгүй шахуу эд. Цаанаасаа өчнөөн мөнгөөр авдаг юм билээ. Хүүхэд цахимаар ном сурна гэж байхгүй багшийн чиглүүлэг оролцоо зайлшгүй байх ёстой. Хүүхэдтэй ажиллаж үзээгүй байж төсөөллөөрөө л авч өгөх юм даа
Энэ муу хулгайч хөдөө орон нутагт данх цайгаа чанаж ууж чадахгүй эрчим хүчний системтэй улсын ерөнхий сайд байж юугаа худал шаагаад байна вэ. Наад хиймэл оюун чинь их цахилгаан хэрэглэх тул Монголд тохирохгүй. Хуцдаг муу гахай шүү.