ТЕХРАН, 2025 оны арванхоёрдугаар сарын 31 /DW/. Ираны нийслэл болон бусад томоохон хотуудад олныг хамарсан эсэргүүцлийн жагсаал ням гаргаас хойш үргэлжилж байгаа тухай мэдээллийн хэд хэдэн агентлаг мягмар гарагт мэдээлжээ. Эдийн засгийн хүнд нөхцөл байдал эсэргүүцлийн жагсаал өрнөх гол шалтгаан болжээ. Жагсаалд Техран, Исфаханы томоохон их сургуулиудын оюутнууд нэгдсэн байна.
Жагсагчид болон цагдаа нарын хооронд "жижиг" мөргөлдөөн гарчээ. Хууль сахиулах байгууллагуудын ажилтнууд жагсагчдыг тараахын тулд нулимс асгаруулагч хий хэрэглэсэн байна. Dpa агентлагийн мэдээлснээр, эсэргүүцлийн жагсаал улс төрийн тэмцэл болж хувирсан байна.
Жагсагчид "Дарангуйлагчид үх", "Хаан урт наслах болтугай" зэрэг уриа лоозон хашгирч байжээ. Эхнийх нь Ираны шашны удирдагч Аятолла Али Хаменеиг хэлж байж магадгүй байгаа бол сүүлийнх нь 1978-1979 оны Исламын хувьсгалаар Иранд түлхэн унагасан хаант засаглалыг сэргээхийг уриалж байгаа бололтой. Ираны Ерөнхийлөгч Масуд Пезешкиан мягмар гарагт мэдэгдэхдээ, жагсагчдын төлөөлөлтэй уулзаж, тэдний “хууль ёсны шаардлагыг сонсохыг” Дотоод хэргийн сайддаа үүрэг болгосон гэжээ. Энэ нь “засгийн газар асуудлыг шийдвэрлэхийн тулд бүх хүчээ дайчлан хариуцлагатайгаар ажиллах боломжтой болохын тулд” шаардлагатай гэж тэрбээр Х нийгмийн сүлжээний хуудсандаа бичжээ.
AFP агентлагийн мэдээлснээр, ард иргэдийн эсэргүүцэл ням гарагт Техраны гол захаас эхэлсэн бөгөөд эхлээд гар утас худалддаг, дараа нь бусад бараа бүтээгдэхүүн худалдаалдаг дэлгүүрийн эзэд үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшийн уналтаас үүдэлтэй гипер инфляц болон үнийн огцом хэлбэлзлийг эсэргүүцэн дэлгүүрүүдээ хаажээ.
Эдгээр хүчин зүйл нь импортын бараа худалддаг худалдаачдад голчлон нөлөөлж байна. 12 дугаар сарын 29-нд риалын ханш доод түвшинд хүрч унажээ. Нээлттэй валютын зах дээр 1 ам.доллар 1.4 сая орчим риалтай тэнцсэн нь албан ёсны ханшаас ихээхэн зөрүүтэй байв. Үүнтэй холбогдуулан Ираны Төв банкны захирал Мохаммед Реза Фарзин огцорчээ. Ираны эдийн засаг өндөр инфляц ба Засгийн газрын цөмийн хөтөлбөртэй холбоотой барууны хоригийн дарамтанд байна. Ерөнхийлөгч Пезешкиан саяхан инфляц болон үнийн өсөлттэй тэмцэхээ амласан байна.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Даваа - 02 сарын 09,
2026
Сэтгэгдэл2
Dear Volks: In freedom the ugliest,evil thoughts have right to exist.Never afraid of freedom.All communities are equal before the law;no one is above the law.Bulldoze kleptocracy and cronyism.Build the democracy and capitalism.Be active.Activities improve blood circulation. Stay healthy.Health is treasure.Demand human dignity. "Death to kleptocracy.Viva democracy." Sincerely Iron Leader the Great
Iran,irak,Hyatad Oros zereg ornuudad ard tymenii jagsaal ydahgyi delgernee,tendees zarim ylasuud ni ardchilaliig songoh saardlaga zailsgyi garah yostoi......................delhii tegj baij tegsreh ylas ornuudiin hoorondoh harilzaa namjij 2026 onuudad dain samuun bagasah biz ee,gej sanah yum!!!!!!!!!hai byy yzegd!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!