sonin.mn

ТЕЛЬ-АВИВ, 2025 оны арванхоёрдугаар сарын 22 /Anadolu/. Израилын эрх баригчид Иордан голын Баруун эрэгт хууль бус 19 шинэ сууринг байгуулахыг зөвшөөрснөө ням гарагт мэдэгджээ.


"Haaretz" сонинд мэдээлснээр, уг шийдвэрийг Израилын Аюулгүй байдлын танхимын хуралдаанаар гаргасан байна. Шинээр суурин барих төслийг Сангийн сайд Бецалел Смотрич болон Батлан хамгаалахын сайд Исраэль Кац нар санал болгожээ.


Израилын эрх баригчид 2023 оны 10 дугаар сарын 7-ноос хойш Газын зурваст хууль бус суурингууд барих ажлыг эрчимжүүлж, Баруун эрэгт оролцоогоо тэлэх тухай мэдэгдэл олноор гаргажээ. Одоогоор Газын зурваст 365 хууль бус суурин байгуулаад байна. Баруун эрэг дээрх анхны суурин болох бүс нутгийн өмнөд хэсэгт байрлах “Кфар Эцион”-ыг 1967 онд Израил Баруун эрэг болон Зүүн Иерусалимыг эзлэн авсны дараахан байгуулсан юм. Үүний дараа тус нутаг дэвсгэрт хэдэн зуун суурин баригдсан байна.


Израилын хууль бус суурингуудын барилгын явцыг ажигладаг “Peace Now” гэдэг төрийн бус байгууллагын мэдээллээр, 2024 оны байдлаар (Зүүн Иерусалимыг тооцохгүйгээр) эзлэгдсэн Баруун эрэгт ойролцоогоор 3 сая палестин хүн амьдарч байсан бол Израилиас ирж суурьшигчдын тоо 500 мянгаас давжээ.


Засгийн газраас 12 дугаар сарын 11-нд барихыг зөвшөөрсөн 19 суурингаас гадна Палестины нутаг дэвсгэр дээр 141 хууль бус суурин, мөн зөвшөөрөлгүй 224 суурин байна. Баруун эрэг дээрх хууль бус суурингуудын нийт тоо 365-д хүрчээ.



Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг