sonin.mn

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Air Force One онгоцон дээр сэтгүүлчидтэй ярилцах үеэрээ АНУ бусад улс орнуудын хэрэгт хөндлөнгөөс оролцох боломжийн талаар байр сууриа илэрхийллээ.


Тэрбээр Колумбын Ерөнхийлөгч Густаво Петрод хандан хурц шүүмжлэл өрнүүлж, Колумбын эрх баригчдыг АНУ-д чиглэсэн кокаины үйлдвэрлэл, нийлүүлэлтэд хариуцлага хүлээх ёстой гэж мэдэгдсэн байна.


Трампын хэлснээр, Колумб улс ноцтой асуудалтай тулгарч байгаа бөгөөд тус улсыг удирдаж буй Ерөнхийлөгчийг хар тамхины үйлдвэрлэл, худалдаатай холбон буруутгав. Тэрбээр Колумбын өнөөгийн удирдлага энэ байдлыг удаан үргэлжлүүлэхгүй гэж онцолсон юм. Колумбын эсрэг цэргийн ажиллагаа явуулах боломжийн талаар асуухад АНУ-ын Ерөнхийлөгч “энэ нь боломжит хувилбар мэт сонсогдож байна” хэмээн хариулжээ.


Мексикийн талаар Трамп мөн хар тамхины хууль бус наймааны асуудлыг хөндөж, хэрэв мансууруулах бодисын нийлүүлэлтийг таслан зогсооход ахиц дэвшил гарахгүй бол АНУ Мексикийн эрх баригчдад үзүүлэх дарамтаа нэмэгдүүлэх боломжтойг анхааруулсан байна. Гэсэн ч тодорхой арга хэмжээ, хугацааг нэрлэсэнгүй.


Үүнээс гадна тэрбээр Иранд үргэлжилж буй Засгийн газрын эсрэг жагсаал цуглааны талаар байр сууриа илэрхийлжээ. Трампын хэлснээр, АНУ нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байгаа бөгөөд хэрэв жагсаалын үеэр хүч хэрэглэж, энгийн иргэдийн амь насанд халдвал хатуу хариу арга хэмжээ авахад бэлэн гэнэ. АНУ-ын Ерөнхийлөгч “хэрэв өмнөхтэй адил байдлаар хүч хэрэглэн иргэдийг хөнөөвөл АНУ-аас маш хатуу хариу арга хэмжээ авна” хэмээн анхааруулжээ.




Н.Отгончимэг

Эх сурвалж: minval.az