sonin.mn

1-р сарын 5-нд, НҮБ-ын АюулгүйнЗөвлөл Нью-Йорк хотноо Венесуэлийн нөхцөл байдалтай холбоотой яаралтай хуралдаан хийлээ. НҮБ-ын орлогч нарийн бичгийн дарга Розмари ДиКарло мэдэгдэхдээ,1-р сарын 3-нд Аерикийн зүгээс Венесуэлийн эсрэг цэргийн ажиллагаа явуулсан нь нөхцөл байдлыг маш аюултай байдалд хүргэсэн юм. Энэ байдалд НҮБ маш их анхаарал хандуулж байгааг илэрхийлэв.


Хятадаас НҮБ-д суугаа суурин төлөөлөгчийн орлогч Сүн Лэй хэлэхдээ, Америкийн ганц талын, хууль бус, хүчирхийллийн үйлдлүүдэд Хятадын тал ихээр цочирдож, хүчтэй буруушааж буйгаа илэрхийлээд, эдгээр үйлдэл нь “НҮБ-ын дүрэм” болон олон улсын хуулийг ноцтой зөрчиж, бүс нутаг болон дэлхийн аюулгүй байдалд ноцтой заналхийлж байна гэжээ. Мөн Америкийн тал энэхүү хууль бус үйлдлээ даруй зогсоож, Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог болон түүний гэргийн аюулгүй байдлыг хангахын зэрэгцээ даруй суллан, яриа хэлэлцээ хийх замаар зөрчил маргааныг шийдвэрлэхийг Хятад улс шаардаж байна гэжээ. 


Оросоос НҮБ-д суугаа суурин төлөөлөгч Василий Небензия хэлэхдээ, Америкийн зүгээс Венесуэлийн эсрэг зэвсэгт түрэмгийлэл явуулсан нь “ёс зүй гэж байхгүй, харанхуй цаг үе ирсэн” гэдгийг харуулж байна. Иймд олон улсын хамтын нийгэмлэг олон улсын хуулийг уландаа хишэгсэн бүхий л үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй байх ёстойг анхааруулжээ.


Г.Бямба