ВАШИНГТОН, 2022 оны нэгдүгээр сарын 2 /TASS/. Тайваньд цэргийн шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-ын засаг захиргаа Хятадын талд уриалжээ. “Хятадын цэргийн ажиллагаа болон Тайвань ба бүс нутгийн бусад орнуудтай холбоотой Хятадын талын мэдэгдлүүд нь зөвтгөх аргагүйгээр байдлыг улам хурцатгаж байна. Хүлээцтэй байж, Тайваньд цэргийн шахалт үзүүлэхээ зогсоон, үүний оронд үр дүнтэй яриа хэлэлцээ хийхийг бид Бээжинд уриалж байна” гэж АНУ-ын Төрийн департаментын мэдэгдэлд дурдсан байна.
“Тайванийн хоолойд энх тайван, тогтвортой байдлыг дэмжихийн сацуу хүч хэрэглэх эсвэл дарамт шахалт үзүүлэх замаар статус-квог дангаар өөрчлөх гэсэн аливаа оролдлогыг АНУ эсэргүүцэж байна” хэмээн мэдэгдэлд онцолжээ.
Хятадын Ардын чөлөөлөх арми Тайвань арлын эргэн тойронд “Шударга ёсны эрхэм зорилго-2025” гэдэг нэртэй өргөн хэмжээний цэргийн сургуулилалт хийжээ. Энэ үеэр байлдааны буудлага хийж, арлын гол боомтуудыг бүслэн хаах тактикийг боловсруулсан байна.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Даваа - 02 сарын 09,
2026
Сэтгэгдэл3
Dear Mongols: If China can not reinstate territorial integrity using its military then Chinese militant is just cotton ball.Military parades are nothing.You must demonstrate power and strength in reality period Sincerely Iron Leader the Great
Дэлхийн худхлдааны 90% далайн тээврээр явагддаг. Хятадын далайд гарах гэсэн хүчийг америк барихгүйгээр алдвал дэлхийн худалдааны ноёлох байр сууриа алдана. Худалдааны замыг гартаа оруулах урт хугацааны тасралтгүй ажиллах төлөвлөгөөний дагуу хийгдэж байгаа цэргийн сургуулийг зогсоох эсэх нь зөвхөн америкийн хариу арга хэмжээнээс хамаарна.
Тайванийн ерөнхийлөгч Лай Чин-те Хятадын саяхны Тайванийн эргэн тойронд хийсэн цэргийн сургуулилтын дараа арлын тусгаар тогтнолыг хамгаалахаа амлажээ. Лай шинэ жилийн мэндчилгээндээ, Хятадын маневрууд Тайванийн хоолой даяар энх тайван,тогтвортой байдлыг алдагдуулж байна гэж мэдэгджээ. Энэхүү сургуулилт нь АНУ Тайваньд 11тэрбум долларын зэвсэг худалдах төлөвлөгөө болон Японы шинэ удирдагчийн болзошгүй хөндлөнгөөс оролцох тухай хэлсэн үгэнд Бээжингийн уур хилэнгээс үүдэлтэй юм. Хятад улс Тайванийг өөрийн нутаг дэвсгэр гэж үзэж,эзлэн түрэмгийлэх аюулд ороод байна. Тайвань 40 тэрбум долларын зэвсгийн төсөв зарлаж, батлан хамгаалахын зардлыг ДНБ-ний 5% хүртэл нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаагаа зарлажээ.