Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх зорилгоор УИХ-ын Хянан шалгах түр хороо байгуулсан.
Түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголыг 2025 оны арван хоёрдугаар сарын 08-12-нд зохион байгуулж, сонсголын мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Засгийн газарт чиглэл өгсөн УИХ-ын тогтоол баталсан юм.
УИХ-ын Түр хороо Оюутолгойн хөрөнгө оруулалтын болон хувь нийлүүлэгчдийн гэрээ Монгол Улсын эрх ашигт бүрэн нийцээгүй, ногдол ашиг авах хугацаа хойшилсон, зардал хэтэрснээс өгөөж эрс буурсан, шийдвэр гаргах түвшинд Монголын талын оролцоо бодитой хангагдаагүй, ил тод бус гэсэн дүгнэлт гаргасан. УИХ-аас баталсан Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, өгөөжийг нэмэгдүүлэх хүрээнд хийсэн тусгай шалгалт, нээлттэй сонсголын мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай тогтоолыг хэрэгжүүлэх алхмуудыг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцээд “Оюутолгой” ХХК, хөрөнгө оруулагч “Рио Тинто” группийн удирдлагуудад хандахаар болжээ.
УИХ-ын тогтоолыг хэрэгжүүлэх үүднээс Засгийн газраас томилсон Оюутолгойн хөрөнгө оруулагчидтай хийж буй хэлэлцээрийн Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг шинэчилсэн байна.
Оюутолгойн гэрээний нөхцөлийг Монгол Улсын эрх ашигт нийцүүлэх, 34 хувийн ногдол ашиг авах хугацааг тодорхой болгож, хувьцаа эзэмшигчид эрх тэгш байх зарчмаар үр ашиг хүртэх нөхцөлийг бүрдүүлэх, санхүүгийн тайлан, зардлыг ил тод, нээлттэй болгох, хөндлөнгийн аудит оруулах, шийдвэр гаргах түвшинд Монголын талын оролцоог бодитоор хангах, төслийн зардал, санхүүжилтэд УИХ-ын хяналтыг хангах зэрэг тодорхой асуудлуудыг хөндөж, тус төслийн хөрөнгө оруулагчтай хийж буй хэлэлцээрийн хүрээнд шийдвэрлэх талаар “Оюутолгой” ХХК, “Рио Тинто” группийн удирдлагуудад хандахаар болжээ.
Пүрэв - 01 сарын 08,
2026

Сэтгэгдэл10
Ухаа худаг,Цагаан суварга яасан бэ? Зандангахай данжаад аа. Алаг үзэх муухай шүү..
Хашин хойрго, хандана, судална, дүгнэлт гаргана гэдэг жижүүрийн хэдэн үгтэй, явдаггүй ээ. Ташуурдаад.
Солих хэрэгтэй.
Dear Mongols: Be wise.What happened in Venezuela is serious.The wealth of the people was stolen..The island was stolen from the people. Every wealth was looted by kleptocracy and cronyism. Dismiss all three branches of government. Demolish and bulldoze.Build the democracy best form of governance and capitalism best form of economy. Sincerely Iron Leader the Great
Улс орны эрх ашиг ард түмэнд өгөөжөө үр дүнтэй өгөх
Улс орны эрх ашиг ард түмэнд өгөөжөө үр дүнтэй өгөх
Улс орон ард иргэд өгөөжөө өгөх
оюу толгойн гэрээг цуцлах гэрээнээс гарах гэрээг орос хятадт зарах гээд олон хувилбар бий зээлийг орос хятадаас авч хааж шинээр гэрээ хийх г м оюу толгойн асуудал шийдэж байгаа зандар шатар дарга дараагийн ерөнхийлөгчид өрсөлдөнө
ОТ гэрээг ЦУЦЛАХ хэрэгтэй , байж л байг - хо\ч үе гэж бий ... Харин Ухаа Худаг аа ард түмэн мэдэлдээ авъя - Занданшатар яагаад УХ - ын талаар ганц ч үг ган хийхгүй байна . Занданшатар согтуудаа сайхан монгол бөхчүүдийн хооронд яс хаяж явахаар УХ - г ард түмэнд авч өгөх юм бол Монголчууд элбэгхээн 2030 хүрлэ элэг дэлбэг амьдарч чадна , ОТ хо\ч үед байж л байг . Бөхчүүдийн хооронд ХОВ зөөж горьлохыг оронд УХ - г хөдөлгөчихвөл ЗГ - д ч , чамд ч өлзийтэй байх шүү ... Тэр Өсөхбаяр Тань Батмагнай нарын адил өсөх ирээдүйтэй бахархам хүүхэд , тэгээд ч тэд чинь нэг баг - Нэгдэл клуб , Батмагнай " ах " гэж хүндэтгэдэг юм билээ . Төрийн хүн Мандшир - Дахүрээ хоёрын хооронд хов зөөх штг ХОГИЙН юм байхгүй ...
ГЭРЭЭ ХИЙСЭН ЭХ ОРНОО ХУДАЛДСАН АВЛИГАЧДААС БОЛЖ ЭНЭ БҮХ ЭРХЭЭ 2009 ОНЫ ОЮУТОЛГОЙН ЛУЙВРЫН ГЭРЭЭГЭЭР РИОТИНТОД АЛДСАН БАЙДАГ. 🇲🇳 1. БАЯЛАГИЙН ЭЗЭН❌️ . 2. ГАЗРЫН ЭЗЭН ✅️. 3. ОЛБОРЛОХ ЭРХ❌️. 4. ХАЙГУУЛ ХИЙХ ЭРХ❌️. 5. ОЛБОРЛОХ ХЭМЖЭЭГ ТОГТООХ ЭРХ❌️. 6. БОРЛУУЛАХ ЭРХ❌️. 7. ҮНЭ ТОГТООЖ, ГЭРЭЭ ХИЙХ ЭРХ❌️. 8. БОРЛУУЛАЛТЫН ОРЛОГЫГ БАЙРШУУЛАХ ЭРХ❌️. 9. БОРЛУУЛАЛТЫН ОРЛОГЫГ ЗАРЦУУЛАХ ЭРХ❌️. 10. ЗЭЭЛ АВАХ ЭРХ❌️. 11. ЗЭЭЛИЙН ХҮҮГ ТОГТООХ ЭРХ❌️. 12. МЕНЕЖМЕНТИЙН ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ЭРХ❌️. 13. ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ БОЛОН ҮНДСЭН ХӨРӨНГИЙН БҮХ ЗАРДЛЫГ ТОГТООХ ЭРХ❌️. РИОТИНТО КОМПАНИ 1. БАЯЛАГИЙН ЭЗЭН✅️. 2. ГАЗРЫН ЭЗЭН❌️. 3. ОЛБОРЛОХ ЭРХ✅️. 4. ХАЙГУУЛ ХИЙХ ЭРХ✅️. 5. ОЛБОРЛОХ ХЭМЖЭЭГ ТОГТООХ ЭРХ✅️. 6. БОРЛУУЛАХ ЭРХ✅️. 7. ҮНЭ ТОГТООЖ, ГЭРЭЭ ХИЙХ ЭРХ✅️. 8. БОРЛУУЛАЛТЫН ОРЛОГЫГ БАЙРШУУЛАХ ЭРХ✅️. 9. БОРЛУУЛАЛТЫН ОРЛОГЫГ ЗАРЦУУЛАХ ЭРХ✅️. 10. ЗЭЭЛ АВАХ ЭРХ✅️. 11. ЗЭЭЛИЙН ХҮҮГ ТОГТООХ ЭРХ✅️. 12. МЕНЕЖМЕНТИЙН ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ЭРХ✅️. 13.ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ БОЛОН ҮНДСЭН ХӨРӨНГИЙН БҮХ ЗАРДЛЫГ ТОГТООХ ЭРХ✅️.