Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар өчигдөр /2026.01.12/ БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, хатагтай Шэнь Миньжюанийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар өнгөрсөн онд хоёр намын хамтын ажиллагаа, харилцан айлчлалууд, залуучууд солилцооны хөтөлбөр, түүнчлэн Монгол Ардын Нам, Хятадын Коммунист Намын олон жилийн түүхэн харилцаа тогтвортой үргэлжилсэнд Элчин сайдын дэмжлэг, хувь нэмэр онцгой байсныг дурдаад энэ 2026 оны хоёр талын харилцааны талаар санал солилцохдоо таатай буйгаа илэрхийлэв.
Мөн өнгөрсөн 2025 оны тавдугаар сард Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар тэргүүтэй төлөөлөгчид ХКН-ын урилгаар БНХАУ-д хийсэн айлчлалыг өндөр хэмжээнд зохион байгуулсан, мөн залуучуудын соёлын солилцооны хөтөлбөр амжилттай болсныг дурдаад энэ онд Монгол Улсад Хятадын залуусын айлчлалыг хүлээн авахад бэлэн байгаагаа хэллээ.
БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, хатагтай Шэнь Миньжюань өнгөрсөн онд хоёр улс, хоёр нам хоорондын харилцааг дүгнэн, энэ оны хамтын ажиллагааны төлөвлөгөөний талаар санал солилцож буйд талархлаа илэрхийлэв.
Цаашид Монгол, Хятад хоёр хөрш улсын харилцаа, эрх баригч намын удирдлагын түвшний айлчлалуудыг амжилттай зохион байгуулах, намын дэргэдэх байгууллагуудын харилцааг тэлэх, оюутан, залуусын солилцооны хөтөлбөр зэргийг үргэлжлүүлэн шинэ түвшинд гаргахын төлөө талууд санал нэг байгаагаа илэрхийллээ.
Уулзалтад Монгол Ардын намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатартай хамт Нарийн бичгийн дарга М.Цэлмүүн, Гадаад харилцааны хэлтсийн дарга С.Өлзийжаргал нар байлцлаа.
Мөн БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, хатагтай Шэнь Миньжюаньтай хамт тус ЭСЯ-ны Улс төрийн хэлтсийн дарга Лин Хуй, зөвлөх Ван Хунтао, атташе Рэн Инциу, атташе, орчуулагч Сун Зихао нарын төлөөлөл уулзалтад оролцов.
Даваа - 02 сарын 09,
2026
Сэтгэгдэл15
Содбаатараа чи, коронаг Монголд тарааж, 5000 хүн алчихаад юу гэж шоронгоос гарч ирэв.
Бидний автомашины татварыг 3 дахин нэмсэн Нян Вао Тао данжаад бидний 1.1 сая долларыг Английн тэрбумтан баян багт өгчээ. Дээр нь татвар хурааж өгдөг дүүргийн татварын дарга нараа Дубай руу татвар төлөгчдийн мөнгөөр зугаацуулсан Нян Бао Тао данжаадад хариуцлага тооцож 1.1 сая долларыг хувийн хөрөнгөнөөс нь гаргуулж авах нь шударга есонд нийцнэ. .
МАН зохисгүй ажил хийхээ зогсоо.
Бидний автомашины татварыг 3 дахин нэмсэн Нян Вао Тао данжаад бидний 1.1 сая долларыг Английн тэрбумтан баян багт өгчээ. Дээр нь татвар хурааж өгдөг дүүргийн татварын дарга нараа Дубай руу татвар төлөгчдийн мөнгөөр зугаацуулсан Нян Бао Тао данжаадад хариуцлага тооцож 1.1 сая долларыг хувийн хөрөнгөнөөс нь гаргуулж авах нь шударга есонд нийцнэ.
гэж Янгуг овогтой сда хэлжээ
Азийг доорд үздэг Оросуудын цагаан хоолой Буриад даргатай нам бага бүлтэр. Хужаа гэж харааж жагсах байлгүй.Сураагүй юм биш.
Зайл шаахай чинь цагаан хэрэмнийхээ цаана очиж уль даа
Хятадын хурлийз пизда минь танай хужаа монголд даам гарч байхад юу ч дуугарахгүй хэрнээ оросыг үзэн ядаад хэрэггүй шүү.
Хужаа залууст хэдэн хүүхнүүдээ өгөх гээ юу !
Орос цэргүүдэд хэрэглүүлдэг байсан шигээ юу?
Хятадын коммунист намтай янагшин дотносоод байгаа даа
Бидний автомашины татварыг 3 дахин нэмсэн Нян Вао Тао данжаад бидний 1.1 сая долларыг Английн тэрбумтан баян багт өгчээ. Дээр нь татвар хурааж өгдөг дүүргийн татварын дарга нараа Дубай руу татвар төлөгчдийн мөнгөөр зугаацуулсан Нян Бао Тао данжаадад хариуцлага тооцож 1.1 сая долларыг хувийн хөрөнгөнөөс нь гаргуулж авах нь шударга есонд нийцнэ.
Хай яа Янгуга гийн шоохууз Сода баатар маша сина хүн баа
Энэ хулгайч МАН гэх хулгайн бүлгээ аваад далд орооч ээ Монгол улсад НАМ гэж байхгүй хулгай луйврын ажилд гар нийлсэн бүлэг хүмүүс ийн нэгдэлүүд хоорондоо монголын баялгийг булаалдаж байгаа гаас өөр юу ч байхгүй
Ene awgai nutagruugaa butsaasai