Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жилийн ойн энэ Хил хамгаалах ерөнхий газарт ажиллаж, хилийн цэргийн бэлэн байдалд шалгалт хийлээ.
Хил хамгаалах ерөнхий газар Удирдлагын нэгдсэн төвийг төсвийн хөрөнгө оруулалтаар байгуулж, 2024 оноос ашиглаж эхэлжээ. 2025 онд ХЗДХ-ийн сайдын тушаалаар бүтэц, орон тоог нь албажуулжээ.
Дэвшилтэт технологид суурилсан удирдлагын нэгдсэн төв нь олон улсын жишигт нийцсэн С5 зэрэглэлийнх. Уг төвд хилийн бүх боомт болон хилийн хэсгүүдийг холбож, хяналт, удирдлагаар ханган ажиллаж байна. Ингэхдээ хил хамгаалах салбарын хэмжээнд бие даасан, хаалттай сүлжээний дэд бүтэц байгуулжээ.

Хяналт, удирдлагын тогтолцоо сайжирч, хил хамгаалах ажлын үр дүнд ч эергээр нөлөөлж буйг Ерөнхий сайдад илтгэв.
Тухайлбал, хил дээр гарсан хэрэг зөрчил өнгөрсөн жилтэй харьцуулахад энэ онд 79 хувиар буурчээ. Мөн цаг агаарын аюулт үзэгдэл, бусад учир шалтгааны улмаас ард иргэдэд учирч болох байсан 13 тэрбум төгрөгийн хохирлоос урьдчилж сэргийлж чаджээ.
Хойд хилийг хянан баталгаажуулах ажил 86 хувьтай үргэлжилж байгааг ХХЕГ танилцуулаад зарим хэсэгт байгалийн бартаа саад ихтэй тул техник хэрэгсэл болон төсвийн дэмжлэг үзүүлэхийг Засгийн газраас хүслээ. Мөн ирэх жил урд хилийг хянан баталгаажуулах ажлыг эхлүүлэхээр төлөвлөжээ.

Засгийн газар хилчдийнхээ нийгмийн баталгаа, ахуй амьдралыг дэмжиж анхаарч ажиллана.
Ялангуяа,орон сууцжуулах асуудалд онцгой анхаарна гэж Ерөнхий сайд Г.Занданшатар хэллээ. Ирж буй 2026 онхил хамгаалах салбарт технологийн дэвшлийг эрчимтэй нэвтрүүлсэн жил болох учиртай.
Энэ тал дээр шинэ санаа, санаачилга гаргаж ажиллахаа Ерөнхий сайд илэрхийлээд ирэх оны төсөвт хилийн цэргийн салбарт 30 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шийдэгдэнэ гэлээ.
Гэнэтийн шалгалтад бэлэн байдлаа бүрэн харуулсанд Ерөнхий сайд талархал илэрхийлээд бэлэн байдалд ОНЦ үнэлгээ өгч байна гэлээ.
Ерөнхий сайд ”Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны өдрөөр хилчидтэйгээ уулзаж байгаадаа талархалтай байна. Нийт хилчид болон хилийн зурваст алба хааж буй хилчин дайчдад алба хаагч та бүхнээр дамжуулан баярын мэнд хүргэе” гэлээ.






Даваа - 02 сарын 09,
2026
Сэтгэгдэл6
ONGON-DAAM
Хилийн цэргийн генералууд нь хятадуудтай их дотно найзалдаг шүү зандка газар нутаг дээрээ хятадуудаар хадлан хадуулна хятад компанын зөвлөх хийнэ
Умардаас хулгана ирвэл ай гэж Хятад үг бий. Үнэхээр Монгол хэмээх улс хорьдугаар зуунд хүн ам цөөтэй цэрэг арми багатай ч олон сая хүн амтай хятад улсын хилийг давж тоогоор олон дайснаа бут цохиод их газрын цагаан хэрэм дээр хоёр ч удаа очоод буцаж байсан түүхтэй. Таван замын байлдаанд л гэхэд Богд хаант Монгол улсын талаас дайчлаж чадах бүх нөөцөө дайчлаад ердөө 10 мянга гаруй цэрэгтэй байсан ч хятадын талаас илгээсэн 35 мянган цэргийг бут цохиж байсан. Шударга баатар Бавуужавын цэргийн эсрэг л гэхэд Хятадууд тухайн үедээ хамгийн орчин үеийн 4 дугуйт хуягт танкийг ашиглаж байсан ч партизаны тактикаар бүслэж устгаад байсан учир аргагүй эрхэнд уг зэвсэглэлээ буцааж байсан түүхтэй. Хэдийгээр их гүрнүүдийн шахалтаар зорьсон үйл хэргээ гүйцээж чадаагүй ч Монгол эрсийн зориг зүрхийг басаж огтхон ч болохгүйг Хятадуудад сануулсан үйл явдлууд байв.
Занданшатар танилцаад л үзээд л явах юм өөр хийх ажил байдаггүй юм байх даа
Zandansatar dyrak aa!!!chi muu bainga l ingej hyzdag geleg be?...chinii hyzah bidend hamùaagyi ee!chinii yu hiisen ni nydend haragdah chyhal baga sig tolgoi ygaah gej orold!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!esbel zailaarai?...........................
Zandansatar dyrak aa!!!chi muu bainga l ingej hyzdag geleg be?...chinii hyzah bidend hamùaagyi ee!chinii yu hiisen ni nydend haragdah chyhal baga sig tolgoi ygaah gej orold!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!esbel zailaarai?...........................