Саяхан Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан болж, МАН-ын дарга Н.Учрал, АН-ын дарга О.Цогтгэрэл нарыг бүртгэж, тэдний намын даргын албан тушаал нь албажсан. Тэгвэл намын дарга нарыг дараагийн хүндхэн сорилтууд хүлээж байна.
Эхлээд нам дотроо учраа олж, багаа өөрийн хүмүүсээр бүрдүүлэх өөрчлөлтүүдийг хийнэ. Улмаар ирэх 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ямар “стратеги”боловсруулж ялах вэ гэсэн “зураг”-аа зурна. МАН-ын дарга Н.Учралын хувьд намын генсекээр Я.Содбаатарыг үргэлжлүүлэн ажиллуулна гэдгээ мэдэгдсэн.
Улмаар намын Хяналтын ерөнхий хорооны даргаар П.Мөнхтөрийг, Ёс зүйн хорооны даргаар Б.Амарсанааг тавьсан. МАН-ын Хяналтын хороо бол Их хурлаа байгуулдаг, намын гишүүдтэйгээ хариуцлага тооцох эрх бүхий хороо юм. Тэгэхээр энэ хорооны дарга нь МАН-ын дарга Н.Учралын хүн байх ёстой. Харин намын орон тооны Нарийн бичгийн даргаар Н.Энхбаатар, Б.Пүрэвдагва, Ө.Золбаяр, С.Мөнгөнчимэг, М.Цэлмүүн нарыг, орон тооны бус Нарийн бичгийн даргаар Д.Сумъяабазар, Б.Чойжилсүрэн, Д.Мөнхсайхан нарыг, намын Удирдах зөвлөлийн гишүүнээр 39 хүнийг, намын санхүүгийн дотоод аудиторын албан тушаалд Ц.Норовжамцыг сонгож баталсан байдаг. Мөн тэрээр Ардын нам анхан шатны байгууллагаа сонсдог, амьдралын бодит үнэнийг хардаг, гишүүд, дэмжигчидтэйгээ эргэх холбоотой ажилладаг нам байх ёстой. Авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон намын гишүүдэд улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй. УИХ-ын сонгуульд намын жагсаалт болон тойргоос нэр дэвшигчдийг бодлогын мэтгэлцээнээр шалгаруулна. Тусгаар тогтнолын ордныг хаалттай биш намын гишүүдийн мэтгэлцээний төв болгоно гэсэн байдаг.
Харин АН-ын дарга О.Цогтгэрэлийн хувьд намын дарга болоод нам дотроо дорвитой өөрчлөлтүүдийг хийгээгүй байгаа. Намын генсек нь ч хэвээрээ. Ер нь тэр тун болгоомжтой хөдлөхгүй бол АН-ын хувьд намын даргын албан тушаалыг нь ч оролдож мэдэх бүлэг фракц бий.
Тэгэхээр О.Цогтгэрэл нам руу гэхээс илүү МАН руу нэлээд довтлох болов уу. Магадгүй, довтолсоор 2027 онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд орж ялалт байгуулна гэдэгтээ итгэчихсэн яваа. Ерөнхийлөгчийн сонгуульд ялчихвал 2028 оны УИХ-ын ээлжит сонгуульд ялах магадлал нэмэгдэнэ гэдгийг харчихсан. Ямартай ч гол хоёр улс төрийн хүчний дарга нарын суудал албажчихлаа. Н.Учрал, О.Цогтгэрэл хоёрын хэн нь ямар “стратеги”-аар ялахыг л харах үлдлээ. Ерөнхийлөгчийн сонгуульд хэн намаа ялалтад хүргэсэн нь намын даргын албан тушаалтайгаа үлдэж, 2028 оны сонгуулийн зураг зурах эрх мэдэлтэйгээ үлдэнэ гэсэн үг.
Т.БАТСАЙХАН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Ням - 02 сарын 08,
2026
Сэтгэгдэл10
Аль аль намд нь залуу хүмүүс дарга болон заларлаа,,,,хуучин хулгайч авлигачид нь үймүүлээд,,,,,энэ хоёр залууг улстөрийн үхдэл болгох байхдаа,,,,хүрэлсүх л лав үлдсэн бүх амь нас амьдралаа ерөнхийлөгч байсаар дуусгах хүсэл тачаалтай,,,,,жэнко мэтс нь бас л үхэн үхтлээ хийсэн гэм нүгэл бузар булайгаа дарж далдалж байгаад явчих бодолтой,,,,,залуу хүмүүс ЗӨВ бодолтой ЗӨВ зорьлоготой байж шудрага үнэний төлөө дуугарах байлгүйдээ,,,,авлигыг авлигачидтай нь устгаад өгөөсэй,,, өөр ч хүсэх юм алгадаа,,,хэрхэхийг энэ хоёр залуу, хөх мөнх тэнгэр л мэдэх бизэээ,,,,ирээдүй тун ч бүрхэг байнаа,,,,гээд яахав,,,амьдрад байгаа ч юм шиг амь зуугаад л байждээ,,,,
хятад нь авилгачдаа шууд л цаазлаж байна орсууд нь хүнлэг соёлтой юм болохоор бүх гэмт хэргийг нь тоочиж батлаад бууж өгч хөрөнгө мөнгөө сайн дураар хураалгаж зугтаж гарах гэж оролдсоныг нь замаас нь хилээс сая сая доллартай нь барьж хөрөнгийг нь хурааж байна МОНГОЛ ЯДАЖ ХӨРӨНГИЙГ НЬ ХУРААГААД ХАЯЧИХААЧ---------
Оросууд луйварчдаа барьж хөрөнгийг нь хураавал нар баруун хойноосоо гарна.Хураах байтугай барьдаг ч үгүй болхоор том луйварчид нь Кремлийн губернатор,захирагч гээд сэтэртэй байдаг.Бас болоогүй их төлөв Израйлын давхар иргэншилтэй.
Занданшатар навс нүдүүлнэ
Намын даргын тухайд ярьж байна тэнэг ээ
ОРОС БЕЛОРУСЫН ЕВРАЗИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ХИЛ ГААЛИЙН ХОЛБООНД ХУРДАН НЭГТГЭЭЧЭЭ ЁВРОПИЙН ХОЛБООНД УКРАЙН ШИГ ОРОХ ГЭЭД БАЙНА УУ ОДОО МАХНОВЫН ТӨЛӨӨ УЛАЙРСАН УКРАЙНУУДЫГ ОРОС БУТЦОХИОД ОРЁЛ ЗАПОРОЖИЙН НИЙСЛЭЛД ХҮРЧ БАЙНА ОДЕСС ПРИДНЕСТР ОРОХНЭЭ
Хүрэлсүхийн тавьсан Учрал өөрсдийгөө Монгол биш гэдэг буриад.Тэд Монголд 20 орчим мянга.Хуулийн хувьд ч энэ нь зөв.Оросод албан ёсоор Буриадуудыг Монгол биш тусдаа үндэстэн гэж үздэг. Харин Буриадуудын Монголчуудыг турхирч ганцаардуулан, Оросуудын эрхэнд байлгадаг Хятад нь тэднийг бие даасан үндэстэн гэж үздэггүй.
Энэ бохир харь элэгтэн Монгол үндэстнүүдийн дунд яс хаяж бна. Шалгадаг газар бна уу.
Битгий монголчуудын дунд яс хаяад байгаарай гадны тавиул новшоо.
Ажилсаг цөсөрхөг Буриадууд "залхуу аймхай Монголчууд" биш. Царай зүс,зан авираараа шал өөр.Тэдний бид Монголчууд биш гэдэгт өөрийн эх орон, хэл ус, үүх түүхтэй Монголчууд гомдоод байх огт шаардлагагүй.