Хэрвээ завсрын сонгуулийн дүнгээр БНН Конгресс дахь хяналтаа алдваас Ардчилсан намынхан надад импичмент зарлана гэж Ерөнхийлөгч Д.Трамп мэдэгдсэн тухай телевизийн NBC News суваг мэдээллээ.
"Та бүхэн завсрын сонгуульд заавал ялах ёстой, ялахгүй бол тэд надад импичмент зарлах шалтгийг амархан олчихно" гэж тэрбээр Төлөөлөгчдийн танхимд болсон БНН-ын улс төрийн чуулга уулзалтад оролцохдоо хэлжээ.
АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын бүх гишүүн ба Сенатын гишүүдийн гуравны нэгийг 11 дүгээр сард болох завсрын сонгуулиар сонгох юм. Энэ сонгууль нь БНН-ынхан Трампын засаг захиргааны үлдсэн хоёр жилийн хугацаанд хөтөлбөрөө хэрэгжүүлж чадах уу гэдгийг тодорхойлох болно. Венесуэлд цэргийн ажиллагаа явуулж, Н.Мадурог баривчлан авчирсны дараа Калифорни муж улсаас Төлөөлөгчдийн танхимд сонгогдсон Ардчилсан намын гишүүн Максин Уотерс импичментийн асуудлыг хөндөж эхэлсэн байна.
“Өнөөгийн улс төрийн бодит байдалд импичмент зарлах боломжтой юу гэдгийг АН-ын олон гишүүн эргэцүүлж байна. Бүгд найрамдахчууд ямар нэгэн алхам хийхээс татгалзсан ч гэсэн Трампын засаг захиргаа ийм эрс тэс алхам хийсэн үед бид дуугүй идэвхгүй сууж болохгүй” гэж тэрбээр хэллээ.
Өмнө нь 2019 ба 2021 онуудад Төлөөлөгчдийн танхим Д.Трампад хоёр ч удаа импичмент зарлаж байсан бөгөөд санал дутсан тул түүнийг гэм буруутайд тооцоогүй байна. Д.Трамп өөрийгөө буруугүй гэдгийг нэг бус удаа мэдэгдэж “импичмент бол улс төрийн сэдэлтэй дайралт” гэж байв.
Б.Адъяахүү
Баасан - 01 сарын 09,
2026

Сэтгэгдэл12
Муу ч гэсэн ардчилсан улс болохоор огцрохоос айж байна
Харин Путинд айх зүйл үгүй, үхсэн ч нэг орлон тоглогчийг нь тавиад дахиад 25 жил төр бариулна
Сүхээр цохьсон ч Трамп унахгүй ээ !
Орон гаран сэтгэцийн өвчтэй ардчилагчид Америкийн өрийг 7 их наяд доллараар нэмэгдүүлж, энэ их өр нь инфляцыг тэнгэрт хадтал өсгөж, үнийн өсөлт, ажилгүйдэл, ядуурал, орон гэргүйчүүд, хар тамхи мансууруулах бодисонд донтогчид ихэссэн. Ардчилсан намын орон гаран мэдрэлүүд 7 триллион долларын өрийн ихэнхийг галт зэвсэг үйлдвэрлэл, вакцин үйлдвэрлэл, Украин дайны санхүүжилт, дүрвэгсдэд зарцуулсан. Ардчилсан намын худалч орон гаран мэдрэлүүдийг засгийн газраас хол байлгах хэрэгтэй.
Түрэмгийлэгч новш хохь чинь.
завсрын сонгуульд завсардуулбал аннархи ардчилал нь дахийд л хогийн ургамал шиг цэцэглэнэ дахиад л америкийн өр хоёр дахин нэмэгдэнэ дүрвэгсэдийг царайчилж сонгуульд ялдгаа болимоор юм
америк хятадыг задлана орсыг задлана өнгөт хувьсгал өрнүүлнэ гэдэг хуурамч чавганц шиг ажиллагаагаа зогсоомоор юм хамгийн агрессор түрэмгийлэл чинь ёвроп америкаас гараад байна хүний эрх гэж байхгүй ёс суртахуун гэдгээ ойлгооч мадура хүний эрх яах вэ эртний түрэмгий зангаа ёвроп хаяхгүй хөгшөрлөө
Орон гаран сэтгэцийн өвчтэй ардчилагчид Америкийн өрийг 7 их наяд доллараар нэмэгдүүлж, энэ их өр нь инфляцыг тэнгэрт хадтал өсгөж, үнийн өсөлт, ажилгүйдэл, ядуурал, орон гэргүйчүүд, хар тамхи мансууруулах бодисонд донтогчид ихэссэн. Ардчилсан намын орон гаран мэдрэлүүд 7 триллион долларын өрийн ихэнхийг галт зэвсэг үйлдвэрлэл, вакцин үйлдвэрлэл, Украин дайны санхүүжилт, дүрвэгсдэд зарцуулсан. Ардчилсан намын худалч орон гаран мэдрэлүүдийг засгийн газраас хол байлгах хэрэгтэй. 2021-2024 онд ардчилсан нам засаглаж байх үед Америкийн өр хэдэн триллион доллароос хэдэн триллион доллар болж нэмэгдсэн бэ гэдгийг ChatGPT-аас асуугаарай.
Америкийн ойлгодог ‘ардчилал’ нь олон улсын хувьд сонголт биш, тулгалт болсон. Хүний эрх нэрээр ёс зүй нурж, эрх чөлөө нэрээр хариуцлага үгүй болж, ардчилал нэрээр улс орнууд дотроосоо задарч байна.” “Өнөөдөр ‘ардчилал’ гэдэг нэр олон оронд эрх чөлөө биш, харин гадаадын нөлөө, дотоодын эмх замбараагүй байдал, ёс суртахууны доройтлын халхавч болж хувирлаа. Хүний эрх, эрх чөлөө нэрийн дор улс орнууд тусгаар эрхээ алдаж, юу ч зөвтгөгдөх болсон.” ‘Ардчилал’, ‘хүний эрх’, ’эрх чөлөө’ нэрийн дор олон оронд Монголд яг адил ёс суртахууны суурь нурж, гомосексуализмын хэт сурталчилгаа, хар тамхи, янхандалтыг ‘чөлөөт сонголт’ хэмээн зөвтгөх болсон. Эрх чөлөө нэрээр хариуцлага үгүй болж, ардчилал нэрээр улс орнууд дотоодоосоо өмхийрөн ялзарч сүйрч байна.”
энэ новш фашист сүг удахгүй ялаа эдлэнээ
Тэр ардчилал чинь өөрөө фашист пиздаа
Чи яасан ? Америкт хараар байдаг юм уу?