АНУ-ын зүгээс шахалт үзүүлснээр Ираны эрх баригчид 800 хүнийг цаазлахаар төлөвлөж байснаа цуцалсан гэж Ерөнхийлөгч Д.Трамп ярьсантай холбогдуулан Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Кэролайн Ливитт пүрэв гарагт мэдэгдэл хийжээ.
Лхагва гарагт буюу 14-ний өдөр Иранд 800 хүнийг цаазлах гэж байсныг зогсоосноос үүдэн Ерөнхийлөгч дээрх мэдэгдлийг хийсэн гэдгийг Ливитт дурдсан боловч цаазын талаарх мэдээллийг Д.Трамп хаанаас авсныг хэлсэнгүй.
Харин Ерөнхийлөгчийн өөрийнх нь батлан ярьснаар, “маш чухал эх сурвалжууд” цаазыг цуцалсан тухай түүнд мэдээлжээ. Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч цааш нь хэлэхдээ, Иранд болж буй үйл явдлын өрнөлийг Ерөнхийлөгч анхааралтай ажиглаж байгаа бөгөөд ажиллагааны бүх хувилбар түүний ширээн дээр байгаа гэдгийг онцлон дурдлаа.
“Юу хийхээ зөвхөн Ерөнхийлөгч өөрөө мэдэж байгаа, цөөн тооны зөвлөхүүд нь түүний төлөвлөгөөний талаар мэднэ” гэж Ливитт хэлсэн байна.
Үүнээс өмнөхөн лхагва гарагт Ираны шүүх засаглалын тэргүүн Голям Хосейн Мохсени-Эжеи хэлэхдээ, эсэргүүцлийн ажиллагааны явцад баривчлагдсан 18 мянган хүний хэргийг шүүх түргэвчилсэн журмаар шийдвэрлэж, зарим хүнд цаазын ял оноох нь зүйтэй гэсэн санааг илэрхийлсэн юм. Харин Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи Fox News-д ярилцлага өгөхдөө “хүмүүсийг дүүжлэн хороох сэдэл, төлөвлөгөө Ираны удирдлагад огт байхгүй” гэжээ.
АНУ-д үйл ажиллагаа явуулдаг хүний эрхийг хамгаалах HRANA байгууллагын мэдээлэлд дурдсанаар, эсэргүүцлийн жагсаал цуглаануудын явцад 544 хүн амиа алдаж, 10 600 хүн баривчлагдсан байна.
АНУ-ын Ерөнхийлөгч энэ сарын 2-ны өдөр Truth Social нийгмийн сүлжээний хуудсандаа бичихдээ “Ираны хүчний байгууллагынхан тайван жагсагчид руу буудах аваас АНУ үйл явдалд хөндлөнгөөс оролцоно” гэж анхааруулсан юм.
Б.Адъяахүү
Ням - 02 сарын 08,
2026
Сэтгэгдэл11
бүлтрээд байгаарай
Ливиттийг цагаан ордоны "snow white" гэдэг юм, дундын хүүхэн гэх юм уу даа! Ккк
Snow white 7 одой эр хүний гэрт очиж амьдраад байдаг байхаа!? Ха ха ха
Хошного трамп хогын лалар,,,,тусламж очиж явна гэж шаагаад байсан,,,,худлаа шаасан байналээ,,,,
Монголын эрх баригч нам МАН Монголын 100 мянга гаруй иргэнийг цаазлан алж цуст яргалал геноцид үйлдсэн. .Энэ тал дээр АНУ яагаад дуугардаггүй юм бэ?
Эх орноосоо урвасан,эрүүгийн гэмт хэрэг хийж хүчирхийлэл террор үйлдсэн шаарнуудыг цаазлахаа америкаар заалгана ч гэж юу байх вэ.
Ираны ард тvмэн бvгдээрээ чам шиг амиа бодсон лаларууд биш юм даа. Хомейни бол шашны хэт даврагч дарангуйлагч юм ш дээ лалар оркоо, чи авгайгаа охидуудаа адаглаад хар хувцастай байнга гивлvvртэй байлгаад байж чадах уу
ТЭГЭЭД ЯНХАН АРХИЧИН ГОМО ЛГБД ТРАНСЖЕНДЕР ХАР ТАМХИЧИН СЕКС ДИЗАЙН ХУВЦАС ХӨӨГЧ СОЛИОТ ҮЗЭГДСЭН ХООЛ БОЛГОНЫГ ХАЖ ИДЭГЧ ГАХАЙ ТАРГАН ГАЛЗУУ НҮЦГЭН ХҮН ХОГ ХӨСРИЙН АМЬТАН ХҮНИЙ ШААР ХӨЛ ӨВДӨГ ЦООРХОЙ ХӨГНӨТЭЙ ХУРГА ХӨСӨГ ДАГАСАН НОХОЙ БОЛГО
800 н хүн шоронд бүх насаараа тамлуулждээ Трампын буянаар
Долларын ноёрхол нурж унах хүртэл Ирантай харилцаа сайжрахгүй. Америк бас эвгүй улс юм.
Өмхий хужаагийн юань үнэ цэнэгүй цаас болоосой.