Монголын уламжлалт сар шинийн баяр дөхөж буйтай холбогдуулан иргэдийн хэрэгцээ шаардлагад тулгуурлан, цахим орчинд бараа бүтээгдэхүүн хямд зарах нэрээр бусдыг залилах гэмт хэрэг өсөх хандлагатай байна.
Тoдруулбал, Фэйсбүүк орчинд "Угалзтай гутал зарна" гэх хуурамч зарын дагуу холбогдож, барааны урьдчилгаа болох 750,000 төгрөгийг шилжүүлэн залилуулсан хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.
Өнгөрсөн онд улсын хэмжээнд залилах гэмт хэрэг 16,906 бүртгэгдсэнээс бараа, үйлчилгээ захиалж хохирсон 5,214 хэрэг бүртгэгдсэн. Залилагчид зах зээлийн үнээс хямд үнэ амлах, цөөн тоогоор үлдсэн тул яаралтай зарна, чанартай, загварлаг барааг түргэн шуурхай хүргэж өгнө гэх мэтээр итгэл төрүүлэхүйц хуурамч зар байршуулж, урьдчилгаа төлбөр шаарддаг тул иргэд та бүхэн цахим худалдан авалт хийхдээ мэдээллийг сайтар нягтлах, барааг биеэр үзэж, гар дээрээ хүлээн авахаас өмнө ямар нэгэн байдлаар урьдчилгаа төлбөр шилжүүлэхгүй байхыг анхаарна уу.
Бямба - 02 сарын 14,
2026
Сэтгэгдэл6
Еерсдийн тэнэг сэтгэхуйгээгээс болж хохирч бна шуу дээ. Баярыг гэр орныхонтойгоо аятайхан тэмдэглэж болдоггуй юм байх даа.
Ямар ард түмэн байна тийм эрх баригчид тийм улс байна гэдэг юутай үнэн үг вэ?
алтан угалзтай гутал зарна
Гутал ч гэсэн хүншдээ
чи боль
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00