12-р сарын 8-нд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нийгмийн сүлжээнд АНУ-ын Засгийн газар Nvidia компанийн H200 хиймэл оюун ухааны чипээ Хятадад зарахыг зөвшөөрснөө мэдэгдэв. Хятадад нийлүүлэх ажлыг АНУ-ын Худалдааны яам шалган баталж, холбогдох гүйлгээнээс ойролцоогоор 25%-ийн хураамж авна гэжээ.
Худалдааны яам зохицуулалтын нарийн зүйлийг эцэслэн боловсруулж байгаа бөгөөд AMD, Intel зэрэг бусад хиймэл оюун ухааны чипийг компаниудад адилаар хэрэгжүүлнэ гэж мэдэгдэв.
Хятадын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Гүө Жякунь үүнтэй холбогдуулан хэлэхдээ, "Бид холбогдох мэдээллийг авсан. Хятад, АНУ хамтын ажиллагаагаар харилцан ашиг хүртэхийг Хятад улс тууштай дэмжсээр ирсэн" гэжээ.
Nvidia компанийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал Женсен Хуан энэ оны эхээр, Хятад Улс бол маш том хиймэл оюун ухааны зах зээл бөгөөд хоёр, гурван жилийн дараа Хятадын хиймэл оюун ухааны зах зээлийн хэмжээ 50 тэрбум ам долларт хүрэх магадлалтай, энэ зах зээлийг алдах юм бол асар их хохиролд хүрнэ гэсэн юм.
Г.Бямба
Лхагва - 12 сарын 10,
2025

Сэтгэгдэл1
Бузар хужаа нар үхээсэй.