Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны арванхоёрдугаар сарын 31-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
“Эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлж, үр өгөөжийг нь ард иргэдэд хүргэх 300 хоногийн ажлын төлөвлөгөө”-г баталлаа
“Эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлж, үр өгөөжийг нь ард иргэддээ хүргэх 300 хоногийн ажлын төлөвлөгөө”-г баталж, хүн амд үзүүлэх үйлчилгээний зохицуулалтын уялдааг хангах, аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх орчны тогтвортой байдлыг дэмжих зорилгоор төрөөс иргэн, хуулийн этгээдэд үзүүлж байгаа бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг 2026 оны төсвийн жилд нэмэгдүүлэхгүй байхыг Засгийн газрын гишүүд, Засгийн газрын агентлагийн дарга нар, зөвлөл, хороо, комиссын дарга нар, бүх шатны Засаг дарга нарт тус тус үүрэг болголоо. Мөн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоодог бүх төрлийн татвар, хураамжийн хувь, хэмжээг нэмэгдүүлэхгүй байхыг аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд зөвлөж, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаярт даалгав.
Статистикийн мэдээллээр эдийн засгийн өсөлт 5.9 хувь, инфляц 8.2 хувь, Төв банкны зорилтот түвшин орчимд, төлбөрийн тэнцэл ашигтай, гадаад валютын улсын нөөц 6 тэрбум ам.долларт хүрээд байна.
Энэ өсөлтөд хөдөө аж ахуй, барилга, боловсруулах үйлдвэрлэлийн өсөлт улирал дамнан хадгалагдаж, уул уурхайн салбар III улиралд сэргэсэн нь голлон нөлөөлсөн гэж үзэж байна. Засгийн газраас экспортыг нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлж, ажилласнаар орлого сайжирч, бараа үйлчилгээний импортын өсөлт саарч, урсгал дансны алдагдал тогтворжиж, нөгөө талаас санхүүгийн дансны ашиг өмнөх оноос нэмэгдсэн байна. Ингэснээр төлбөрийн тэнцэл ашигтай гарч, ханш тогтворжжээ. Эдийн засгийн өсөлтийн үр өгөөжийг иргэдэд хүртээмжтэй хүргэж орлого, амьжиргааг хамгаалах, бизнесийн таатай орчныг бүрдүүлэх, төрийн оролцоог оновчлох, макро эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжихэд чиглэсэн арга хэмжээний төлөвлөгөөг баталж хэрэгжүүлэхээр шийдвэрлэв.
2026 онд ахмадын тэтгэврийн нэмэгдэлд 516 тэрбум төгрөг зарцуулна
2026 онд тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх, тэтгэврийн доод хэмжээг шинэчлэх Засгийн газрын тогтоолын төслийг баталлаа. Тэтгэврийн нэмэгдэлд 2026 онд 516 тэрбум төгрөг зарцуулна.
Нийгмийн даатгалын сангаас олгох бүрэн тэтгэврийн болон цэргийн тэтгэврийн доод хэмжээ 769,000 төгрөг, нийгмийн даатгалын сангаас олгох хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээ 652,400 төгрөг болж байна.
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчлэн тогтоолоо
Нийгмийн даатгалын сангаас бүрэн болон хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэвэр авах эрх үүсээгүй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, тэжээгч нь нас барсан 18 хүртэлх насны хүүхдэд нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр олгодог.
Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд хөгжлийн бэрхшээлтэй хүний тэтгэвэр, тэтгэмжийг 20 хувиар, бусад тэтгэвэр, тэтгэмжийг 8.6 хувиар нэмэгдүүлэхээр тусгасан.
Нийгмийн халамжийн тухай хуульд “Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг тухайн үед мөрдөж байгаа хүн амын амьжиргааны доод түвшингийн хэмжээг үндэслэн Засгийн газар тогтооно” гэж заасныг үндэслэн 2026 оны батлагдсан төсөвт багтаан нийгмийн халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмжийн хэмжээг 2026 оны нэгдүгээр сарын 01-нээс дараах байдлаар олгохоор шийдвэрлэлээ.
Хөдөлмөрийн чадвараа 50 ба түүнээс дээш хувиар алдсан 16 насанд хүрсэн хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 16 насанд хүрсэн одой иргэнд олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэл насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд олгох амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжийн хэмжээг сард 478000 төгрөгөөр, 65 насанд хүрсэн иргэн, тэжээгч нь нас барсан 18 хүртэлх насны хүүхэд, 18 хүртэлх насны 4 ба түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт олгох нийгмийн халамжийн бусад тэтгэврийн хэмжээг 432000 төгрөгөөр, асаргааны тэтгэмжийн хэмжээг сард 330000 төгрөгөөр, байнгын асаргаа шаардлагатай хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг асарч байгаа иргэнд олгох асаргааны тэтгэмжийн хэмжээг сард 484000 төгрөгөөр тогтоолоо.

Төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгийн улсын үзлэг, тооллого явуулна
Төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгийн улсын үзлэг, тооллого явуулах тухай Засгийн газрын тогтоолын төслийг баталлаа.
Энэ удаагийн тооллогод төрийн болон орон нутгийн өмчийн нийт 7000 орчим байгууллагын хөрөнгө хамрагдах бөгөөд үүний 5500 нь аймаг, нийслэлийн өмчит байгууллага байна.
Төрийн болон орон нутгийн өмчийн улсын үзлэг, тооллогод шаардагдах зардлыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар болон аймаг, нийслэлийн ерөнхийлөн захирагчид 2026 оны батлагдсан төсөвтөө багтаан хэрэгжүүлнэ.
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд зааснаар Төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгийн улсын үзлэг, тооллогыг дөрвөн жилд нэг удаа зохион байгуулдаг байна.
Инженерийн олон улсын сургууль байгуулна
Шинжлэх ухаан, технологийн их сургууль болон БНХАУ-ын Өвөр Монголын Аж үйлдвэрийн их сургууль хамтран Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн салбар-Инженерийн олон улсын сургуулийг Хүннү хотод байгуулна.
Хүннү хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний Оюутны хотхон, сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн цогцолборын бүсэд байгуулах Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн салбар- Инженерийн олон улсын сургуулийн цогцолборын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, эхний ээлжийн барилгажилтын төсөл болон инженерийн дэд бүтцийн зураг төслийг боловсруулж, бүтээн байгуулалтын ажлыг 2026 эхлүүлнэ.

Товч мэдээ
·“Монголд зочлох жил”-ийн хүрээнд Монгол Улсад 90 хүртэл хоногийн хугацаагаар жуулчлах Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэдийг 2025 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл Монгол Улсын визийн шаардлагаас чөлөөлсөн. Визийн шаардлагаас чөлөөлсөн хугацааг сунгаж, 2026 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл болголоо.
Даваа - 02 сарын 09,
2026
Сэтгэгдэл15
Сайхан шааж молигоддог гахайнууд шүү..
Ямар бүдүүлэг золиг вэ
Жич Гахай гэдэг хараал олон шашинтай холбоотой.Гол нь Азийн дайсан Үнэн алдартан Оросуудын долоодог Жүүдүүдийн итгэл үнэмшилтэй! Гахай хэнд ч гэм хийгээгүй. Хүн төрөлхтнийг хүнсээр хангаж байгаа буянтай амьтан. Бүгдийг яг хүн шиг иддэг гахай бие махбодийн хувьд хүнтэй хамгийн адилханыг та нар яахын?
Ингэж шуухинаж байгаад хамаг юмны үнийг нэмнэ дээ..Өмхий хар малуудаа.. Зандангахайн баасыг идэж шээсийг нь уух заяатай арчаагүй хар малнууд..
Ард түмнээс ямарч дэмжлэг аваагүй ерөнхий сайдтай засгийн газрын нас бараг дуусаж байна. Өдөр бүр яаж Рио Тинтод 14 тэрбум төгрөг төлөх тухайгаа нэг ярьж чадахгүй байгаа Занданшатар хогоор яах юм бэ Монголчуудаа.
Одой иргэн гэж хэн бэ? Баабар уу?
Жил бүр ингэж шаадаг пиздаа нар
Занданшатар аа , гал хам УНДАРМААГААСАА бидний хуримтлалаас ХУЛГАЙЛСАН ИХ НАЯДЫГ минь л авч өг ... ! ! ! Бид засгаас " тэтгэвэр нэмээч " гэж царай алдах ард түмэн биш юм шүү , өөрсдийнхээ хөдөлмөрийн үр шимийг амьд дээрээ хүртмээр байна . Ундармаагаа УНАЖ - ЭДЭЛСЭН ӨРӨӨ Зандка ба МАН төл ...!!!!!!!
Ундармаагийн умай салтааг шиншилж явсан гахай даа.
Хүрэлсүхийн хүүхэлдэй мандтугай
Бодлын эсэ бичдэг День Хуар гэгч бас нэг бодон шинжтэй галч мэрэгжилтэй гахайн хэрэг юу болоод дууссан бэ?
Ард түмнээс ямарч дэмжлэг аваагүй ерөнхий сайдтай засгийн газрын нас бараг дуусаж байна. Өдөр бүр яаж Рио Тинтод 14 тэрбум төгрөг төлөх тухайгаа нэг ярьж чадахгүй байгаа Занданшатар хогоор яах юм бэ Монголчуудаа.
Ард түмнээс ямарч дэмжлэг аваагүй ерөнхий сайдтай засгийн газрын нас бараг дуусаж байна. Өдөр бүр яаж Рио Тинтод 14 тэрбум төгрөг төлөх тухайгаа нэг ярьж чадахгүй байгаа Занданшатар хогоор яах юм бэ Монголчуудаа.
Даанч нэг тархины тураал юм оюунэрдэний хажууд юу ч биш нөхөр
Wonderful. You are a "0ne off" the Prime Minister. Happy New Year.