sonin.mn

Европт Оросын эсрэг үзэл суртлыг өдөөж буй улстөрчид өөрсдийн баримталж буй стратегид итгэдэггүй бөгөөд энэ нь тэднийг ялагдалд хүргэнэ гэж ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров мэдэгдлээ.

Түүний хэлснээр, ялангуяа Европын зарим улс төрчид Оросын эсрэг сөрөг хандлагыг өдөөж, Оросын хөрөнгийг хураах, мөн Украйныг Оростой хийх зөрчилдөөнийг үргэлжлүүлэхийн тулд дэмжиж байгаа ч ийм бодлого бодитой хэрэгжих боломжтой гэдэгт өөрсдөө итгэлгүй байгаа гэнэ.


“Өөрсдийн хийж буй зүйлдээ итгэх итгэл дутмаг байгаа нь тэднийг анхнаасаа бүтэлгүйтэлд хүргэж байна” гэж Лавров онцоллоо.


Мөн тэрээр өнөөгийн нөхцөлд ОХУ-ын дипломат ажиллагааны гол зорилт нь тусгай цэргийн ажиллагаанд оролцож буй хүчний үйл ажиллагааг дэмжих явдал гэж тэмдэглэв. Тэрээ: “Сүүлийн үеийн зарим өөрчлөлт нэг энгийн үнэнийг нотолж байна. Хэрэв үйл хэрэг чинь зөв бөгөөд юунд хүрэхийг зорьж байгаагаа тодорхой ойлгож байвал, мөн фронтод тулалдаж буй хүмүүс юун төлөө тэмцэж байгааг ухамсарлаж байвал дипломат талбарт ч үр дүн гарна. Өөрийн хийж буй хэрэгт итгэх итгэл бол амжилтын үндэс юм” гэжээ.


Н.Отгон


Эх сурвалж: tass.com