Олныг хамарсан эсэргүүцлийн жагсаал цуглааны үеэр баривчлагдан саатуулагдсан хүмүүсийн хэргийг шүүхээр хэлэлцэх явцыг хурдасгахаар төлөвлөж байгаагаа Ираны эрх баригчид мэдэгджээ.
Тус улсын шүүх засаглалын тэргүүн Голямхосейн Мохсени-Эжеи “эмх замбараагүй байдал” дэгдэх үеэр баривчлагдсан сэжигтнүүдэд холбогдох хэргийг түргэвчилсэн байдлаар хэлэлцэх нь зүйтэй хэмээн мэдэгдсэнийг төрийн мэдлийн телевизээр дамжуулсан байна.
“Хэрвээ тухайн этгээд хэн нэгийг шатааж, хэн нэгний толгойг тасдсан бол бид түргэн шуурхай байдлаар асуудлыг шийдэх ёстой” гэж тэрбээр эсэргүүцлийн ажиллагаанд оролцсон хүмүүсийг хорьж буй нийслэл Техран хотын нэгэн шоронд очих үеэрээ мэдэгджээ. АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп эсэргүүцлийн жагсаалд оролцогчдод тусална гэж амласны маргааш өдөр нь шүүх засаглалын тэргүүн дээрх мэдэгдлийг хийсэн байна. Тэрбээр мөн шүүх хуралдааныг нээлттэй явуулахын төлөө байгаагаа илэрхийлээд, баривчлагдсан хүмүүсийн материалуудтай 5 цагийн турш танилцсан гэдгээ хэллээ.
Ялангуяа эсэргүүцлийн ажиллагааг зохион байгуулж, өдөөн турхирсан, мөн террорист ажиллагаанд оролцсон гэх хүмүүсийн хэргийг одоо үйлчилж буй хуулийн дагуу түргэвчилсэн журмаар хэлэлцэх нь зүйтэй хэмээн Мохсени-Эжеи үзэж байна.
Жагсаал цуглааны явцад хэдэн мянган хүн баривчлагдсан бөгөөд Ираны шүүх ялын дээд хэмжээг олон хүнд ногдуулах магадлалтай хэмээн санаа зовниж байгаагаа хүний эрхийг хамгаалах байгууллагууд илэрхийлжээ. Харин баривчлагдсан хүмүүсийн тоо ба тэдэнд ямар зүйл ангиар ял төлөвлөсөн талаарх мэдээллийг Ираны эрх баригчид нийтлэхгүй байгаа юм.
Б.Адъяахүү
Ням - 02 сарын 08,
2026
Сэтгэгдэл2
Бүгдийг нь цэргийн шүүхээр оруулаад үг дуугүй толгой дараалан дагзанд нь бууд ! өөр шийдэл алга !
Dear The People of Iran: Iran is in the moment of reform and modernization regardless of the enemies of Iran.Never look back.Look forward the Sun will rise again. The voice of Iran,the Choice of Iran must be respected. Freedom and democracy on horizon. Sincerely Iron Leader the Great