sonin.mn

ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /TASS/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп тус улсын түүхэн дэх хамгийн их хэмжээтэй буюу 901 тэрбум ам.долларын цэргийн төсөвт гарын үсэг зурсан тухай Цагаан ордны мэдэгдэлд дурдсан байна."


Энэхүү хууль тогтоомж нь Цэргийн яаманд миний "Хүч чадлаар дамжуулан тогтоох энх тайван" бодлогыг хэрэгжүүлэх, улс орноо дотоод болон гадаад аюул заналаас хамгаалах, цэрэг-аж үйлдвэрийн суурийг бэхжүүлэх боломжийг олгоно" хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч мэдэгдэлдээ онцолсон байна.


Уг хуулийн төслийг АНУ-ын Конгресс 12 дугаар сарын 17-нд баталжээ. Энэхүү баримт бичигт 2026, 2027 онуудад Украинд дэмжлэг үзүүлэх зорилгоор 400 сая ам.доллар хуваарилахаар тусгасан байна. Мөн Украинд дамжуулж буй тагнуулын мэдээллийг түр хугацаанд эсвэл бүрмөсөн зогсоох тохиолдолд Конгрессын Төлөөлөгчдийн танхим болон Сенатад тайлагнах үүргийг  Пентагоны тэргүүнд хүлээлгэжээ. 2025 оны санхүүгийн жилд (есдүгээр сарын 30-нд дууссан) АНУ-ын цэргийн төсвийг 884 тэрбум ам.доллароор баталж байв.




Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг