Оросын армийн Украинд явуулж буй ажиллагааг дэмжихийн тулд Иран улс 3 тэрбум орчим долларын үнэ бүхий пуужингуудыг Оросод худалдсан байна. Энэ тухай Блүүмбэрг агентлаг Барууны нэгэн улсын аюулгүй байдлын шинжээчийн ярьснаас эш татан мэдээлжээ.
Түүний хийсэн тооцоогоор, Оросын цэрэг Украин руу довтлохоос өмнө буюу 2021 оны 10 дугаар сараас хойш Ираны тал 2,7 тэрбум долларын зэвсэг нийлүүлэх хэлцлүүд байгуулсан байна.
Үүнд ойрын зайн тусгалтай Fath-360 баллистик пуужин, мөн ойрын тусгалтай бусад ангиллын 500 орчим баллистик пуужин, 200 орчим зенитийн пуужин багтжээ. 2022 оны хоёрдугаар сард Орос-Украины дайн эхэлснээс хойш ОХУ, Иран хоёр улам ойртон нягтарч эхэлсэн байна. Эх сурвалжийн ярьснаар, Ираны тал хэдэн сая ширхэг сум, их бууны сумыг Орост нийлүүлжээ.
Түүнээс гадна иранчууд 2023 оны эхээр байгуулсан 1.75 тэрбум долларын үнийн дүнтэй гэрээний дагуу Shahed-136 гэдэг цохилтын дроныг нийлүүлсэн ба технологийг шилжүүлэн өгснөөр Орост “Герань-2” дроныг үйлдвэрлэж эхэлсэн байна.
Барууны эх сурвалжуудын мэдээллээр, 2021 оны сүүлчээс хойш Оросын тал нийтээ 4 тэрбум гаруй долларын зэвсэг техник худалдан авчээ. Орос, Ираны ойртон нягтрах үйл явц нь Ираны цөмийн хөтөлбөртэй холбоотойгоор Барууны орнууд хориг тавьж эхэлсэн 2010-аад оноос эхлэлтэй юм. 2025 оны нэгдүгээр сард Техран, Москва хоёр стратегийн түншлэлийн харилцаа тогтоосон боловч уг гэрээнд харилцан бие биенээс хамгаалах талаар тусгагдаагүй байна. Өнгөрсөн онд Израил, Америк хоёр Иран руу довтлох үед Орос улс дорвитой тусламж үзүүлээгүй юм. Үүний сацуу Иранаар дамжин Энэтхэг рүү чиглэсэн худалдааны замыг хөгжүүлэх, хоригийн үр дагаврыг багасгахын тулд санхүүгийн салбарт хамтран ажиллах тухай асуудлуудыг Москва, Техран хоёр хэлэлцэж байна.
Б.Адъяахүү
Пүрэв - 03 сарын 26,
2026
Сэтгэгдэл14
harin ch iranuud orosoos mash zevseg hudaldaj avch bnaa. say l gehed irand orosiin 5 ongots achaatai irsen ni zevseg l ugj bnaa. Orosuud puujin iranaas avah uls bishee hoo. puujingiin hubid orosuud delhiid neg nomer ch dee
Зө зө,,,,,бөгспутин дэлхийд 2р армитай гээд л гуцаад байсан,,,,буу сум бууны махны гуйлгачин байсан нь батлагдаж байгаа юм байх нь байншдээ,,,,ам ангайгаад л худлаа шаасан оросдебиль ОРК,,,
Иран Орос руу 4 тэрбум долларын зэвсэг зарсан бол Америк фашист НАТО цөөврүүд нацист Киевт 350 тэрбум долларын зэвсэг хар тамхи цутгажээ!
Одоо хэцүү үед нь орос ах нар Иранд туслах нь уу, үгүй юу.
Ацаараа туслахвээдээ,,,ираны хоол идээд хэвтэж байсан гуйлгачин юм байншдээ,,,,,бөгспутин ОРК,,,,
иран орсын союзный улс болсон байлгүй
Одоо Иран ру Трамп дахиад довтлох юм бол өөрөөр хэлбэл онгоцоор цохилт өгөх юм бол Иран улс тэр Ормузын хоолойг цэргийн хүчээр хаачих хэрэгтэй ! Пёрсийн булангаас ганц ч хөлөг гарахгүйгээр найдвартай хаах хэрэгтэй ! Нёфтийн нийлүүлэлт тасалдаад мөн үнэ нь суга өсчихөөр яахыг хараад хэвтэж байх хэрэгтэй ! Өөр арга байхгүй ! намайг зөвлөгчөөрөө авдаг болоосой !
тусгай төлөөлөгчөөр томиллоо хуситуудтай ирануудтай хамтран ажиллаа орос хятадаас зэвсэг нийлүүлнэ
ИРАНЫ ОДООГИЙН ДЭГЛЭМ ТУРКААС ЯВУУЛЖ БАЙГАА ПАНТУРКИЗМЫН БОДЛОГЫГ СОРОН ЗОГСОЖ, СААРМАГЖУУЛЖ БАЙДГААРАА ОРОС БА ХЯТАДЫН ЭРХ АШИГТ НИЙЦЭЖ БАЙДАГ. ЦААШЛАБАЛ МОНГОЛЫГ ЭРХ АШИГТ БАС НИЙЦЭЖ БНА. ПАНТУРКИЗМЫГ СОРОН ЗОГСОХ АСУУДАЛ ДЭЭР БИД ЯАЛТ Ч УГУЙ ОДООГООР ОРОС ХЯТАД ХОЕРТОЙ НЭГ ЗАВИН ДЭЭР БНА.
шинжааны туркууд баруун монголыг аначихсан туркийн дунд сургуулийн сурах бичигт монголын тал нь туркийн газарын зурагт орсон увсад хотон сум бий тжнай увсад цэдэнбалаа дагаж орос хэл сурахгүй улаан хоолойгоо татаж муу ёрын ярьдаг хнгли хэлийг сургуульд заадаг орос хэлийг огт заадаггүй гэсэн гэтэл зэргэлдээ тува нь байнга худалдаа хийж ирдэг цөм орос хэл мэддэг гэсэн улаангом доройтсон
Орос, Иран хоёрт хандив өгцгөө.
Эмээ уу малаа
ёвропоос украйнд хэдэн зуун тербумыг өглөө Америкаас украйнд 350тербум гэсэн чинь одоо таван зуун тербум болоо өиз дээ 500
Delhiin dain ehlehed tyn ch oir baina?...............Iran oros hyatad tergyytei Amerik ganzaaraa tylaldah baih daa?.......................................