Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал өнөөдөр (2025.12.09) БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, хатагтай Шэнь Миньжюанийг хүлээн авч уулзлаа.
Элчин сайд хатагтай Шэнь Миньжюаньтай УИХ-ын даргын хувиар уулзаж байгаадаа баяртай байгааг уулзалтын эхэнд хэлэв.
Улсын Их Хурлын дарга Н.Учрал өмнө нь Засгийн газрын гишүүний хувиар Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг нэмэгдүүлэхийг зорьж ажиллаж ирсэн бол цаашид УИХ-ын даргын хувиар хоёр улсын хууль тогтоох дээд байгууллагын хамтын ажиллагааг бэхжүүлэх, хоёр талын бодит хамтын ажиллагааг урагшлуулахад шаардлагатай хууль, эрх зүйн таатай орчин бүрдүүлэхийн төлөө ажиллах болно гэдгээ илэрхийллээ.
Түүнчлэн сүүлийн жилүүдэд Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагаа бүхий л салбарт идэвхтэй гүнзгийрэн хөгжиж байгаа бөгөөд хоёр улсын дээд, өндөр түвшний харилцан айлчлал, яриа хэлэлцээ, уулзалтын давтамж нэмэгдэж, хөгжлийн стратеги, зорилтоо харилцан уялдуулах, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг улам өргөжүүлэхэд талууд идэвхтэй хамтран ажиллаж, иргэд хоорондын харилцан ойлголцол улам гүнзгийрч буйг онцлон тэмдэглэв.
Хоёр улсын парламент хоорондын харилцаа, хамтын ажиллагаа Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаанд чухал байр суурь эзэлдэг. Уулзалтын үеэр талууд хоёр талын парламент хооронд уламжлалт, найрсаг сайхан харилцаатай төдийгүй харилцан айлчлал, хамтын ажиллагаа идэвхтэй явагдаж ирсэнд таатай байгаагаа яриандаа дурдаж байв.
Тодруулбал, 2014 онд байгуулсан “Монгол Улсын Их Хурал, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал хооронд Байнгын уулзалтын механизм байгуулах тухай харилцан ойлголцлын Санамж бичиг”-ийн дагуу 2015 оноос байнгын уулзалтыг зохион байгуулж ирсэн бөгөөд энэ оны 4 дүгээр сард Монгол, Хятад хоёр улсын парламент хооронд байнгын уулзалтын механизмын VI хуралдаан Улаанбаатар хотод болсон билээ. Тэгвэл ирэх онд уг механизмын VII хуралдааныг Бээжин хотноо зохион байгуулах саналтай байгаагаа Улсын Их Хурлын дарга Н.Учрал уулзалтын үеэр хэлж байлаа.
Мөн Монгол Улсын Их дахь Монгол-Хятадын парламентын бүлгийг УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ ахалж ажиллаж буйг яриандаа дурдав.
Үргэлжлүүлэн, хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэх, хөрөнгө оруулалт, эрх зүйн орчны орчны талаар хөндөн ярилцаж, санал солилцлоо.
Уулзалтын төгсгөлд Улсын Их Хурлын дарга Н.Учрал Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд Элчин сайд, хатагтай Шэнь Миньжюань таны оруулсан хувь нэмэр чухал гэдгийг онцлон тэмдэглэж, талархал илэрхийллээ.
Лхагва - 12 сарын 10,
2025

Сэтгэгдэл5
🤮
Хятад улсын иргэн хулгайч дээрэмчид Монголын төрийн толгой дээр гарч баацгааж дураараа хулгай луйвар хийцгээж байна.Эрхэм элчин сайд Шэнь Минь жюань эдгээр монгол улсын төрд байгаа хятадууддаа арга хэмжээ цаазалж өгнө үү.. Монголын төр засгийг хятадын эрлийзүүд худалдаж авсан гэдгийг Хятадын эрлийзүүд болох Баярцогт , Зоригт нар гэрчилж байна. алуурчин хулгайч Баярын гарал угсааг шалгах хэрэгтэй. Ээж нь гэж монгол бус дүр төрхтэй хамаргүй шахам жижиг эмгэн хятад хүн шиг загас жараахай гээд яваад байдаг . Арай хятад хүнтэй загас наадуулчихсан юм биш биз?
Хятад улсын иргэн, 2.5 сая доллар авлигалд авч гадаадад нуусан хулгайч авлигалчин Баярцогтод хятад улсын хууль үйлчлэх үү?
Учрал ч урьдах ах нарынхаа зааснаар хужаагийн ул долоож улсаа худалдахаас өөр чадваргүй уяаны гөлөг байна даа.
Монгол улсын ерөнхийлөгч 32-ын тойргийн хятад хорооллолд байцаа сонгино тарьж өссөн Хүрэлсүх гэгч этгээд энэ хулгайч Баярцогтыг ихэд дэмжиж АН-ын дарга болгохгүй бол ална шүү гэж мангасдаж байсан нь хятад иргэд Монголын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож авлигал хулгайг дэмждэг болоод байгааг илэрхийлж байна..