Ардчилсан намаас "4/11" хэвлэлийн бага хурал хийв. Уламжлал болгон зохион байгуулдаг байсан уг арга хэмжээгээ дахин сэргээж буй нь энэ ажээ.
Энэ үеэр АН-ын дарга, УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл: "Ардчилсан намын Улс төрийн зөвлөл өчигдөр хуралдаж, тодорхой хэмжээний зохион байгуулалтын асуудал, дүрмийн бүртгэлтэй холбоотой асуудлуудыг хэлэлцэж шийдвэр гаргалаа.
УИХ дахь АН-ын бүлгийн зөвлөх Д.Амарбаясгалан өнөөдрөөс эхлээд АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажллана. АН-ын шинэ дүрэм Улсын дээд шүүхэд бүртгэгдсэнээр Ерөнхий нарийн бичгийн дарга, дэд дарга нарыг чөлөөлөгдсөнд тооцож байгаа.
АН анхан шатнаасаа эхлээд бүрэн өөрчлөлт хийнэ. Ойролцоогоор тавдугаар сарын 1-н хүртэл дотоод шинэчлэлтийн ажлыг хийнэ. Хоёрдугаар сарын 1-нээс гуравдугаар сарын 10-ны хооронд нийт гишүүдийнхээ шинэчилсэн бүртгэлийг дахин явуулах гэж байна. Гуравдугаар сарын 10-наас дөрөвдүгээр сарын 1-ний хооронд дотоод сонгуулиа хийнэ. Дөрөвдүгээр сарын 7, 8-ний өдрүүдэд АН-ын Их хурлыг дахин хуралдуулж, бүтцийг батламжлах ажлууд хийгээд шинээр Ерөнхий нарийн бичгийн даргаа томилох, Улс төрийн зөвлөлөө томилох, бодлогын зөвлөлүүдэд хуваагдах ажлыг хийж, дөрөвдүгээр сарын 20, тавдугаар сарын 1-ний хороонд дотоод шинэчлэлийн ажлууд хийнэ. Үүний дараагаас 2027 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажлын марафон, дотоод бүтэц зэрэг ажилд төвлөрөн ажиллах төлөвлөгөөтэй байна. АН шинээр гишүүдээ бүртгэнэ.
АН-ын гишүүн нь зөвхөн нэг байгуулалгын дотоод гишүүн бус АН-ын гишүүн гэдэг ардчиллын паспорт, чип бүхий цахимжсан үнэмлэхтэй, ардчиллын гэрэгэ эзэмшигч болж хувирна. Ингэхдээ и-монголиагаар дамжуулж бүртгэнэ. Гуравдугаарт намын гишүүний татвараа төлсөн гишүүд дотоод сонгуульд оролцож болно.
Ардчилсан намын дүрэмд нэлээд өөрчлөлт орсон учраас зохион байгуулах зөвлөл гэдэг байгууллага байгуулагдаж, дотоод сонгуулийг намын дарга ахалж, голчлон хариуцаж ажиллана. УИХ дахь АН-ын бүлгийн зүгээс Засгийн газарт хариуцлага тооцох ёстой гэсэн байр суурийг оны төгсгөлд илэрхийлж, гарын үсэг цуглуулсан. Гарын үсэг өргөн барих хэмжээний тоонд хүрсэн. Зарчмын шаардлага хэвээрээ байгаа. Засгийн газрыг огцруулна гэдэг нь хоёр үе шаттай процесс.
Нэгдүгээрт, саналыг өргөн барих, хэлэлцүүлэхийн тулд 32-оос дээш гишүүний гарын үсгийг цуглуулах, хоёрдугаарт, УИХ-аар хэлэлцэх үед 64-өөс дээш кнопоор огцруулна. Тэгэхээр бидний шаардлага үр дүнд хүрэхийн тулд нэгдүгээрт, Засгийн газар алдаатай бодлогоо засах ёстой. Гуравдугаарт, бид саналаа хэлбэрийн хувьд өргөн бариад хэлэлцүүлэхээс гадна үр дүнд хүрч, огцруулах ёстой гэж үзэж байгаа. Засгийн газрыг тогтворгүй байлгах нь бидний эхний зорилго биш. Оны төгсгөлд гишүүдийн ирц муу байсан учраас энэ асуудлыг хаврын чуулганаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаа. Бидний байр суурь яг хэвээрээ гэдгийг хэлье" гэсэн юм.
Н.Отгончимэг
Ням - 02 сарын 08,
2026
Сэтгэгдэл9
С.Зориг ирвэс хамгаалагч залуугын амь насыг хэн бурэлгэсэн бэ ? хузуугуй хочит хошгоруулагч хэзээ зангиагаа зуугээд ирэх вэ ????
Элбэгдоржийн хувийн эрх ашигт үйлчилсэн ардчилсан намд одоо ирээдүй байхгүй.
Хөгжилд саад чөдөр болж байгаа хуулиуд олон байна, тэдгээрийг гадны даалгавраар гишүүд төсөл санаачлан УИХ-аар батлуулан улсын хөгжлийг АЛБАН ЁСООР хуулиар гацаадаг технологи Монголд нэвтрээд олон жил болж байхад Занданшатар ядаж заримыг нь засч залруулахын оронд хоосон яриад л үүрэг өгсөн болоод л суух юмаа?!! Жишээ нь: газрын тос, ашигт малтмалын хайгуул хийх гэхээр сумын баг болгоноос зөвшөөрөл авдаг журам хуулиндаа оруулчихаад тэрэндээ өөрсдөө тээглэж унаад арзайгаад сууцгааж байх юм!!! Бас 34% байна!!
Алуурчин элбэгдорж Алуурчин эрдэнэ Алуурчин хурц Алуурчин батүүл гээд толгой Алуурчдаар удирдуулсан Алуурчдын ардчилсан нам гээч өмхий жорлонгийн Алуурчид түүхийн хог дээр хаягдана
Зугатаасан гишүүд үүнийг дэмжих хэрэгтэй дээ одоо үхсэнээс нь зугатаадаг юм хусалцах хэрэгтэй дээ. Хэрэггүй болохоороо зайл гээд хэрэгтэй болхоороо найзаа гээд байдаг байж болохгүй дээ. Энэ маанаг бас ашиг хараад хүлээгээд байгаа юм бишүү дээ.
AЗочин 188.162.254.111 5 минутын өмнө С.Зориг ирвэс хамгаалагч залуугын амь насыг хэн бурэлгэсэн бэ ? хузуугуй хочит хошгоруулагч хэзээ зангиагаа зуугээд ирэх вэ ????
Батхүү агсаныг хэний захиалгаар хэн шатан дээрээс шидэж алсан бэ?
Энэ нэг өлбийсөн хулгайч Эби ын даалгавраар МАН-д хошногодуулж гадаадад тэдний тансаг амьдралыг хангаж явдаг баньд.
Паспорт гэрэгэ аваад ардчилсан үзэлтэй болчихгүй байхаа Үг хэл үйлдэлдээ ардчилсан байдаг ес зүытэй боловсон эх орон ард түмнийхээ төлөө зүтгэж чалах боловсрол мэдлэгтэй чадвартай хүмүүсээ л удирдах зөвлалдоо сонгооройдоо Хэрүүл тэмцэл хар пиар моодноос гарсан шүү