- 2013 оны номын хэсгээсээ
- Иранд өрнөж буй үндэсний хувьсгалыг ойлгоход суурь болог
- Шах II Реза Пехлеви энэ тэмцлийг үндэсний хувьсгал гэж нэрлэв
- Боссон ард түмнийг яргалж хүчээр дарвал АНУ тэдэнд тусална хэмээн Трамп амлалаа
- Мадурогийн гутамшгаас сургамж ав хэмээн аятоллад битүүхэн санууллаа.
- Лалын харгислал, лалын терроризмын эсрэг хувьсгал ялж байна
- Ираны ард түмнийг 47 жилийн турш шариат нэртэй лалын шашны харгислал, шашны эрүү шүүлт, айдсын дор барилаа
- Шашны мунхаглалд тэвчээрт хязгаар байдгийг Ираны ард түмэн харууллаа
- Ойрхи болон Дундад Дорнод, лалын ертөнцөд Ираны 2025 оны үндэсний энэ хувьсгал маш хүчтэй нөлөө үзүүлнэ
- Лалын шашнаа хэт мандуулж, хэт хийрхэж, хэт тулгавал ийм л гамшигт хүргэнэ
- Лалын шашны мунхаглалын туйл–Талибаны дэглэмт Афганистан яанам бэ?
Заавал гаднаас интервэнц хийлгэж, эрх баригчдаа дүүжлүүрийн шон, цаазын тавцанд аваачин (Саддам Хусейн, Муаммар Каддафи шиг) тэмцлээ дуусгадаг тэр аргыг Иран эвтэйхан тойроод гарчихcан бол Арабын хавар-ыг тээгч “ардчилсан Египет” 2011 оны 1 дүгээр сарын хувьсгалаас хойшхи түүхэндээ улс төрийн хамгийн хүнд хямралыг туулж байна. Тахрирын I ба II хувьсгал хийгээд ч нэмэр алга. Иран ч мөн ийм түүх туулсан даа. 1980-аад оны эхэн үеийн Иран яг нүднээ бууж байна.
Хэрэв Лалын ахан дүүс-ийн исламистуудыг дахиад хэдэн жил тэссэн бол, тэдэнд эрх өгсөн бол 1980-аад оны Иран шиг л шашны хар тамын орон болж хувирах байлаа.
Сэдэв хазайж түүх сөхөж Ираны 1979 оны хувьсгалын гашуун сургамжаас өгүүлсү. Энэ гашуун түүх эдүгээ Арабын хавар-ыг хэрэгжүүлж буй бүх улсад хамаатай, сургамжтай. 1979.02.01–Мехрабадын аэропорт, 15 жил хилийн чанадад цөлөгдсөн аятолла Хомейни эх орондоо хөл тавилаа. Сая сая иранчууд Шах явлаа, Имам ирлээ! гэж хашгиралдсаар гудамж талбайг бүчлээ. Үндэсний эв нэгдлийн Засгийн газар байгуулахыг санал болгосон Бахтиярыг Хомейни нулимлаа. Тэрээр Бехеште-Захра дахь шарилын газар 20 минут үг хэлэхдээ Бахтияр, түүний Засгийн газар, парламент, эрх баригчдыг бүгдийг нь хууль бус гэж зарлав. Оронд нь Мехди Базарганыг Ерөнхий сайдаар томилсноо зарласны дараа хомейнистууд болон Бахтиярын гвардынхны хооронд зэвсэгт мөргөлдөөн дэгдэв. Байлдаан хотын гудамжнуудад шилжиж, цагдаагийн газрууд, цэргийн ангиуд Хомейнийн талынхны гарт орж, иргэдэд зэвсэг тарааж өгөхийг Хомейни үүрэгдэж, энэ үеэр Жанжин штаб төвийг сахиснаа зарласнаар лалын хувьсгал ялах нөхцөл бүрдэв. Шапур Бахтияр Франц руу дүрвэж, Парист Үндэсний эсэргүүцлийн хөдөлгөөн байгуулсан ба 1991 онд алагдаж, түүний түүх өндөрлөв.
ЛБНИУ-ыг 1979 оны 4 дүгээр сард тунхаглав. Улс нь нэрэндээ тохирсон лалын шашны ёс жаяг хатуу мөрдөх улс байх ба тэр хавраасаа л мөрдүүлэх ажилдаа төр уухайлан оров. Архи дарс, хөгжим, бүжиг, кино, шатар, ном, тоглоом бүгд хориглогдов. Их сургуулиуд бүгд хаагдав. Эмэгтэйчүүд хувцсаа эгнэгт сольж, нүүрээ хучив. Нүүрээ ил гаргасан эмэгтэйчүүдийн нүүр рүү лалын фанатууд давсны хүчил цацаж цээрлүүлж эхлэв. 1979 оны 8 дугаар сард иргэний улс төрийн бүх намыг хориглож, эрх баригчдыг нь цээрлүүлж, байруудыг галдан шатааж, зүүний хэвлэлүүдийг хаав.
1979.12.03-нд Үндсэн хуулиа баталж, Хомейнийг рахбар (жолоодогч) хэмээн хуульчлав. Алдар хүндтэй 12 аятоллагаас бүрдэх Ажиглах Зөвлөл төрийн дээр гарч, шариатын хуулиар суурилсан дагалдах бүх хуулийг мөрдүүлэв. Төр–засгийн халаа солио доозоо хэтрүүлэв.
ЛБНИУ-ын анхны Ерөнхийлөгч Абольхасан Банисадр хоёр жил ажиллаад гэнэт халагдан, өөрөө Франц руу амь зулбан дүрвэв. Хэрэв баривчлагдсан бол гарцаагүй цаазлагдах ялтай (АНУ-тай холбоотой) байлаа. Анхны Ерөнхий сайд Базарган 9 сар ажиллаад халагдав. Өөрөө Швейцарь руу дүрвэн гараад тэндээ 1995 онд үхэв. Банисадрын үед Ерөнхий сайдаар ажилласан Мохаммед Али Ражаи тус улсын хоёр дахь Ерөнхийлөгч болоод ганцхан сар хүрэхгүй ажиллаад террористуудад алагдав. Энэ явдал 1981.08.30-нд тохиов. Террорист халдлагыг Ираны ард түмний мужахедуудын байгууллага үйлджээ. Ерөнхий сайдын албан байранд бөмбөг дэлбэлсний гайгаар Ерөнхийлөгч Ражаи, Ерөнхий сайд Мохаммед Бахонар, мөн хэд хэдэн албаны хүн газар дээрээ алагджээ. Гадагшаа Ирактай дайн хийж, дотооддоо америкийн дипломатчдыг бараг нэг жилээр барьцаалсан, гадаад дахь бүх дансуудаа хаалгасан маш хүнд нөхцөл Ираныг нөмөрчээ. Гэвч лалчлах үйл явц эрчээ авсан байлаа. Шариатын хууль судлаагүй бүх хуульчдыг хуу цэвэрлэв. Шийтгэл зөвхөн шариатын дагуу ногдох боллоо.
Ташуурдах, чулуугаар цохиж алах, нүдийг нь ухах, шүдийг нь түүж хаях, чих хамрыг нь огтлох, гар хөлийг нь тайрах зэргээр архи уусан, гэр бүлээ араар нь тавьсан, загасны түрс идсэн, хөгжим сонссон, тоглоом тоглосон бүх хүн 1980-аад оны турш цээрлэл амсав. Эмэгтэйчүүд үйлчилгээний ба төрийн албанд ажиллах эрхгүй боллоо.
Охидыг оюутнаар маш хязгаартай элсүүлж, эр эмээр нь ялгаж бага, дунд, сургуульд суралцуулж байв. 1981-1983 онд бүх их сургуулийг хааж, бүх багш, оюутан дээр хатуу шалгалт явуулав. СССР-ээс санхүүжиж байсан коммунист намыг хориглож, дарга нарт нь цааз сонсгов. 1988.08.08-нд Ирактай хийсэн дайнаа ялалтгүй дуусгахад Ираны хохирол мөнгөн дүнгээр 700 тэрбум ам.доллар, аж үйлдвэрийн 60 хувь устгагдсан, нэг сая гаруй хүнээ алуулсан дүн гарлаа. 1986 оны 12 дугаар сард эрх баригч лалын намыг тарааж, 1988 оноос улс төрийн намуудад эрх өгч, 1989 онд Хомейни насан эцэслэн байж Ираны нийгэм зөөлөрч эхэлсэн түүхийг сануулах нь зөв болов уу. Лалын тулгуур үзэлтнүүд засгийн эрх авбал ийм л явдал болно гэх амьд жишээ Иран өөрөө юм. Нөгөө нэг жишээ нь Талибаны Афганистан гарцаагүй мөн. Хувьсгал хийдэг, үр дүнг нь ард түмэн биш, өөр хүчнүүд хүртдэг. Тэр нь шударга сонгууль, эсвэл шашны мунхруулгаар гүйцэлддэг. Олон муугийн дотроос ганцыг сонгодог. Ираны ард түмэн Шахын дэглэмийн дор зовж байснаасаа илүү зовлонг 1980-аад онд амссан бол Египетийн ард түмэн Мубаракийн дэглэм дор байснаасаа их гай зовлон, барцадыг Лалын ахан дүүс-ийн төр барьсан жил хагасын дотор амслаа. Энд би гарчиг сонгохдоо болоод өнгөрсөн хоёр түүхэнд харьцуулалт хийгээсэй гэсэндээ, нөгөө талаас егөөдөж Шах явлаа, Имам ирлээ! Мубарак явлаа, Исламистууд ирлээ! хэмээн гарчигласан юм шүү.
Ялгаатай нь Иран тэр их харгислал, хатуу хууль тогтоомжоороо улсаа бүрэн хянаж чадаж байсан бол Египетийн төрийн институци улс орондоо өрнөж буй үйл явдлыг хяналтаасаа бүрэн алдах аюулын өмнө байна.
Египетийн нийгэм нурахын өмнөх шатандаа байгаа бол Иран хөрш Ирактайгаа 8 жил дайтахдаа дотоод хяналтаа сулруулах нь бүү хэл, улам чангаруулсаар байсанд гол ялгаа оршиж байна. Хэдийгээр төр–засаг байнга солигдож, төрийн аллага явагдаж байсан ч Иран гарцыг олсон, дайнд бүхнийг дайчилсан, дотоод улс төрийн хямралыг зогсоосон.
Тэгвэл Египетэд улс төрийн мухардлаас гарах гарц харагдахгүй байна. Мухаммед Мурсийг хүчээр түлхэн унагахдаа түүнийг тэр үед эсэргүүцэж байсан тэмцэгчдийн хүчинд хэт найдаад, Мурсийн талынхны хүчийг дутуу үнэлсэнд гол алдаа байх магадлалтай хэмээн израилийн Гаарец сонинд бичсэн нь үнэний ортой. Либерал хүчнүүд нь цэргийнхнээ дэмжихгүй хөшигний араар орчихсон нь хамгийн том эрсдэл хэмээн жүүдийн тэр сонинд үзжээ. Египет дээр одоо нэг зүйл маш тодорхой харагдаж байна. Ираны тэр 1980-аад оны замаар орж шашны хар там туулах магадлал нэн бодитой.
Гаднаас шахсаар байгаад Мурси ба түүний нам, түүний багийг эргээд Каирт гаргаад ирэх аваас, эсвэл Лалын ахан дүүс шударга сонгуулиар дахин сонгогдох аваас шашны цээрлэл, хэлмэгдүүлэлт гарцаагүй нүүрлэж таарна.
Эдүгээ Египетэд төв Засгийн газар улс оронд тавих хяналтаа бараг алдах дөхөж байна, тэнд ардчилал ба дарангуйллын хоорондын үзэл суртлын ялгаа чухал биш боллоо. Европын Холбоо, АНУ хоёр Египетэд хэрхэн хандахаа мэдэхээ байлаа, хий дэмий л ардчилсан хувилбартаа эргэж орохыг шаардаад байдаг. Гэхдээ Сирийн эсрэг хориг тавьсан шигээ Египетийн эсрэг хориг тавьбал том алдаа болно гэдгийг эрхбиш мэдрээд байдаг. Стратегийн аюулгүй байдлын үүднээс Египетэд тогтвортой байдал л нэн чухал, ардчилалд эргэж орохоосоо илүүтэй. Синайн хойгт террорыг нэн даруй зогсоох ёстой. Израиль-Египетийн энх тайвны хэлэлцээрийг хатуу чанд мөрдүүлэх ёстой. Стратегийн аюулгүй байдлаа Иран өөрөө өөртөө хангачихсан, гэхдээ 20 жилийн урт хугацаа зарцуулсан, олон сая хүний амиар бүтсэн байж магадгүй бол одоо Египет тэр түүхийг давтах шаардлагагүй, давтах ч нөхцөл үгүй, исламистуудаасаа эгнэгт салж авбал тэр стратегийн аюулгүй байдал нь аяндаа хангагдлаа гэсэн үг ээ!
Төгсгөлд нь сонирхуулахад, аятолла Хомейнигоос Михаил Горбачёвт 1989.01.01-нд, өөрийнх нь хижрийн тооллоор бол 1367.10.11-нд бичсэн түүхэн захидал:
- Коммунизмын үзэл суртлаас татгалзаач, бурхан ба шашнаас татгалзсан өмнөх нөхдийнхөө бодлогыг эргэж хараач гэж би уриалъя!
- Танай нийгмийн үзэл суртлын системд буй болсон сул орон зайг ЛБНИУ лалын ертөнцийн хамгийн том өмөг түшиг болохынхоо хувьд өлхөн нөхөж чадна шүү!
- Бурханд үнэнхээсээ итгэхгүй байгаа явдал бол Та нарын гол бэрхшээл зовлон чинь мөн шүү. Энэ чинь Та нарыг өмхий намаг шалбааг руу өрнөдийнхөн аваачиж шахах цондон болно шүү!
- Та нарын гол зовлон юу вэ гэвэл Та нар оршин байгаа бүхний үндсийн үндэс Бурханы эсрэг удтал тэмцэл явуулсанд оршино!
Д.Баярхүү
Баасан - 01 сарын 09,
2026

Сэтгэгдэл19
Цагаан бол төрийн өндөр албан тушаалд байхдаа эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж төрийн өмчийг хууль бусаар дээрэмдэж авсан. Элбэгдоржтой бол бүүр ярихгүй, Оросын 2-р Николай хаан шиг хувь тавилан хүлээж байгаа. Эрдэнэт хотын үүсмэл орд бол Монголын ард түмний өмч мөн.
Пялдага шозгор шүд Баярхүү гуай хүмүүст тоогдох гэж аргаа барж байна! Ккк
Баярхүү гуай,,, танд маш их баярлаж явдаг шүү,,,үнэхээр,,,мэдээгүйг минь мэдүүлж,,,үзээгүйг минь нүд нээлгэн үзүүлж өгдөг таны нийтлэлүүдийг амтрахан уншдаг аа,,,,танд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе,,,,
Шашны, үндэсний хэт туйлшрал хаана ч сайн байгаагүй. Шийт шашны төрийн тогтолцоо Иранд тогтох болсон шалтгаан нь Израйлд тогтсон Жүүдийн шашны бид Бурхнаас сонгогдсон үндэстэн номлол дээр Булангийн орнуудад тогтсон Суннит шашны Шийзмийг үгүйсгэх сургааль байсан. Сонин нь олон үндэстний Оросын Жүүдүүдийг тахин шүтэж, Азийнхныг үзэн яддаг номлол нь үзэн ядалт туйлшралын хамгийн утгагүй хэлбэр.
Энэ ахмад 2 жилийн өмнө ийгэл тв д өгсөн ярилцлагад нь итгэж билээ Орос улс одоо 300 хан пуужин үлдсэн. Эдийн засаг нь сүйрч дуусаж байна өнөө маргаашгүй гэж хэлж байсан Одоо зөнөсөн хүн бна гэж л хардаг болсон.
Одоо хөгшчүүдээ амараа мэдлэг мэдээлэлтэй уншдаг судалдаг мундаг олон талаас нь дүгнэлт өгдөг залуус олон байна.
Ираны аймшигт удирдагч Хомейны тухай уншиж байтал бас яагаад Цагааны тухай болоод явчихваа. Өндөр албан тушаалтай байлаа. Албан хэргээ бүр мөсөн өгөөд бизнес эрхлэх нь үзэж болшгүй аймшигийн муухай хэрэг үү. Маш сайн ашигтай сайн үйлдвэр байгуулсан гэж уншсан. Хувийн юм болоод улс төрчдөд унац муу өгдөг болохоор л адгийн болчихшиг боллоо. Элбэгээг ивээдэг эсэх нь тухайн эзний л асуудал биз дээ. Өнгөтэй өөдтэй бүхнээ үзэн яддаг зүхэн хараадаг цаг хэзээ дууснаа.
Minii naiz aa, tuurdug baishingaasaa garaagui l baigaamuu? Yanz buriin Shaldar Buldar "Event"-eer l bumbugduh um. Tsaad 2-3 bish shuu, Shatariin 5 nuudeliin tsaadah Bodlogiig siiruul l dee. Bi chamd uuriin garaar hiisen Protein Uurag yavuulii, teh uu. Will Sharpen Your Brain n Memory n IQ function.
Strategy Partnership-iin Ij Buren Tuvshind hureh ni ee, yaanaa, uu hurchihlee bnaa, bur Davah geed techyadaad bnaa... geh meteer uls eh ornoo byanaglan horlohoo boli oo. 2 hurshuusuu Tsoriin Gants Gantshan Shatahuun Nuurs2-ooro 100%-iin Hamaaraltai Baihiig Tentsvertei, Olon Hultei, Tegsh Erhtei Strategic Partnership gehgui biz dee, minii naiz aa. Bur 100%.
Greenland Venezuela..... iin asuudal 10-aad jiliin umnu shiidegdsen. Maduro-g l HULGAILLAA. Regime Deglemiig ustgasangui, Narco Cartel-uudiig ustgasangui, gazar nutgiig ni 100% ezelsengui, Opposition Leader-iig Tur Eukiin Tangarag urguulsengui, ene buduuleg Regime-iin Ded Euk avgaig Euk bolgoloo, China-iin avdag 80%-n Gazariin Tosnoos 1 balga Amsah Tudiig l hurtlee, Orosiin dvr esgen ilgeesen 2 hulhi tanker-iig barilaa, 63 nastai Maduro ni shuuh deer Buruugui gej am bardam hellee, 69 tei Maduro-iin huulich Avgaid arai "zuulun" handlaa.
Delhiin Shine Deg Juram, Globalization, Strategic Alliance gej ogt baihgui ee. SoI gedeg 2-hon usegtei Geo yavj bgaa umaa, sudlaach aa. 56 000 hun amtai, uls tur, ediin zasgiin ashiggui, gazariin Hovor ni ch nutagiinh ni Hoit Hesegt 6-8 sar tsevdeg huitend bdg, zam, energy, busad Infrastructure-gui, China Russia 2 l ezegnej baigaa Greenland-ded Trump sanaarhah Honshoor gui Hen Negnii Hatgaasaar "BULLY" hiij NATO-n 1 ulsiig bujignuulangaa Europe-iig ch butargan huchguiduulj, Ukraine-iig ch hudaldaj Venezuela- g ch buren avch chadahgui ch "Empty Suit Game " hiij jaahan um dolooj bui bus uu.
Midterms-iin songuuli oirtood bdg, National Guard Deployment-oor har ertnees Irgedee ailgah gesen chin Aidaggui ee. Alagdsan evrei Epstein alagdahaa medeed Trumpiin Nasand Hureegui Ohidtoi sex-ddeg Barimtiig Oros Israel 2-t hudaldsan aj. Melania- iin Nutsgen Zurag, Trump-iin uuriinh ni Moscow-n Metropolitan Hotel dahi zuragnuud ni bdg no "Blackmail"-d ashiglagddag um baih. By the way Ukraine is now like just a Dead Man Walking.
Very true that Once Upon a Time the US stood by Democracy in Korea in the '50's, Vietnam in the '60's, Grenada in the '80's, Iraq in the '90's, Iraq Afghan since 2001, as well as Arab Spring in the 2000s. By now, since Trump is in Office we forgot what the Thomas Jefferson Democracy Philosophy is.
" China"ni deerhi buhnii Ur Dvn, Ur shim, Ur Jims- iig ni ogt dain hiilguigeer Hashaandaa huraan avch b. Ajil amidralaa 100 jileer tuluvludug uls gedeg, Vassal Oros- iigoo chihdej baigaad durtai gazar luugaa hutsuulj b. Trump-iig bur amarhan. Trump iin ohin Ivanka-iin Arabella gdg huuhed Hiatadaar yarij, hiatad duu duulj Xi- d uzuulj baiv. Putin hotsrohgui geed yaaran sandran zee huuhedduuddee hiatad hel zaalguulsan gdg. Uraldaad suidee suid.
заасс тэнэг сонин уншдаг хүн байдаг юм болов уу
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Хөгшин галзуу Трампад дээрэлхүүлж байх да таарсан муусайн иранууд ! Пeрсүүд Иран гэдэг нэрийг авсанаасаа хойш өөдлөхөө байсан юм ! Угаасаа түүхэндээ өөдтөй байгаагүй л дэ ! Монгол татарын нэг түмэн цэрэгт л бүхлээрээ эзлэгдэж бууж өгч байсан юм ! Доголон Төмөр Исфахан билүү нэг хотыг нь эзлээд 70 мянган хүний толгойгоор нь парамид босгож байлаа ! Грёк рү дайрсан боловч Лёонидын 300 цэргийг дийлэлгүй бут цохиулж байлаа ! Эгийн тэнгисийн шинэ загасыг зооглодог 1 р Дарий хааны үёд л сайхан байжээ иранууд ! Одоо энэ аятолло баараггүй унахаар боллоо ! Өнөөдөртөө багтаж зугатахгүй бол төмөр утсаар дүүжлүүлж мэднэ ! Путин хүлээж авахгүй ! Мөнгөнд нь болоод Лондон хот л авч магадгүй ! Шах Пёхлёвийн ач зээ нь байгаа бол эргэж суух гэж оролдох байх ! Суучихвал Хүүк ! энэ жүүд Баярхүү хоёр морин хуурын чуулгатайгаа нэг айлчилж очвол зүгээр юм да !
Хулмас үнэртүүлээд сайхан турхирч байх шив архичин буриад чинь. Монгол Ирантай эртнээс харилцаж ирсэн үндэстэн. Иранчуудад Путиний үнэн алдартан Оросууд яагаад дургүй талаар сонирхоод үзээрэй. 18-р зуунаас Кавказад цөмөрсөн Оросуудад Персүүд гайгүй байх шалтгаангүй.Турк Хятад шиг одоо гаднаа инээж байгаа нь адилхан зүгээр цаг зуурын үзэгдэл.
феодализмаас хэн эрт сална тэр хожино. 1921 онд БН төр байгуулсан нь зөв баилаа