Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн 2025-2026 оны шинэ жилийн мэндчилгээг хүргэж байна.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН МЭНДЧИЛГЭЭНД:
“Манай улсын эрхэм хүндэт ард иргэд ээ,
Элэг нэгт монгол ахан дүүс ээ,
Хүн төрөлхтний түүхийн хүрд нэгэн оныг үдэж буй энэхүү торгон мөчид халуун ам бүл, хайртай дотны хүмүүстэйгээ шинэ оноо угтахаар сэтгэл догдлон хүлээж байгаа Та бүхэндээ шинэ он, шинэ жилийн баярын мэндийг өргөн дэвшүүлье.
Шинэ бүхний эхлэл шинэ жилийн баяр бол гэр бүл, айл өрх, улс үндэстнээрээ ажил үйлс, амжилт бүтээлээ дүгнэн цэгнэж, шинэ ондоо эрч хүч, итгэл найдвар, хүсэл тэмүүллээр дүүрэн байхыг бэлгэдэн ерөөж, аз жаргал, баяр хөөрөөр дүүрэн тэмдэглэдэг хүн төрөлхтний баяр билээ.
Сүүлийн жилүүдэд хүн төрөлхтөн, дэлхий нийтээрээ геополитик, геостратегийн ээдрээтэй цаг үеийг туулж, зөрчил мөргөлдөөнтэй дэлхий ертөнцөд амьдарч байна.
Энэхүү олон улсын нөхцөл байдал манай улсын эдийн засаг, ард түмний ахуй амьдралд сөргөөр нөлөөлж буй хэдий ч улиран одож буй 2025 он монголчууд бидний хувьд гадаад харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлж, хөдөө аж ахуй, хүнс үйлдвэрлэлийн салбарт ахиц дэвшил гаргаж, түүх, соёл, өв уламжлалаа дэлхий дахинд сурталчлан таниулсан түүхэн үйл явдлаар дүүрэн он байлаа.
Ард иргэд, баялаг бүтээгчид, төр, засаг хамтдаа хичээн зүтгэсний үр дүнд манай улсын эдийн засаг 6 хувиар өсөж, нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүн 7,000 ам.долларыг давж, худалдаа, хөрөнгө оруулалт нэмэгдэн, гадаад валютын нөөц 6 тэрбум ам.доллар болж, Монгол Улсын зээлжих зэрэглэл түүхэн дээд түвшинд хүрлээ.
Улс орны аюулгүй байдлын баталгаа болсон хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах зорилгоор улс орон даяар хэрэгжиж буй “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд 53 хүнсний үйлдвэр шинээр ашиглалтад орж, 1,000 гаруй нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг зах зээлд шинээр нийлүүллээ.
Мөн буянт мал сүргийнхээ түүхий эдийг боловсруулж, эдийн засгийн эргэлтэд оруулах зорилготой “Цагаан алт” хөтөлбөр амжилттай хэрэгжиж, бодит үр дүн гарч эхэллээ.
Эх орныхоо хөгжил дэвшлийн төлөө идэвх санаачилгатай ажиллаж, ард иргэдийг ажлын байраар ханган, төр, засгийнхаа бодлого, шийдвэрийг дэмжин ачааны хүндийг үүрч, улс орныхоо эдийн засгийг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй бизнес эрхлэгч, баялаг бүтээгчид, нийт ард түмэндээ Монгол төрийн нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье.
Улиран одож буй 2025 онд манай улсын гадаад бодлого, гадаад харилцаа улам өргөжин бэхжиж, түүхэнд тодоор бичигдэн үлдэх төрийн айлчлалууд амжилттай болж, Монгол Улсын нэр хүнд олон улсын тавцанд өсөн бэхжиж, монголчууд бидний баялаг түүх, бахдам соёл, суу алдрыг дэлхий дахинд сурталчлан таниулсан түүхэн онцгой жил байлаа.
Манай эрдэмтэн мэргэд, хүүхэд, залуус, урлаг, спортын салбарынхан олон улсын тавцанд эх орныхоо нэр хүнд, монгол хүний үнэ цэнийг өндөрт өргөж, оюун ухаан, тэсвэр тэвчээр, эр зориг, авьяас чадвараараа дэлхий нийтэд гайхагдан монгол түмнээ баярлуулсан бахдам сайхан жил боллоо.
Эрхэм хүндэт ард иргэд ээ,
Ирж буй шинэ ондоо төр, засаг, түмэн олноороо ололт, амжилтаа улам бататгаж, алдаа оноогоо дүгнэн цэгнэж, эвийг эрхэмлэж, зөвийг тэтгэж, ёсыг сахиж, улс Монголоо хөгжүүлэхийн төлөө улс үндэстнээрээ хамтдаа хичээн зүтгэцгээе.
Монгол хүн бүрийн зүрх сэтгэл нэгэн хэмнэлд цохилох баярын энэ үдэш шинэ оноо угтахаар сэтгэл догдлон хүлээж буй монгол түмэндээ хайр хүндлэл, амжилт бүтээл, урам зоригоор бялхаж байхын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье.
Он солигдох энэхүү торгон мөчид дархан хилээ манаж байгаа эр зоригт хилчин дайчид, даян дэлхийн энхтайвны төлөө эх орноо төлөөлөн хүчин зүтгэж буй энхийг сахиулагчид, хүн ардынхаа эрүүл мэндийн манаанд зогсож байгаа эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнууд, эх орон, ард иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах хариуцлагатай үүргээ нэр төртэй гүйцэтгэж буй төрийн албан хаагчид, цэрэг, цагдаа, онцгой байдлынхандаа Төрийн тэргүүн тусгайлан баяр хүргэж, ард түмнийхээ нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье.
Айлчлан ирж буй 2026 онд иргэн бүр энх тунх, айл өрх бүр аз жаргал, амжилт бүтээлээр бялхаж, улс Монголын минь цог хийморь бадарч, даян дэлхий амар амгалан байх болтугай.
Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай.
Шинэ он, шинэ жилийн баярын мэнд хүргэе” гэжээ.
Даваа - 02 сарын 09,
2026
Сэтгэгдэл34
дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж !!!!!!!!!!!!!!!!!!!!!!! шудрага ёс хаана байна ????? Монгол улсыг 35 жилийн омно бар болгоно гэж байсан ?????????? дахиад хэдэн жил хэрэгтэй юм ????????
Бузар фашист террорист ороzууд шинэ ондоо мөнөж мөхөж шатаж далдарцгаах болтугай. Дэлхийн хорт хавдар болсон фашист яргачин ороzуудаа сая саяараа үхэцгээж эх дэлхийг минь цэвэрлэх болтугай! Слава Украйн.
у жянь хуй жу дао жа сы яао су е вань ши же ко че шеньян зянь ши фуо ди янь хуа
Алуурчин гамин Хүрэлсүх
Оросын Путинийг урьсан Хэнтийн Хүрэлсүх Дорнодын Энхбаяр хууль зүйн сайдтайгаа Буриад даргатай намтайгаа Азид лав намдахгүй.
Хүрэлсүхийн мантуу царайг харахаар Ши Зиньпиныг харсан юм шиг болох юм. Ямар адилхан царайтай болж төрөө вэ, Төрсөн ах дүүс юм биш үү
Хүрэлсүхийн мантуу царайг харахаар Ши Зиньпиныг харсан юм шиг болох юм. Ямар адилхан царайтай болж төрөө вэ, Төрсөн ах дүүс юм биш үү
Ойрд Халхаар нь Монголыг Хэнтий Дорнодын Буриадууд Оросуудынхаа тцрхиралтыг дагаж турхирч хагалдаг
Баялагтаа эзэн Монгол … гээд байсан юу болсон бэ ? Худалч шаар аа..
Царай зүс гэж яг хулгайч сармагчин байгаа биз. Чи итгэсэн маанаг уу? Хохь чинь пзда минь
Баялагтаа эзэн Монгол … гээд байсан юу болсон бэ ? Худалч шаар аа..
Та нар шиг худалч хулгайч нар монголчуудын эх орондоо аз жаргалтай эрүүл энх амар амгалан сайхан амьдрах боломжийн олгохгүй нухчин дарсаар байна. 😡😡😡🖕🖕🖕
У.ХҮРЭЛСҮХ, "НАМАЙГ ЭД АЛЧИХДАГГҮЙ ЮМ БОЛ ШУДАРГА ҮНЭНИЙГ ТОГТООНО" ГЭСЭН. ГЭТЭЛ EРӨНХИЙЛӨГЧ БОЛСОН 2021 ОНООС ХОЙШ МОНГОЛ УЛСЫН НИЙГЭМ, АРД ТҮМЭН УЛАМ ЯДУУРЧ, НИЙТИЙН ХАРИЛЦАА НЭМЖ ШУДАРГА БУС БОЛСООР, ОЛИГАРХУУДЫН БҮЛЭГЛЭЛ ТӨРИЙГ ЭЗЛЭН ХҮЧЭЭ АВЧ БАЙНА ГЭЖ ИРГЭД НИЙТЭЭРЭЭ ДҮГНЭЖ БАЙНА.
Буриад ардын нам
Зайлж холд
Баялагтаа эзэн болгоно та нарын төлөө чөмгөө дундартал зүтгэнэ гэсэн эсрэгээрээ хэсэг бүлэг хүмүүсийн төлөө чөмгөө дундартал зүтгэж оюунэрдэнийг огцруулж хэсэг бүлгийг баялгийн эзэн болоход зүтгэж чадлаа
Данх Самраа АБ гэх мэт төрийн дээр зайдалсан хог шааруудыг зайлуулж өгсөн шүү. Одоо Женко Херо Занданшатараа аваад өөрөө явбал тун зүгээр байна даа
Бузар фашист террорист ороzууд шинэ ондоо мөнөж мөхөж шатаж далдарцгаах болтугай. Дэлхийн хорт хавдар болсон фашист яргачин ороzуудаа сая саяараа үхэцгээж эх дэлхийг минь цэвэрлэх болтугай! Слава Украйн.
Nice. Sounds great. Plain n Simple. Best of everything to you. Happy New Year!
Сэтгэцийн өвчтэй новш чинь Орос гэж хуцаад далд хорхойтой араандаа МУ-ыг сөнөөх гэж тачаадаад боож үхэх нь ээ!!
Казинодож анод банкийг дампууруулчихаад ичихгүй юмаа
Азтай бага дарга даа,
Вань шы жо дао жоу Хүрэ су гэ шеньян фуо да же зу ва зу ва
ккк.Оросоох ярьдаг байсан.
Saihan mendchilgee devshyyllee.
Буриад Ардын Намын дарга
Dear Mongols: "Wise one was silent because of wisdom. Moron resembles wise one because of silent." You,Mongols,are not Diogenes. You deserve human dignity period Sincerely Iron Leader the Great
Төрөө хүндлэхгүй бол улс орон яаж урагшлах билээ. Төр минь түвшин, түмэн олон минь амгалан байхаас илүү жаргал гэж юусан билээ...
Инээж байгаа нь хүртэл хулхи бсдааи
Хошногоо ухаж үнэрлээд ингэж мангайж инээдэг шоохууз байсан гэж 32-ын тойргийн луухаанууд ярьдаг юм.
Гадаа нүхэн жорлонгийн үүдэнд сармагчин Хүрэлсүхийн зурган дээр нохой бааж байна..Энэ болж байна уу?
Чи чинь яасан чяцга алдсан гөлөг вэ. Инээдтэй гөлөг. 😝😝😝😝😝😝
Баас нь хатаад жорлонд дүлж зовдог улс Хүрэлсүхийн мангайж инээсэн зургийг харвал баас нь гарна шоо..
Трамп: Мадуро баривчлагдсан