Төр албаны мерит зарчим гэж яриад удсан. Энэ нь албан хаагчдыг сонгох, дэвшүүлэхдээ улс төр хамаарал, танил талаас хамааралгүй байлгахыг хэлдэг. Харин зөвхөн хүний мэдлэг, ур чадвар, туршлага, ажлын үр дүнг гол шалгуур болгодог. Мерит зарчим хэрэгжвэл төрийн албанд ил тод, шударга өрсөлдөөний зарчмыг бий болгож, боловсрол эзэмших, чадвараа хөгжүүлэхийг дэмжиж, улмаар төрийн үйлчилгээний чанар дээшилнэ.
Харамсалтай нь төрийн ямар ч албаны дунд доод шатанд энэ зарчим хэрэгждэг. Гэхдээ заримдаа. Харин дээд түвшинд нь огт үгүй. Ямар ч байгууллага, агентлагийн даргаар гэнэтхэн дээвэр дээрээс Карлсон шиг нэг нөхөр бууж ирээд суучихдаг. Ингэдэг жишээ улам олон болж байна.
Ийм байхад төрд мерит зарчим үйлчлэх тухай асуудал хэрэгжих нь тааруу, магадгүй хэзээ ч хэрэгжихгүй байх. Өчигдрийн нэг томилгоо үүний бас нэг жишээ. Яг нэг сарын өмнө “Гааль болохоо болилоо. Авлига хүнд суртал нь дийлдэхгүй нь” гээд Засгийн газраас ГЕГ-ын дарга Р.Отгонжаргалыг чөлөөлсөн. Орных нь хүнийг өчигдөр томиллоо. СЕХ-ны даргаас хүсэлтээрээ чөлөөлөгдсөн П.Дэлгэрнаранг тавьчих юм. Гэтэл тэр хүнд чинь санхүү, эдийн засгийн мэдлэг, туршлага алга. П.Дэлгэрнаран 1989 онд ОХУ-ын Москва хотод Цэргийн дээд сургуулийг улс төрийн ажилтан мэргэжлээр, 1996 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн хүн байна. Гялайх юм нь олон байгууллагын даргаар ажиллаж иржээ. Москвад Цэргийн дээд сургуулийг улс төрийн ажилтан мэргэжлээр төгсөж ирээд Талх чихэр үйлдвэрийн хорооны дарга, Улаанбаатар хотын Хөдөлмөрч залуучуудын эвлэлийн дэд дарга, Улаанбаатар хотын Залуучуудын холбооны дарга, Хүн ам, бодлого хөгжлийн яаманд ахлах түшмэл, 1995-1997 онд УИХ дахь МАХН-ын бүлэгт зөвлөх байхдаа МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. Тэгээд “Прогоноз” төвд эрдэм шинжилгээний ажилтан, ҮСАХ-гийн захирал, Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга, БЗД-ийн Засаг даргын орлогч, “Автобус 3” компанийн захирал, Автотээврийн газрын дарга, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын тэргүүн дэд захирал, захирлын зөвлөх, УИХ-ын Тамгын газрын Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн ахлах референтээр ажиллаж байгаад 2020 оны наймдугаар сараас 2025 оны арванхоёрдугаар сар хүртэл СЕХ-ны даргаар томилогдон ажилласан байна. ГЕГ бол улсын төсвийн орлогыг бүрдүүлэхэд чухал үүрэгтэй. Энэ үүргийг гүйцэтгэхэд ГЕГ-ыг удирдаж байгаа хүн даргаас гадна эдийн засагч байхаас өөр аргагүй.
Сарын өмнө чөлөөлөгдсөн Р.Отгонжаргалд ГЕГ-ын даргын ажлыг хийхэд энэ шаардлага дутсан гэдэг. Учир нь ГЕГ сүүлийн жилүүдэд төсөвт төвлөрүүлэх төлөвлөгөөт орлогыг бүрдүүлж дийлэхээ больсон. Тэр утгаараа П.Дэлгэрнаран энэ шаардлагыг хангах уу гэдэг зүйл яригдаж байна.
Гэхдээ Р.Отгонжаргалыг явуулахад үүнээс илүүтэй улс төрийн хамаарал нь нөлөөлсөн. Тэрээр УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалангийн хаягтай нэгэн. Нутаг уснаасаа эхлээд холбогддог. Гэвч П.Дэлгэрнаран ч ялгаагүй. УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн нэртэй хүн. Нутаг нэг гээд эхэлнэ. Олон л сэжмээр холбогдоно. Л.Энх-Амгалан өнгөрсөн зунаас хойш МАН-ын бүлгийн дарга, УИХ-ын дарга гээд суудал онгойх бүрд нэр нь яригдсан ч аль дээр нь ч сууж чадаагүй. Тийм болохоор “П,Дэлгэрнаранг ГЕГ-ын дарга болгож Л.Энх-Амгалангийн санааг амраав уу” гэж улс төрийн орчныхон шивнэлдэж байгаа юм шиг байна. Түүнээс гадна ГЕГ авлигажсан системтэй байгууллага болчихсон. Тус газарт “Баатарын”, “Адьшаагийн”, “Цэнгэлийн”, “Бат-Эрдэнийн” гээд үе үеийнхний толгойтой авлигын сүлжээ одоо ч оршсоор байдаг. Тэдний хэн нь гаалийг атгах вэ гэдэг дээрээ тэмцэлдсээр ирсэн. Одоо ч тийм. Хэн хэнийгээ дийлэхийн тулд хэвлэл, хууль хяналтынханд матаас хүргэж бие биеэ барьж өгнө. Уудалбал ухаад дуусахгүй. Энэ бас л шинэ дарга П.Дэлгэрнаранд тавигдах шаардлага. Товчилж хэлэх юм бол түүнд эдийн засагч байх, авлигын сүлжээг таслах гэсэн хоёр том хэрнээ шалгуур тавигдаж байна. Тэдгээрт нийцэх үү. Ерөөс авлига цэцэглэсэн гаалийг эрх зүйч, улс төрийн ажилтан П.Дэлгэрнаран цэгцэлж чадах уу.
Ө.ЗАРЛИГ
Баасан - 01 сарын 09,
2026

Сэтгэгдэл16
Ямар олон шазар сэгэлвээ ажилчин байвалсантехникийн слесарын 45хоног цахилгаан саалтуурын 90хоног нягтлан бодогчийн 6сарын жолооны курсын 3сарын Англи хэлний 2сарын гээл явж өгөхөндээ
МАН ын олигархиуд болох Дэлгэрсайхан,Сү Батболд, Ганбаатар, Чойжоо, Нян Бао , День Хао Анандбузар , Одажарга, Нямтайшир нар байгаа цагт гаальд авлигал хэзээ ч арилахгүй.
Яг тийм байхаа, ардын намын пизданууд бүгдээрээ үхэж далд ороосой!
Чоижилсүрэнгийн барьсан барилга болгоныг татвар төлсөн эсэхийг нэгбүрчлэн шалгавал багцаалбал 100 их наяд төгрөгийг татварын байцаагч нар татвараас бултуулсан нь илрэх болно
татварын гаалийн байцаагч нар маш их олон байр цуглуулж авсан чойжил сүрэндээ бишээ
Сонгуулийн өмнө мөнгө босгохоор бас нэг гаалын баатар болж томилогдлоо ирээдүүд тавилан нь ямаршуу байхыг харах үлдлээ
Авлигач авлига цэгцлэх ү цэцэглүүлэхү гэнэ ү
Гааль бүлэглэл бий. Олон жил сэлгээд дарга хийгээд явдаг улсыг хамгийн түрүүн сольж байранд тавих,бүх газар хороодыг бүгдийг нь сэлгэж өөрчлөх хэрэгтэй. Замын үүд нэн түрүүнд
Гааль бүлэглэл бий. Олон жил сэлгээд дарга хийгээд явдаг улсыг хамгийн түрүүн сольж байранд тавих,бүх газар хороодыг бүгдийг нь сэлгэж өөрчлөх хэрэгтэй. Замын үүд нэн түрүүнд
Сүхийн үс чадахгүй....
Хийх чин сэтгэл, шударга зарчим, зүрх байхад хийж л таарна. Түмний, энэ улсын төлөө гэвэл ондоо л зам харагдана даа. Сайн болтухай.
Ха ха ха. Энэ золбин новш амьдралынхаа туршид тувт бөгс долоож явсны хүчинд л энд тэнд толгой хоргодож ирсэн. Хэн ч байсан очоод долоочихдог лалар л даа.Долоолт нь нөгөөдүүлд нь таалагдаад аль нэг завсар чихчихдэг. Ийм л амьтан. Дараагийн буудал нь харин шорон байж мэднэ.
МАН -н шагналын суудал шт.. хэвэндээ л байнаа .. юу ч өөрчлөгдөхгүй..
МАН -н шагналын суудал шт.. хэвэндээ л байнаа .. юу ч өөрчлөгдөхгүй..
МАН -н шагналын суудал шт.. хэвэндээ л байнаа .. юу ч өөрчлөгдөхгүй..
Төрийн хүний ажлын намтар нь худал байх нь ёс зүйгүй л хэрэг. Энэ том дарга чинь 1989 онд Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн хорооны дарга гээд С. Баярцогт, Ч, Сайханбилэг нарын цэрэг нь байсан. Яах аргагүй л МАХН-ын ирээдүйд эртнээс бэлтгэгдсэн улс төрийн кадр, боловсон хүчний нэг нь. Эрх баригч намыг 2016- 2024 оны сонгуульд үнэмлэхүй ялахад нь оруулсан гарамгай хувь нэмрийг нь нам, журмын нөхөд нь үнэлж, гаалийн даргаар шагнаж байгааг ойлгож болох л доо. Гэхдээ гаалийн мафитай тэмцэнэ гэж итгэж байгаа хүмүүс ихээхэн төөрөлдөж байгаа шүү. Удахгүй гаальчин коммунист даргатай тэднээс их л бузар зүйлс дуулдахад бүү гайхаарай.