Баялгийн хулгайтай тэмцэх ажлын хүрээнд Ерөнхий сайд Г.Занданшатар захирамж гаргаж, ашигт малтмалын лицензийн нэгдсэн тооллого хийх, АМНАТ төлөлтийг шалгах ажлын хэсгийг 2025 оны 08-р сарын 27-ны өдөр байгуулсан. Уг ажлын хэсэг Засгийн газрын хуралдаанд тооллогын явцын талаар танилцууллаа.
1994 онд Ашигт малтмалын тухай хууль батлагдсанаар лиценз олгож эхэлсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд нийт 18412 лиценз олгожээ. Үүнээс 15235 нь хайгуулын, 3177 нь ашиглалтын лиценз олгосон байна.
Харин өнөөдрийн байдлаар хүчин төгөлдөр 2775 лиценз байгаагаас 1768 нь ашиглалтын, 1007 нь хайгуулынх байна. Хүчин төгөлдөр 2775 лицензийг 1772 аж ахуйн нэгж, хуулийн этгээд эзэмшиж байгаа юм байна.Тооллогын урьдчилсан дүнгээс харахад нэг компани дээд тал нь 97 лиценз эзэмшиж, бусдад зарж, шилжүүлж байжээ. Өнөөдрийн байдлаар нэг аж ахуйн нэгжийн нэр дээр дээд тал нь 26 хүчин төгөлдөр лиценз бүртгэлтэй байна.
Ажлын хэсэг лицензийн тооллогыг хийж дууссан бөгөөд лиценз эзэмшигч 1772 аж ахуйн нэгж, хуулийн этгээдийн хамаарлыг тодорхойлох ажлыг үргэлжлүүлж байна. Одоогийн байдлаар улс төр, бизнес, гадаадын иргэн, аж ахуйн нэгжийн хамаарал бүхий 500 гаруй компанийг тодорхойлжээ.
Ашигт малтмалын нөөц ашигласан төлбөр (АМНАТ) төлөлтийн тухайд нийт өрийн хэмжээ нь 1.4 их наяд төгрөгөөр хэмжигдэж байна. Нийт 496 компани АМНАТ-ийн өртэй байна. Өөрөөр хэлбэл уул уурхайн салбарын татварын өртэй гурван хуулийн этгээд тутмын нэг нь АМНАТ төлөөгүй. АМНАТ төлсөн эсэхээс үл хамааран экспортоо үргэлжлүүлэх боломжтой байгаа нь үүссэн өрийг төлөхгүй байх цоорхойг бий болгосон гэж ажлын хэсэг дүгнэжээ.
Даваа - 02 сарын 09,
2026
Сэтгэгдэл3
Ухаа худаг ,Цагаан суваргын асуудал таг болжээ.. Оджаргал Номтойбаяр нар дуртай үедээ Хүрэлсүх Зандангахай нарыг өрөөндөө дуудаж авчраад дөрвөн хөллүүлж орилуулан хошногоддог гэж саарал ордныхон жиг жуг гэдэг аргагүй үнэн шүү..
Dear Mongols: Kleptocracy is lie cheat steal kill make no mistake follow the money.Cronyism is opportunity through connection. Remove all corrupt politicians and lock them up. In kleptocracy private sector is humiliated.Public sector is corrupted. Kleptocracy is nasty form of government. The fears and lack of self confidence motivate kleptocracy.Scavengers who have no morals are kleptocrats. Have the courage and destroy it. Sincerely Iron Leader the Great
зандан шатар даргаа монгол гүрний гадаад дотоод ард түмэн хүндэтгэж байна гүрэн улсын эдийн засаг үйлдвэр завод элбэгдорж молиго хааны өгсөн хөрөнгийг хурааж цаазын хуулийг сахиулж хонь үхэр малыг холбон тоолж улсын хөрөнгийн тооллогыг яьвуулж хэний хэн хаана лиценз газар малтаж айгааг нийтэд мэдээлж ард түмний дансан бүртгэж нутгийн ардаар ил хязгаарыг давхар мануулж мэдээлэл авах нь зүй ленинийй хэлсэн аж ахуй эдхөрөнгийн тооллого чухал тэр бүү хэл ЛЕНИН хэлэхдээ яаж санал өх нь чухал биш яаж тоолох нь чухал гэж байв