Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралд өнөөдөр (2025.12.30) Улсын Их Хурлын гишүүн Э.Болормаа нарын гишүүд Улсын Их Хурлын Хянан шалгах түр хороо байгуулах тухай тогтоолын төслийг өргөн мэдүүллээ. Монгол Улсын Их Хурлын тухай хууль болон Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн холбогдох заалтуудыг үндэслэн, Нийгмийн даатгалын сангийн үйл ажиллагаанд парламентын хяналтыг хэрэгжүүлэх, санхүүгийн удирдлага, хяналтын тогтолцооны хэрэгжилт, ил тод байдал, үр ашигтай байдлыг үнэлэх, бодит нөхцөл байдлыг тодорхойлох зорилгоор Хянан шалгах түр хороо байгуулах шаардлагатай гэж төсөл санаачлагчид үзжээ.
Тухайлбал, Нийгмийн даатгалын сангийн орлого, зарцуулалт, санхүүгийн удирдлага, үр ашиг, ил тод байдлын хэрэгжилтийг холбогдох баримтад тулгуурлан шинжлэн судалж, үнэлэх асуудлыг онцоллоо. Түүнчлэн тус сангийн үйл ажиллагааны хүрээнд иргэд, даатгуулагчдын эрх, хууль ёсны ашиг сонирхол хамгаалагдаж буй эсэх, сангийн хөрөнгийн зохистой, үр ашигтай ашиглалт хангагдаж байгаа эсэх болон холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтэд дүгнэлт гаргаж ажиллахаар тусгажээ. Эдгээр үнэлгээ, дүгнэлтийн үр дүнд үндэслэн Нийгмийн даатгалын сангийн санхүүгийн удирдлага, хяналтын тогтолцоог боловсронгуй болгох, цаашдын бодлого, эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр санал, зөвлөмж боловсруулж Улсын Их Хуралд танилцуулна гэж төсөл санаачлагчийн зүгээс тодотгов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Даваа - 02 сарын 09,
2026
Сэтгэгдэл6
Шалгаж дуусаад урвагч нараа шоронд хурдан хий.
Сонсгол нэртэй ямарч үр дүнгүй хариуцах эзэнгүй попуудын солиорол
Сонсгол нэртэй ямарч үр дүнгүй хариуцах эзэнгүй попуудын солиорол
МАН-ын ээлжит шоу жүжиг.
Учрал аа эхлээд ил тод байгаа УНДАРМАА АНИАГИЙНХАА бидний хуримтлалаас ХУЛГАЙ хийсэн ИХ НАЯДЫГ хурааж аваад САНД минь төвлөрүүлээдэх , бид " тэтгэвэр нэмээч " гэж ТАНИАС ЦАРАЙ алдахгүй болоод авъя . Дараа нь Танар УНДАРМАА АНИАГАА цаазална уу - заазална уу , эдлэнэ үү - эрхлүүлэнэ үү өөрсдөө мэд ... Үр дүнгүй , үр хороо яах вээ , иргэд залхлаа ш дээ ...
Монгол улсад хамгийн эхний ээлжинд шийдэх ёстой асуудал даатгал ялангуяа эрүүл мэндийн даатгалыг шийдээчээ. Бид даатгалаар үйлчилүүлж чадахаа байлаа. Хэн гэгч этгээд энэхүү даатгалыг хоосолвоо? Тэр этгээдүүдийг өршөалшгүй шийдэргүй юм уу?