Ерөнхий сайд Г.Занданшатар 10-р сарын 29-нд Шадар сайд С.Амарсайханыг Хариуцлагын гэрээ зөрчсөн тул албан тушаалаас нь огцруулсан билээ. Энэ тухайгаа Засгийн газрын хуралдааны эхэнд мэдэгдэн Ерөнхий Сайд: "Бид хуулийн хүрээнд, Үндсэн хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа.Арга зүйн хувьд тэгж байгаа ч зорилго нь буруу, албан тушаалын төлөө өс хонзонгийн сэдэлтэй, хууль бус аргаар, Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг авах гэсэн ийм үйл ажиллагаа даамжирсан.
Харамсалтай нь, энэ үйл ажиллагаанд манай зарим сайд нар оролцож, гарын үсэг зурж, уриалж, гишүүдийг дарамталж ажилласан.
Тийм учраас одоо би Шадар сайд Амарсайхан сайдыг ажлаас чөлөөлж байгаагаа өнөөдөр мэдэгдэж байна." гэсэн юм. Хачирхалтай нь С.Амарсайхан Шадар Сайдаас огцорсоноосоо хойш УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд суухаа больсон байна. Ерөнхий Сайд асан Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан, УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяа нар мөн албан тушаалаасаа огцорсоноосоо хойш УИХ-ын чуулганы хуралд суухаа больсон билээ.
С.Сарнай
Даваа - 12 сарын 22,
2025

Сэтгэгдэл11
энэ ацыг яах гэж сонгоод байдаг юм бэ? налайхууд гэж тархинд нь нүүрс шингэцэн ацнууд байх юма
Duu n sain lamaa. Udam sudar yanziin yum bga biz
Duu n sain lamaa. Udam sudar yanziin yum bga biz
Иймэрхүү юмнуудаас хэзээ ч эх орноо гэсэн өчүүхэн ч гэсэн сэтгэл гарахгүй өөрсдийнхөө хувийн эрх ашгийн төлөө муу заль хэрэглэж албан тушаалд очихын тулд яаж ч мэдэж юуг ч баллаж амьтан хүний толгой эргүүлж явдгийг мэдэж авцгаагаач
УИХ-д сууна гэдэг ууж иднэ гэсэн үг . Ууж идэж чадахаа больсон хүн суугаад яадаг юм
Ууж, иддэг хурал гэсэн үг байх нь-УИХ
дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч завхай эмс авилгачид хорчид шургалсан, дахин дахин шургалахыг шунан дурладаг ядаргаатай байгууллагыг тараая !!!!!!!!!!!!!!!!!!
Монголд хууль гээч юм нь байдаг бол шууд л УИХ-ын гишууний эрхийг нь хасаад хеегееч. 126-гаас 10-ыг нь хеехед асуудал уусэхгуй л болов уу
Баттулга, Булгантуяа, Оюунэрдэнэ, Амарсайхан гээд огцорсон бүгд хуралд суухаа болсийн ш дээ, яах ёстой вэ,
3 lalriin orond oor hun songohgui yumuu
Онцгой байдлыг мэдэхгүй хүмүүс ажлынхан хүчир хүндийг огт ойлгохгүй. Хүний амь настай холбоотой шийдвэр гаргах гэдэг өөрийн амьдралыг сүйрүүлэх магадлал 0 биш юм. Амарсайхан сайн ажилласан, үнэхээр их ядарсан бололтой. Корона гэдэг аймшигтай өвчин зовлонд харин ч энэ зэрэгтэй давж чадлаа, 5000 монгол хүний амийг хэзээч ахин мартах учиргүй.