Засгийн газрын 2026 оны бодлого, зорилтоо танилцуулж, орон нутагтайгаа нэг чиглэл, нэг ойлголттой ажиллах зорилго бүхий Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарын нэгдсэн уулзалт Төрийн ордонд болж байна.
Засгийн газрын бодлогыг хөрсөнд буулгаж, иргэдэд хүргэдэг хүмүүс бол орон нутгийн удирдлагууд юм. Тиймээс Ерөнхий сайд Засгийн газраас баримталж байгаа бодлого, шинэчлэлийн талаар “Нэг монгол- Нэг зүг, Цэгцрэх хөдөлгөөн” илтгэлдээ дэлгэрэнгүй танилцууллаа.
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар “Засгийн газар хагас жилийн өмнө байгуулагдахдаа улс орны өмнө тулгамдсан олон асуудалтай нүүр тулсан. Төрийн чадамж суларч, иргэд төрдөө итгэх итгэл алдарч, эдийн засгийн өсөлт хоёр дахин унаж 2.6 хувь болж, гадаад валютын нөөц огцом буурч, долларын ханш огцом өсч, үнийн өсөлт 15 хувийг давж өсөх, төсвийн орлого 3.3 их наядаар тасрах бодит эрсдэлтэй үед ажиллаж эхэлсэн. Ард түмний эзэмшлийн компанид хулгай, луйвар нүүрлэсэн. Төрд цэгцлэх ажил, цэгцрэх хөдөлгөөн нэхэгдэж байсан цаг үе гэдгийг Ерөнхий сайд “Нэг монгол- Нэг зүг, Цэгцрэх хөдөлгөөн” илтгэлийнхээ өмнө хэллээ.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-д 7 дугаар сараас 3 сарын хугацаатай онцгой дэглэм тогтоож, нүүрсний олборлолт, борлуулалтыг 1.6 дахин өсгөж, улсын гадаад валютын нөөц ердөө гурав, дөрөвхөн сарын дотор 2 тэрбум ам.доллароор нэмэгдэж, эдийн засгаа сэргээж чадлаа. Төсвийн сахилга бат, эмх цэгц, гадаад худалдааны бодлого зөв чиглэлд орж эхэлмэгц бодит үр дүн эхнээсээ харагдаж эхэлсэн. Сэхэл авч сэргэсэн эдийн засгийг цаашид зөв залуурдах шаардлагатай. Үүний тулд ард түмэндээ ШИНЭ ИТГЭЛ төрүүлж, засаглалын ЭРС ШИНЭТГЭЛ хийх бодлогын зорилтыг Засгийн газраас дэвшүүлж байгаа юм. УИХ-аар 2026-2030 онд улс орноо хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлуулсан. Улс орныг бүхэлд нь цэгцлэх найман үндсэн чиглэл нь
-Хүний хөгжлийн шинэтгэл
-Эдийн засгийн бүтцийн шинэтгэл
-Үнэт зүйл, нийгмийн хөгжлийн шинэтгэл
-Байгаль орчин, ногоон хөгжлийн шинэтгэл
-Засаглал, цахим хөгжлийн шинэтгэл
-Үндэсний өрсөлдөх чадварын шинэтгэл
-Бүсийн хөгжлийн шинэтгэл
-Шинжлэх ухаан, технологи, хиймэл оюуны шинэтгэл юм гэлээ.

Мөн эдийн засгийн өсөлтийг иргэдэд хүргэх “Цэгцрэх 300 хоногийн төлөвлөгөө”-г баталж, оны эхнээс хэрэгжүүлсэн. Энэ 300 хоногт эдийн засгийн өсөлтийг иргэддээ хүргэх, Үндэсний баялгийн сангийн хуримтлал ба зарцуулалтыг бодитоор эхлүүлэх, баялгийн шударга хуваарилалтыг ажил болгоход орон нутгийн удирдлагууд санаачилгатай ажиллах ёстой. Төр өөрөө эмхлэгдэж, цэгцэрч байж л энэ боломж бодит хөгжил болно гэлээ.
2025 оны тайлан, 2026 оны зорилт, таван жилийн бодлого, зорилтын талаар Ерөнхий сайд илтгэлдээ дэлгэрэнгүй танилцуулаад “Эдийн засаг өсөхийн тулд зөвхөн бизнес чөлөөтэй байх нь хангалтгүй. Төр өөрөө эмх цэгцтэй, хэмнэлттэй, хариуцлагатай, хяналтын дор байх ёстой.
Тиймээс төлөвлөгөөний дараагийн том багц нь төрийг дотроос нь цэгцлэх реформ юм. Энэ хүрээнд хуульд нийцэхгүй, хүнд суртал, чирэгдэл үүсгэж байгаа 1,000 гаруй журам, дүрмийг цуцална гэлээ. Аймаг, орон нутгийн удирдлагууд амьдралд, иргэддээ ойр ажиллахыг Ерөнхий сайд зөвлөөд, Засгийн газрын бодлогыг хэрэгжүүлэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэж ажиллахыг анхаарлууллаа. Орон нутгийн удирдлагуудаас удаа дараа тавьж байгаа зарим асуудлын талаар Ерөнхий сайд байр сууриа илэрхийллээ.

Төсвийн хэмнэлтийг орон нутагтаа захиран зарцуулах эрхийг олгох, Улаанбаатараас асуудлыг шийдэх шаардлагагүй агентлагуудыг эрх мэдлийн төвлөрөл үүсгээд байгаа хуулиуддаа өөрчлөлт оруулж, орон нутагт эрх мэдлийг олгохыг салбарын сайд нарт даалгажээ.
Татварын давуулан биелүүлсэн орлогыг Сангийн яамнаас хааж орон нутгийн төсвийн бие даасан байдалд нөлөөдөг байдлыг зогсоох хэрэгтэй. Орон нутгийн санхүүгийн эрх мэдлийг баталгаажуулах хууль эрх зүйн тогтолцоо бүрдүүлэхийн төлөө ажиллана гэсэн юм.
Сум хөгжүүлэх санг Хоршоог дэмжих санд нэгтгэж жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд хөнгөлөлтэй зээл олгох боломжийг хаасан асуудлыг судалж, холбогдох журамд өөрчлөлт оруулна. Засгийн газар байгуулагдсан хугацаанаас хойш Газрын тухай хуульд өөрчлөлт оруулж сум, орон нутгийн иргэдийн өмчлөлийн газар, малчдын өвөлжөө, хаваржааны газрыг эзэмшүүлэх асуудлыг шийдэхийг үүрэг болгосон ч өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй байна. Тийм учраас энэ асуудлыг яаралтай шийдэх шаардлагатайг анхаарууллаа. Ерөнхий сайд илтгэлийнхээ төгсгөлд “2026 он бол Шинэ итгэл, эрс шинэтгэл, бодит өөрчлөлтийн жил байх болно. Биднээс илүү хариуцлага, илүү бодит үр дүн шаардаж байна. Засгийн газар үндэсний баялгийг өсгөн арвижуулж, “Баялагтаа эзэн Монгол” эрхэм зорилгыг үгээр бус үйл хэргээр, амлалтаар бус ажлын үр дүнгээр нотлон харуулж ажиллана гэлээ.

Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарын нэгдсэн уулзалт үргэлжилж байна. Энэхүү уулзалт Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, Монгол Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө, 2026 оны Төсвийн тухай хуулийг хэрэгжүүлэхэд яам болон аймаг, нийслэлийн ИТХ, Засаг даргын баримталж ажиллах чиглэлийн талаар нэгдсэн ойлголт өгч, Засгийн газрын гишүүд аймаг, нийслэлийн Засаг дарга нартай гэрээ байгуулна.







Ням - 02 сарын 08,
2026
Сэтгэгдэл21
Бизнес хийх гэж байгаа бол үр ашгийн төлөө ухаан санаагаа уралдуулахаас өөр гарцгүй.
Зандаршатар мэтийн тэмбүүтэй хулгайчууд зайлж байж цэгцэрдэг юм даа зайл гээд ардууд цэгцлэх гээд хөөсөн чинь өмхий ханхалуулаад буцаад ороод ирвэл яаж цэвэрхэн байх уу.
жилд 8 тэрбумыг олдог хулгайлагдсан стратегийн орд Ухаа худгийг улсад буцааж авья . Занданшатар өлбийсөн авлгачин хулгайч аа
eneederiin medeegeer Hyatadtai geologi yyl yyrhain hamtran sydlah talaar hyatadtai hiisen medegdel gariin yseg zyrlaa gedeg setgel ebtgelee,yagaad zaabal hyatadtai gej be?...eer ylas ornuudtai hiibel zygeersen,neg l eder hyatadyyd manai gazar doorhiig abaharaa ireh bis yy?.?..................
дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч завхай эмс авилгачид хорчид шургалсан, дахин дахин шургалахыг шунан дурладаг ядаргаатай байгуулага хэзээ 100% ирцтэй хуралдаж сурах вэ ? Монгол улс хэзээ хогжиж бар болох ? шувуу ажиллагаа явуулаад яагаад ганц ч авилгачид баривчилж чадаагуй вэ ? яагаад Монгол улсын дарганцарууд Монгол улсын иргэдийг муусайн ялаанууд улныхан гэж доромжлоод гэрт нь амьсгалыг нь боож угаартуулж туршилт хийж алж байна ? хэзээ хузуугуй хочит хошгоруулагч зангиагаа зуугээд ирэх юм ?С.Зориг ирвэс хамгаалагч залуугын амь насыг хэн бурэлгэсэн бэ ?яахав цааш нь ургэлжлуулэх уу яахав ?????????
УИХ улны иргэддээ ул боов тарааж молиго үмхүүлэхээр энд тэндгүй захиалга өгч байгаа гэнэ.
Нохой үгүйд гахай хуцна гэгчээр Зандангахай улин хуцаж молиго үмхүүлж доромжлохоо боль чи . Зүгээр өөрөө зайлаад өг.
Ульдаг биш биш урдаг нохой хэрэгтэй , Хашгирдаг биш хадардаг гахай хэрэгтэй.
ХЗ-н сайд дотоодын цэргийн цэрэг бие биенээ зодсон асуудалд дээр шалгалт хийлгэж дарга нарыг нь ажиллаас чөлөөлсөн даргын оронд цагдаа нь цагдаагаа буудаж амь насыг хохироосон газрыг удирдаж байсан даргыг томилож байгаа нь төрийг цэгцлэж хууль сахиулж байгаа нь юм уу ерөнхий сайдаа
Стратегийн орд Ухаа худаг жилд 8-9 тэрбум доллар олдог. Хулгайлагдсан ордоо монголын ард түмэн буцааж авахыг Зандангахай пздагаас шаардаж байна. Буцааж авч чадахгүй бол чамайг Хүрэлсүхтэй чинь хамт зүрхийг чинь амьдаар чинь сугална шүү. Муу гахай царайлсан пзда минь
"Морь унасан толгойгүй монгол" болоод 35 жил болов
Ккк.Хүрэлсүхийн ерөнхийгийн нээлтийг бичиг үсэггүй би ч мэдээд байгаа юм.
Ард түмний компанид хулгай луйвар нүүрлэсэнг олж тогтоосон бол эзэн холбогдогчийг нь тэгээд шийтгэж хлхиролыг барагдуулахгүй толгойг нь илээд өнгөрөөх гэвэл дэгдүү сул төр засаг болно доо.......
Намаа дагавал алдахгүй - нараа дагавал даарахгүй гэдэг байсансан . Одоо ч бүр уёраа олохоо болилоо . Хүрэлсүх дарга маань " улс орон цэгцэрчисэн , хөгжиж байна " гээд өөдрөг байх юм . Занданшатар сайд болохоор " улс орон цэгцэрч байж хөгжинө . Би допингтой улс төрчийг нь ялна " - тэгж байж хөгжинө гээд байх юм . Ай хөөрхий , хэзээ болтол ялахыг нь хүлээх юм билээ ...
Хүрэлсүхийн бөхийг допинтой гээд байсан тэгэхлээр допингтэй улс төрч нь бас түүнийг хэлээд байна уу
ter chegchereh yahab ee!!!eneederiin hyatadtai yyl yyrhai hobor metal geologiin haigyylia zaabal ch ygyi hyatadtai hiideg ni yu be?...eer ylas ornuudtai hiimeer sanagdah yum?...yagaad be?............heleed egeech!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
Монголын баялгийг МАН-ынхан хужаагийн эрлийзүүдээс авлигал авч бэлэглэж байгаа..Халзан Бүрэгтэйн ордыг очиж очиж хужаагийн эрлийз сахал Эрдэнэбилэгт өгдөг нь бас юу вэ?
Эргэн тойрны хүмүүсээр халаа сэлгээ хийж дуусаж байж цэгцрэх үү мал царайлсан согтуу MCS н төлөөний тэжээвэрүүд болох Занданшатар Энхбаяр Учрал аа
Өөрсдийн хүмүүсүүдээр халаа сэлгээ хийж дууссан цагт цэгцрэх үү MCS н тэжээвэрүүд болох Занданшатар Энхбаяр Учрал нараа
Занданшатар аа : нүүрсний их наядын хулгайчууд, Оюутолгойг харийнханд авилгаар өгсөн урвагчидтай хариуцлага тооцож чадахгүй бол чи хичнээн гуаглаад хэрэггүй, чамайг хэн ч тоохгүй…сонгогчид худал хуурмаг ярианаас залхаад 35 жил болж бна.
Үлгэр домог, нам нэртэй болохоос бүгд их зууны манлаы хулгайчид