УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал, Д.Ганмаа, Г.Лувсанжамц, С.Эрдэнэбат нарын гишүүдээс өнөөдөр /2025.12.19/ Монгол Улсын Их Хурлын тухай хууль болон холбогдох бусад хуульд “Улсын Их хурлын гишүүд ашиг сонирхлоос ангид байх” асуудлаар нэмэлт, өөрчлөлт оруулахаар хуулийн төсөл санаачлан боловсруулж УИХ-д өргөн мэдүүлэх талаар мэдээлэл хийлээ.
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т “Албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй.
Албан үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна”, мөн зүйлийн 6.4-т “Албан тушаалтан ашиг сонирхлын зөрчилд орж болохуйц нөхцөл байдлыг мэдэгдэх, түүнээс татгалзах замаар урьдчилан сэргийлнэ” гэж тус тус заасан байдаг ч одоогоор мэдэгдэж, татгалзсан ердөө хоёр УИХ-ын гишүүн байдаг талаар мэдээлэлдээ онцоллоо. Иймд дээрх хуулийн төслийг санаачлан, боловсруулж байгаа. Хуулийн төсөл https://d.parliament.mn сайтад байршсан учраас олон нийт болон хэвлэл мэдээллийн байгууллагуудын дэмжлэг чухал байгааг хэлсэн юм. Хуулийн төсөлд иргэдийг саналаа өгөхийг хууль санаачлагчид хүслээ.



Баасан - 12 сарын 19,
2025

Сэтгэгдэл2
Эхлэл . Залуучууд аа , өчүгүхэн биеийн хожоог бүү анхаар , эх орноо гэсэн сэтгэлийг сэрээ - тэмцлийн Тань төгсгөлд хүсэл мөрөөдөл Тань биежидэг юм ш дээ , хулгайчийг устгах хүч чадалтай бүх хүнд хамаарна ...
Маш зөв, зоригтой ажиллаарай.