Гааль… Энэ нэр бараг л авлига гэдэг “үг”-тэй зоосны хоёр тал болтлоо хоршсон. Авлига хамгийн ихээр нүүрлэсэн байгууллагын жагсаалтад “айраг” алдалгүй олон жил болж байна. Хэн ч даргаар очоод авлигаас салдаггүй, ийм нэг газар байгаа юм. Сүүлдээ, 2022-2023 онд нүүрсний хулгайнууд илрэх үеэр баахан гаалийн байцаагч олон сая тонн нүүрсийг бүртгэлгүйгээр хил давуулсан асуудалд холбогдсон. Түүний дараа Засгийн газар цагдаагийн байгууллагад ЭЦГ, УМБГ-т Эдийн засгийн гэмт хэрэгтэй мөрдөх хэлтэст мөрдөн байцаагчаас ЦЕГ-ын Тэргүүн дэд дарга хүртэл дэвшиж ажилласан цагдаагийн хурандаа Г.Отгонжаргалыг ГЕГ-ын даргаар томилсон. Гэвч, түүний удирдсан он жилүүдэд ГЕГ улсын төсвийн төлөвлөгөөт орлогоо бүрдүүлж чадахаа больсон.
Ядахад, ГЕГ-ын төсөвт оруулах мөнгө жилээс жилд нэмэгдэж, түүнийг бүрдүүлж чадаагүй хувийн хэмжээ ч дагаад өсдөг болсон.
Мөн, гааль дахь авлигын асуудал улам гаарсан. Энэ талаар Ерөнхий сайд Г.Занданшатар 2025 оны арванхоёрдугаар сарын 5-нд Улаанбаатар хотын гаалийн газарт ажиллахдаа “…Гаалийн байгууллагад олон жил ужгирсан авлигын сүлжээ илрүүлж, 20 гаруй албан хаагч, 100 гаруй аж ахуйн нэгж хуурамч бүрдүүлэлтээр татвараас зайлсхийж байсныг тогтоолоо. Иймд Засгийн газар гаальд эрс шинэчлэл эхлүүлж, хүний оролцоогүй 100 хувь цахимжуулах, өндөр эрсдэлтэй байцаагчдыг яаралтай ротацид оруулах, ил тод байдлыг нэмэгдүүлэх, хариуцлагын тогтолцоог чангатгах хатуу арга хэмжээг авч байна. Төсвийн 1.6 их наядын алдагдлыг биелүүлж, “танилын бараа”, “онцгой шугам”-ыг бүрмөсөн халж, хууль тэгш үйлчлэх тогтолцоог бодитоор хэрэгжүүлэх зорилт тавилаа” гэж мэдэгдсэн юм. Үүний дараа Р.Отгонжаргалыг чөлөөлсөн. Тэгээд сар шахам дэд даргаар нь даргын үүргийг гүйцэтгүүлж байгаад Засгийн газрын уржигдрын хуралдаанаар П.Дэлгэрнаранг ГЕГ-ын даргаар томиллоо. ГЕГ-ын шинэ даргад хамгийн түрүүнд энэ 2026 онд 8.4 их наяд төгрөг төсөвт төвлөрүүлэх үүрэг оногдож байна. Түүнчлэн Ерөнхий сайд Г.Занданшатарын зорилт болгосон “…Нэн түрүүнд хиймэл оюун ухаан ашиглан гаалийн бүрдүүлэлтийг хүний оролцоогүйгээр 100 хувь цахим болгох”, “…Албан тушаалын эрсдэл өндөртэй 50-70 байцаагчийг яаралтай ротацид оруулах” зэрэг даалгаврыг хэрэгжүүлэх ажил П.Дэлгэрнарангийн өмнө байна. Эдгээрээс гадна, гаальд бугшсан “авлигын мафийн сүлжээ” байдаг. Сүүлийн үед “цагдаагийн мафи” ч гэх болжээ. Эдний хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох нь шинээр томилогдон очсон П.Дэлгэрнарангийн хийх ёстой бас нэг ажил юм. Энэ талаар гаалийн жирийн ажилтнууд “шүгэлдээд” эхэлсэн. Тэр тухай бид мэдээлж байсан.
Гаальчид “…Ерөнхий сайд энэ мафитай улам нарийн, улам гүнзгий танилцах хэрэгтэй. Тэгвэл улсын төсөвт орох ёстой татвар яагаад сох дутдагийг олж харах болно” гэцгээсэн. Бас тэд “…ГЕГ-т цагдаагаас ирсэн удирдлагууд үүнийг улам өөхшүүлсэн”, “…Цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболд ГЕГ-ын Зөрчилтэй тэмцэх газрын даргаар томилогдож ирсэн.
Өндөр насны тэтгэвэрт гарсан цагдаагийн хурандаа Ж.Баясгалан ГЕГ-ын Хүний нөөцийн хэлтсийн дарга болж ирээд томилгоо хийж суудаг болсон. Тусгай албанаас тэтгэвэрт гараад тусгай албанд ажиллаад байгаа нь хуулийн зөрчил биш үү” гэх зэрэг асуудлыг хөндсөн. Түүнээс гадна, гаалийн “унаган” бие бүрэлдэхүүн дотор олон жил “амьдарсан” үл бүтэх хүмүүсийн сүлжээ бас бий. Ийм хүмүүсээр Замын-Үүд дэх Гаалийн газрын дарга О.Цэенрэгзэн, Шивээхүрэн дэх Гаалийн дарга М.Өнөрбуян, Ховд аймгийн Булган сум дахь Гаалийн газрын дарга О.Лхагва-Эрдэнэ нарыг нэрлэж, хууль хяналтын байгууллагад өгч шалгуулахаар зэхэж буйгаа хэлж байв. Бас, ГЕГ-ын өмнөх дарга нарын үлдээсэн “өв” буюу нэрээр нь овоглосон байцаагч, газар хэлтсийн дарга нараас бүрддэг сүлжээ өнөө хэр нь байдаг. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн “олон жил ужгирсан авлигын сүлжээ” ГЕГ-т бодитоор оршсоор байна. Ер нь бол, ГЕГ гэж ийм л хуулийн бус зүй тогтолтой болчихсон. Тэр утгаараа, хэрэв П.Дэлгэрнаран “гал”-аас зугтдаг бол ГЕГ руу зүглэхгүй байв.
Б.ГАРЬД
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Бямба - 01 сарын 10,
2026

Сэтгэгдэл10
Гадаадад Трамп , дотоодод Занданшатар өнгөтэй байна даа . Баярсайхан , Дэлгэрнаран ч бага хэрэг . Цаана чинь " Халхын заяа " Даригангын " допингтой бөхийг " ялчихаад " допингтой улс төрчийг нь ялна " гээд зарлачихаад байна ...
Өөрөө очсон юм шиг инээд хүргэчихлээ.
Хүрэлсүхийн шахаа гэж харж байна үй зайгүй андууд шүү дээ
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Энэ хүн нэр цэвэр. Нам дэмждэг Монголын Ардчилсан Социалист Залуучуудын холбооны анхдагчдын нэг юм.Бид аймаг орон нутагт энэ холбоог байгуулж хүчирхэг үйл ажиллагаа явуулдаг байсан.Архангай аймагт болсон томоохон чуулга уулзалтад Сэлэнгэ аймгаас оролцож, танилцаж байлаа даа.Тэр үед талийгач Умбаа Ерөнхийлөгч нь байсан ба тэргүүлэгчид нь Жасарайн Жанцан,Говь-алтайн Дашдорж (УИХ-ын гишүүн асан) Барсболд....нар байлаа даа.
Луйварчдын цуглуулга байна.
Их баяжсан улаан коммунист гар даа. 1964 онд төрсөн 62 настай өвөө одоо амармаар юм даа. Яршиг л байдаг байх даа.
Энэ хүн нэр цэвэр. Нам дэмждэг Монголын Ардчилсан Социалист Залуучуудын холбооны анхдагчдын нэг юм.Бид аймаг орон нутагт энэ холбоог байгуулж хүчирхэг үйл ажиллагаа явуулдаг байсан.Архангай аймагт болсон томоохон чуулга уулзалтад Сэлэнгэ аймгаас оролцож, танилцаж байлаа даа.Тэр үед талийгач Умбаа Ерөнхийлөгч нь байсан ба тэргүүлэгчид нь Жасарайн Жанцан,Говь-алтайн Дашдорж (УИХ-ын гишүүн асан) Барсболд....нар байлаа даа.
Монголыг дампуулахад.амь бие ээ зориулсан шинэ новшнууд байж
Ж.Эрдэнэболд гэдэг чинь нөгөө Жамъянсэнгээ хурандаагийн хүү юм биз дээ, энд бол асар их ашиг сонирхол явж байна тийм үү?