Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Батзандан сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Энэ үеэрээ тэрээр: "Түүнийг тусгай төлбөрөөр орлуулж, баялгийн санд хуримтлуулах, ард иргэдэд хүртээх бодлого нь Засгийн газрын тогтоол, Улсын Их Хурлын тогтоол, шийдвэр гарсны үндсэн дээр хэрэгжих учиртай хуулийн зохицуулалттай.
Тэгэхээр Засгийн газар бүрдсэн гэж үзвэл Улсын Их Хуралд асуудлаа оруулж, зохих шийдвэрийг гаргуулан урагшлах ёстой гэж харж байгаа. Гэтэл найман сар болж байхад Засгийн газраас энэ асуудлыг УИХ-д оруулж ирэхгүй байна.
Найман сарын хугацаанд Засгийн газрыг огцруулах асуудал гурван удаа яригдлаа. УИХ Засгийн газрыг огцруулах асуудлыг гурвантаа хэлэлцсэн. Эхний удаа Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед бид асуудлын боловсруулсан хувилбаруудаа хүргүүлсэн. Тэр Засгийн газар огцроод цөөнгүй сар өнгөрсөн. Сая хэдхэн сарын өмнө дахин хувилбаруудаа өгсөн. Занданшатарын Засгийн газрыг огцруулах асуудал яригдсаар байгаад мөн өнгөрсөн. Одоо дахин Засгийн газар огцрох тухай яригдаж байна.
“Ордон дээдэх нь суудлаа олбол доодох нь гүйдлээ олно” гэж үг бий. Манай ордны зарим гишүүд суудалдаа анхааралтай байгаа учраас бидний оруулсан санал Засгийн газар, Улсын Их Хурал руу орж чадахгүй гацсан байдалтай байна.
Гэсэн ч энэ гацааг арилгах үүднээс өнөөдөр Засгийн газрын хуралдаан дээр биднийг сонсох саналыг Ерөнхий сайд гаргаж, дуудаж байна. Оноос өмнө ажлын гацаа арилж, улс төр тогтворжиж, Баялгийн сангийн хууль болон түүний хэрэгжилт урагшилна гэж найдаж байна.
Танай ажлын хэсэг ямар санал оруулж байгаа вэ?
Тухайлбал, “Ачит Ихт”, “Эрдмин", "Зэс Эрдэнийн хувь" зэрэг компаниуд байна. Эдгээр нь үүсмэл орд ашиглаж буй бөгөөд төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн орд дээр үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд юм. Иймээс Ашигт малтмалын тухай хуулийн 5-ийн 4-т заасны дагуу энэ асуудал шийдэгдэх боломжтой.
Өөрөөр хэлбэл, төр өөрийн эзэмших хувь хэмжээг тогтоох эрхтэй. Таван хүртэлх хувийг Засгийн газар, Улсын Их Хурал хэлэлцэн амнат буюу тусгай төлбөрөөр орлуулж болох зохицуулалт ч бий.
Эдгээр хувилбаруудыг шинжээч, санхүүгийн мэргэжилтнүүд, мэргэжлийн байгууллагуудтай хамтран боловсруулсан. Хэрэв төрийн эзэмших хувь хэмжээг 50 хувиар тогтоовол Монголын ард түмэнд, баялгийн санд болон улсын төсөвт ямар хэмжээний хөрөнгө төвлөрөх боломжтойг тооцоолсон. Үүний зэрэгцээ аж ахуйн нэгжийн хувьцаа эзэмшигчдэд ноогдох өгөөжийг ч тооцсон.
Тухайлбал, “Ачит Ихт” компанийн цаана Цагаан гуайн гэр бүл, мөн зарим улс төрчдийн хоёр, гурван гэр бүл бий. Эдгээр тооцооллыг хийж, төр 50 хувийг эзэмших хувилбарыг боловсруулан Засгийн газарт хүргүүлсэн. Одоогоор 34-өөс 50 хувийн хооронд хэлэлцээр үргэлжилж байна.
Бидний баримтлах гол зарчим бол Үндсэн хуулийн дагуу баялгийн өгөөжийн дийлэнх нь Монголын ард түмэнд ногдох ёстой гэсэн зарчим юм. Энэ хүрээнд санхүүгийн хувилбаруудаа шинжээчдийн хамт боловсруулж, Засгийн газарт оруулсаар байна.
Ухаа худагтай холбоотой ямар санал санаачилга гаргасан бэ?
Тавантолгойн ордтой холбоотойгоор гурван компани бий. Тухайлбал, “Энержи Ресурс”, “Хангад Эксплорэйшн”, "Тавантолгой" ХК эзэмшиж байна. Эдгээр компанитай холбоотой саналын хувилбаруудыг мөн боловсруулж, Засгийн газарт хүргүүлсэн. Гэхдээ хэлэлцээрийн үр дүнг Засгийн газар баталгаажуулаагүй байгаа тул урьдчилан зарлах боломжгүй. Учир нь уг асуудал нууцын зэрэглэлтэй. Иймд Улсын Их Хурал, Засгийн газрын шийдвэрийг хүлээхээс өөр аргагүй. Бид өөрсдийн зүгээс хийх ёстой ажлаа хийж, холбогдох баримт бичиг, тайлан, тооцооллыг цаг тухай бүрд нь хүргүүлсээр байна.
Тэгэхээр та “Ачит Ихт” дээр 50 хувийг авах санал оруулсан гэж ойлгож болох уу? Яагаад Ухаа худаг дээр ийм санал оруулж болохгүй гэж?
“Ачит Ихт” дээр хэлэлцээр харьцангуй урагшилсан. Талууд саналуудаа харилцан тавьсан бөгөөд 34-өөс 50 хувийн хооронд хэлэлцээр явж байна. Манай зүгээс бол хуулийн дээд хязгаар буюу төрийн эзэмших хувь 50 хувиас доошгүй байх ёстой гэсэн байр суурийг баримталж байгаа." гэв.
Н.Отгончимэг
Даваа - 02 сарын 09,
2026
Сэтгэгдэл15
Хүрэлсүх Баярцогтыг дарга болгохгүй бол ална шүү гэж олон хүнийг заналхийлсэн байна.
Төрийн өмч гэдэг үнэн хэргтээ эзэнгүй өмч. тийм ч учраас эрх мэдэлтнүүд "Ард түмний өмч" гэж худал гоё нэр өгөөд өөрсдөө саадгүй хулгай хийдэг!!! Хувийн өмчийн эзэн хэзээ ч өөрийнхөө өмчийг хулгайлдаггүй!!!
Bayarzogtiig hezee ch darga bolgohgyi ee!!haraal ni tyryylej horlono...........................
өөрийнхөө хүчээр цэвэр 00соо эхэлж бүтээн босгосон бол ок. харин байгалийн баялгийгхулгай хийж аваад хувийн өмч гээд байвал гэмт хэрэг шүү
Хаа байсан Данхын үёд томилогдож байсан энэ этгээд одоо болтол ажлаа өгөөгүй байгаа юмуу ! Ашгүй ил гараад баригдчихлаа одоо хал ! Бодоон ! Хийсэн гийгүүлсэн юм юу ч алга !
Ачит ихт бол нэгд Эрдэнэтийн УБҮ-йн хаягдал овоолгыг дэлхийн хаа ч нэвтрээгүй цоо шинэ тёхнологийг эрсдэлтэй их үнээр нэвтрүүлж ажилтанд хүрсэн нь Дэлхийд шинэ зүйл. Түүний 50 хувийг Төр эзэмшинэ гэдэг бялдуучлал буюу дээрэм. Харин эрхзүйн орчныг нь сайжруулаад тёхнологи шинэчлэлийг нь хүлээн зөвшөөрөөд үйлдвэрлэлийг өсгөн нэмэгдүүлэх бүтээгдэхүүний ашгаас авах татвараа хуулийн дагуу авах нь улсад асар их орлого орно. Байгаа баялаг төмрийнхөө хүдрийг хямд шадагш нь гаргадаг төмрийн магнатуудын лицёнзийг цуцалж хурааж авах хэрэгтэй. Батзандан танд гёологи уул уурхайн мэдлэг хомс юмаа
Геологи-уул уурхайн мэдлэггүй поп улс төрчид сүйрүүлж байна
Дарьгангын Батзандан Хятадын тавиул л шд, Улаан тр хоёрын уралддаг морьд нь ч Шили йн голын гаралтай !
Овоолго бол хог хаягдал бишээ. Улсын хөрөнгөөр бий болсон үүсмэл орд. 3 сая хүн 50 хувь аваад, ганц Цагааны гэр бүл 50 хувь нь гэдэг бол хангалттай. Бүр 100 хувь авсан ч болно шүү..
Цагаан гэгч цагаач хятад баасан баасаа л миний өмч гэж хуц.
Тэгээд улс нь одоо болтол шинэ технологитой үйлдвэр барьж чадахгүй л байгааз дээ. Өмнө нь өндөр зээлтэй, зэсийн үнэ маш бага байхад сүүлээ хавчин зугтчаад, өр зээлээ төлж ашигтай ажиллаад эхлэнгүүт хэлээ унжуулаад дайрдаг заваан хүмүүс.
za ailaa sda. nerteigeer ni negdel baiguuulchih
Ямар ч бизнес хийгээгүй мөртлөө төрд гарч ирээд авилга хулгай луйвараар троолуудтайгаа тэрбумтан болсон хулгайчидийн хажууд Цагаан бол гадаадаас өндөр үнэтэй тоног төхөөрөмж зээлээр оруулж ирж үйлдвэр барьж Эрдэнэтийн балансаас хасаж хаясан овоолгыг баялаг болгож шударга хөдөлмөрлөж байгаа хүн ерөнхий сайд байхдаа овоолог өгсний төлөө 7.8 тэрбумын авилга нэхэж өгөхгүй болохоор нь Алтанхуяг харлуулж ард түмний тархийг угаасаан шүү дээ
эрнэтийн ялгасан зэсмйн хаягпдыг орсууд монголд үлдээсэн орсйн хагас хувь шороо байгаа Орсуууд бас эзэмших ёстой төр эзэмшдэггүй юм бол худалдаж авч ирж монголд эрдэнэтийг өглөө гэсэн зальтнууд болиорой касьяновыг путинд хэлээчээ
Uursdiin buteesen olon ulsaas hurungu bosgoson yumiig mongolchuudaasaa deeremdeed bwal ene ulsad gadnii hurungu orj irehgui otos hytad 2 book haaj bgaad Hucheer orj irne. Ene gulug uurt n huvi bsn bol yaaj bga bol, jinhene lagaa ene shuu ard oloon