1-р сарын 5-ны орой Хятадын Харбин хотын Мөс, цасны ертөнц цогцолборт Хятадын Харбин хотын олон улсын мөс, цасны 42 дахь наадам нээгдэв.
Харбины мөс, цасны наадам нь 1985 онд анх зохион байгуулагдсан бөгөөд мөс, цасны үйл ажиллагааг гол агуулгаа болгосон Хятадын анхны олон улсын шинжтэй баяр наадам юм.
Энэ наадам нь Японы Саппорогийн Цасны наадам, Канадын Квебекийн Өвлийн наадам, Норвегийн Ослогийн Цанын баяртай хамт дэлхийн дөрвөн том мөс, цасны наадам хэмээн нэрлэгддэг.
Өмнөх мөс, цасны наадмаар Хармөрөн мужид хүлээн авсан жуулчдын тоо болон аялал жуулчлалын нийт орлого тус тус өмнөх оны мөн үеэс 18.5 хувь, 30.7 хувиар өссөн байна. 2025 онд тус мужийн мөс, цасны эдийн засгийн нийт үйлдвэрлэл 300 тэрбум юаниас давна гэж тооцоолж байгаа бөгөөд өсөлт нь 12 хувиас дээш байх төлөвтэй байна. Энэ удаагийн наадам “Мөс, цасан ертөнц — Ирээдүйг хамтдаа бүтээе” сэдвийн дор зохион байгуулагдаж, мөс, цастай холбоотой аялал жуулчлалын 10 шилдэг маршрут танилцуулан, соёл, спорт, эдийн засгийн чиглэлийн 200 гаруй арга хэмжээ зохион байгуулах юм. Мөн анх удаа хүндэт зочин улс, хүндэт зочин муж, хүндэт зочин хотын тогтолцоог нэвтрүүлж, мөс, цасны соёлын шинэ холбоосыг бэхжүүлэн, мөс, цасны эдийн засгийн шинэ хөдөлгөгч хүчийг идэвхжүүлэх зорилт тавьжээ.
Г.Бямба
Лхагва - 01 сарын 07,
2026

Сэтгэгдэл1
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН 10 ТЭРБУМ ДОЛЛАРЫН АЛДАГДАЛТАЙ АЛДАГДАЛТАЙ БАЙГУУЛСАН ХАРБИНЫ ГЭРЭЭГ ИЛ БОЛГОЁ! 😡😡😡😡