ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 18 /Xinhua/. АНУ, ОХУ-ын хэлэлцээний төлөөлөгчид Украины хямралыг зогсоох зорилготой энхийн хэлэлцээрийн талаарх хэлэлцээг энэ амралтын өдрүүдэд Флорида муж улсын Майами хотод хийнэ гэж Америкийн “Politico” сонинд лхагва гарагт мэдээлжээ.
Уулзалтын тов өөрчлөгдөж магадгүй байгаа бөгөөд хэрэв талууд уулзвал Трампын засаг захиргаа өнгөрсөн амралтын өдрүүдэд Берлин хотноо болсон АНУ, Украин, Европын төлөөлөгчдийн хэлэлцээний дараа болсон сүүлийн үеийн үйл явдлуудыг Оросын талд танилцуулна гэж энэ талаар мэдээлэл бүхий хоёр хүнийг эш татан сонинд бичсэн байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тусгай элч төлөөлөгч Стив Уиткофф, Д.Трампын хүргэн Жаред Кушнер нар АНУ-ын талыг төлөөлөх бол Оросын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний тусгай элч төлөөлөгч Кирилл Дмитриев багтана гэж дээрх мэдээнд дурджээ.
Украины үндэсний аюулгүй байдлын зөвлөх Рустем Умеров мөн ирэх амралтын өдрүүдэд АНУ-ын төлөөлөгчидтэй Майами эсвэл АНУ-ын өөр газарт тусдаа уулзалт хийх төлөвтэй байна. АНУ, Европ, Украины төлөөлөгчид өнгөрсөн амралтын өдрүүдэд Берлинд болсон хэлэлцээний үеэр АНУ-ын 20 зүйл бүхий энхийн төлөвлөгөөний төслийн талаарх санал зөрөлдөөнийхөө 90 хувьд нэгдсэн ойлголтод хүрсэн эсвэл санал зөрөлдөөнийг мэдэгдэхүйц арилгасан гэж Д.Трампын засаг захиргааны төлөөлөгчид мэдэгджээ.
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский хэлэхдээ, хэрэв энхийн хэлэлцээр байгуулах тохиролцоонд хүрвэл Украины тал Оростой дахин мөргөлдөөн гарахаас урьдчилан сэргийлэхийн тулд барууны аюулгүй байдлын баталгааг авахын оронд НАТО-д элсэх хүсэлтээ түр зогсоож магадгүй гэжээ.
Киев холбоотны гишүүдэд олгосонтой адил хамгаалалтыг эрэлхийлж байгаа бөгөөд энэ баталгааг АНУ одоогоор олгоогүй байна. Украин улс энхийн үйл явцын хүрээнд зөвшилцөхийн тулд НАТО-гийн 5-р заалтад үндэслэсэн аюулгүй байдлын баталгааны талаар тохиролцоход бэлэн байна гэж тэрбээр хэлснийг “Укринформ” агентлаг уламжилжээ.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Пүрэв - 12 сарын 18,
2025

Сэтгэгдэл3
АНУ ерөнхийлөгч Дональд Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч Путин, Украины ерөнхийлөгч Зеленский, ЕХ-ын дарга Урсула фон дер Ляйен, Германы ерөнхийлөгч Мерц, Францын ерөнхийлөгч Макрон, Их Британийн ерөнхий сайд Стармер нар уулзалдвал илүү үр дүнтэй уулзалт болно.
энэ америк ёвропийн оростой хийж байгаа дайнд орос баталгаа олгоно гэж юу байх вэ АНХДАГЧ ёвропийн холбоонд украйныг гишүүнээр элсүүлэх украйнд нацист төрийн эргэлтийг азовчууд правыйй сектор бандит эрүүгийн гэмт хэрэгтэн үндсэн хуулийн эсрэг хийж төрийг хууль бусаар нато авсан шүү дээ украйныг зэвсэглэж хот бүрийн орон сууц подвалыг бэхлэлт командын байр болгосон 2014 оноос өнөө хүртэл 60 мянган энгийн домбассын иргэд алагдсан курск муж иййн өчнөөн иргэд эрүүдэгдэж үхсэн орсын нюренбүүргийн шүүх шүүгээгүй байна
узрайн одоогийн орсын эзэлсэн газраа буццааж авна гэж байна нато дорно зүгт хяаагаа хэзээ ч байнга тэлнэ гэж байна орсыг молигодох аргаа хайгаад олохгүй байна