Өнгөрсөн 2025 онд Туркийн нисэх онгоцны буудлууд 247,2 сая зорчигчид үйлчилсэн нь тус улсын хувьд түүхэн дээд үзүүлэлт боллоо. Дотоодын болон олон улсын нислэгүүдийн аль алиных нь тоо нэмэгдэж, 2024 онтой харьцуулахад 7 хувиар өссөн байна.
Ялангуяа өнгөрсөн 12 дугаар сард зорчигч урсгал 17,5 саяас давж, нийт агаарын тээврийн хөдөлгөөний эрчим жилийн дүнгээр 11 хувиар нэмэгджээ. Тодруулбал, дотоодын нислэгээр 101 сая гаруй хүнд, гадаадын нислэгээр 145 сая орчим хүнд үйлчилсэн байна.
Үүнтэй зэрэгцэн ачаа тээврийн хэмжээ ч нэмэгдэж, Туркийн нисэх буудлуудаар дамжуулан 5 сая гаруй тонн ачаа тээвэрлэжээ. Өнгөрсөн онд гол ачааллыг Истанбулын нисэх онгоцны буудал үүрч, 84,5 сая зорчигчид үйлчилсэн бол "Сабиха Гёкчен" буудлаар 48 сая хүн дамжин өнгөрсөн байна. Амралт сувиллын бүс нутгийн нисэх онгоцны буудлуудаар 63 сая хүн үйлчлүүлснээс 39 сая нь Анталья хотын нисэх буудлаар дамжжээ. Ташрамд дурдахад, Туркийн нийслэл Анкара хот дахь цэргийн нисэх хүчний Этимесгут баазыг шинэчлэх ажил явагдаж байгаа бөгөөд тус буудал энэ оны 7 дугаар сард явагдах НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын үеэр хүлээлгийн ВИП танхим болох юм.
Б.Адъяахүү
Даваа - 02 сарын 09,
2026
Сэтгэгдэл1
ЁВРОП УЛС ДАЙН ХИЙЖ ТУРКИЙГ ГАНЦХАН ЦОНХООР ҮЙЛЧЛҮҮЛЖ БАЯЖУУЛААД ӨӨРӨӨ ГУЙЛГАЧИН БОЛООД ТУРК ГУЙЛГАЧДААР УЛСАА ДҮҮРГЭВ ЭРТ ДЭЭР ҮЕЭЭС ЭЗЭРХЭГ ОСПАНЫГ ӨӨГШҮҮЛЭН ОРСЫН ЭСРЭГ ТЭМЦСЭЭР ОСПАНЫГ ЕВРОПИЙН ЭРЭГ ДЭЭР ГАРГАЖ ДАРДНЕЛ БОСФОРЫН ХООЛОЙГ ТУРКАД ӨГСНӨӨР ДҮРВЭГСДЭЭР ДҮҮРГЭЖ ХООЛОЙГООРОО БООЛГОЖ ЁВРОП ЁОЗГҮЙ МУУХАЙ ЦАРАЙЛАН ҮХЭХ ЦАГ НЬ БОЛОХООР ""ҮХСЭН ОРОС АМЬД ОРСООС ДЭЭР"" ГЭЖ ҮХЭЭРИЙН ДАЙНЫГ ХИЙСЭЭР ҮНСЭНД НЬ УНАСАН ШАЛЗ ШИГ ҮХЛЭЭ ХҮЛЭЭН ТИЙЧЛЭН ТАТГАНАНА