sonin.mn

КИЕВ, 2025 оны арванхоёрдугаар сарын 23 /Xinhua/. Дайны байдлын үед ерөнхийлөгчийн сонгууль явуулах асуудлыг шуурхай шийдвэрлэх ажлын хэсгийг Украины парламентад байгуулж байгаа талаар өндөр албан тушаал хашдаг хууль тогтоогч даваа гарагт мэдэгджээ.


Парламент дахь “Ард түмний зарц” намын бүлгийн дарга Давид Арахамия “Telegram” хуудсаараа дамжуулан мэдэгдсэнээр, хэлэлцүүлэгт парламентын төлөөлөгчид, Сонгуулийн төв хороо, мөн сонгуулийн үйл явцад оролцдог төрийн бус байгууллагууд оролцох ажээ.


Д.Арахамия энэ асуудлаар уулзалт хийх огноог дараа нь зарлахаа амласан байна. АНУ ба Европын зүгээс аюулгүй байдлын баталгаа өгвөл Украинд 60-90 хоногийн дотор сонгууль явуулах боломжтой гэж Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский өмнө нь мэдэгдсэн юм.



Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг