Ардчилсан намынхан дэд сайд томилсон шийдвэрээ эргэж харахгүй бол Засгийн газрыг огцруулна гэж мэдэгдэв. Энэ тэдний анхны сүрдүүлэг биш. Өмнөх Засгийн газар огцорсны дараа буюу 2025 оны 6-р сарын 12-нд АН-ын дарга асан Лу.Гантөмөр “Манай намаас томилогдсон хяналтын болон бүтээмжийн менежерүүдээр оролдвол Ерөнхий сайдын арьсыг өвчинө шүү” хэмээн шантаажилж байв. Ийм улс төрийн шатнааж өнөөдөр дахин давтагдав.
АН засагт хамтарч байхдаа хяналтын болон бүтээмжийн 30 менежерийг төрийн өмчийн “Эрдэнэт” үйлдвэр, “Эрдэнэс Тавантолгой тэргүүтэй компаниудад томилсон байдаг.
Бүтээмжийн нэртэй л болохоос бүтэлтэй ажилласан нэг ч хүн байхгүй. Харин ч зарим нэг нь төрөөс төрсөн тэрбумтан болсон талаар хэвлэлээр нэр устайгаа цоллогдоод явж байгаа.
Эдийн засаг хүнд байна гэж УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл бас л буруутгав. АН-ын дарга байсан Лу.Гантөмөр 2025 оны тэн хагаст буюу зургаан сарын хугацаанд Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж, эрх ямбыг нь эдэлж байсныг мартана гэж баймааргүй юм. Дэд сайдын тухайд жилийн 30 тэрбумын төсвтэй 128 менежерийг цомхотгоод 16 дэд сайд томилсон л хэрэг. Засгийн газрыг хэмнэлт хийлээ гэж буруутгаад байгаа нь өөрөө буруу улс төр баймаар.
Д.Дандар
Лхагва - 12 сарын 17,
2025

Сэтгэгдэл2
Зайлцгаа
хузуугуй хочит хошгоруулагчид зангиагаар туслаач !!!!