ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 11 /NHK/. АНУ-ын Холбооны нөөцийн сангийн /ХНС/ бодлого боловсруулагчид бодлогын хүүгээ 0.25 хувиар бууруулахаар шийдвэрлэжээ. Тус сан бодлогын хүүг гурав дахь удаагаа дараалан бууруулж ба хөдөлмөрийн зах зээлийн тааруу үзүүлэлтүүдийг сайжруулахыг зорьж байна.
Бодлого боловсруулагчдын хоёр өдрийн ээлжит хурал лхагва гарагт өндөрлөжээ. ХНС-гийн тэргүүн Жером Пауэлл мэдэгдэхдээ “Инфляцын эрсдэл нэмэгдэх, харин хөдөлмөрийн зах зээлийн эрсдэл буурах төлөвтэй байна.
Энэ бол хүнд нөхцөл байдал. Хөдөлмөр эрхлэлт, инфляцын зорилтуудын хоорондох энэхүү хурцадмал байдлыг даван туулахад бодлогын хувьд эрсдэлгүй зам гэж байхгүй” гэв. ХНС-гийн бодлогын хүү одоо 3.5-3.75 хувийн хооронд байна. Бодлого боловсруулагчид “эдийн засгийн хэтийн төлөвийн талаарх тодорхойгүй байдал өндөр хэвээр байна” гэж үзэж байна.
ХНС энэ оны 9, 10 дугаар сард болсон хоёр хурлаар хүүгээ бууруулсан юм. Тэд хөдөлмөрийн зах зээлийн үзүүлэлтүүд суларч байгаад санаа зовниж, Ерөнхийлөгч Дональд Трампын цагаачлал, татварын бодлогын нөлөөний тухайд тээнэгэлзсэн байр суурьтай байна.
Засгийн газрын үйл ажиллагаа түр зогссон нь бодлого боловсруулагчдын хүү тогтооход ашигладаг ажилгүйдлийн талаарх гол мэдээллийг танилцуулах явцыг хойшлуулснаар энэ удаад шийдвэр гаргахад хүндрэл учирчээ. Есдүгээр сарын статистик мэдээллийг харвал, ажилгүйдлийн түвшин эрс өссөн байна. ХНС-гийн “Шаргал ном” гэдэг тайланд мөн үүнтэй ойролцоо үзүүлэлтийг тусгажээ.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Пүрэв - 12 сарын 11,
2025

Сэтгэгдэл1
Барууныхан Израилийг үргэлж өмөөрч хамгаалаад байгаа шалтгаан нь барууныхан жүүд эзэдтэй гэдгийг батлан харуулж байгаа явдал юм. Барууны НАТО, ЕХ, НҮБ, Олон улсын гаагийн шүүх, Ардчилал хүний эрхийн байгууллага, даяарчлал цагаачлал, CNN, BBC, Холбооны нөөцийн сан, ОУВС, Дэлхийн банк бүгд жүүд эзэдтэй израилийг өмөөрч хамгаалж байдаг.