"Олгой булаг” ХХК-д хөрөнгө оруулалт оруулж, хохирсон гэх эрүүгийн хэргийн талаар БНХАУ-ын “Мөн дун энэержи" ХХК-ийн захирал Ли Жан Хуа хэвлэлийн бага хурал хийв.
Энэ үеэрээ тэрээр: "БНХАУ-ын иргэн Ли Жан Хуа миний бие “Мөн дун энержи” компанийн хувьцаа эзэмшигч бөгөөд БНХАУ-д нүүрсний бизнес эрхэлдэг. 2017 оноос Сүхбатар аймгийн Сүхбаатар суманд байрлах Олгой булаг ХХК-ийн “Төхөм”-ийн уурхайтай хамтын ажиллагаа эхлүүлсэн. Тухайн үед Олгой булаг ХХК-ийн гүйцэтгэх захиралаар Д.Эрдэнэ, хувьцаа эзэмшигч нь Д.Баатар, Д.Даваадэмбэрэл, С.Гомборагчаа, Б.Батбилэг нар байсан. Би яагаад энэ компанитай хамтран ажиллах болсон бэ гэхээр Д.Баатар нь “ Би бол Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжавын төрсөн дүү, надад итгэж болно...” гэсэн тул би шийдвэр гаргаж хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллах болсон.
Хамтран ажиллах гэрээг 2017-06-06-ны өдөр байгуулсан. Гэрээнд “...Хөрөнгө оруулагч тал уурхайн бүхий зардал хөрөнгө оруулалтыг бүрэн хариуцаж “Олгой булаг” ХХК-нь “Төхөм"-уурхайн 52 хувийг шилжүүлж өгнө, уурхайн нөөцийг дуусах хүртэл хамтран ажиллахаар тохиролцсон.
- Гэрээнд зааснаар хөрөнгө оруулагч тал 2017-2021 онд шаардлагатай бүх хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд бидний тооцоолсноор 51 тэрбум гаруй төгрөг болсон. Үүнд: 100 гаруй автомашин, техник тоног төхөөрөмж, 20 км сайжруулсан зам засварын ажил; уурхайн кемпийн бүтээн байгуулалт, тохижилтын ажил, хөрс хуулалт, тээвэрлэлт, Төхөмийн уурхайн МУ-д төлөх бүх төрлийн татвар, хураамж зэрэг болно.
- Хамтын ажиллагаа эхлүүлснээс хойш өнөөдрийг хүртэл гэрээнд заасан 52 хувийг шилжүүлээгүй.
-Хамтын ажиллагаа эхлүүлснээс 6 сарын дараа буюу 2017-12-05-ны өдөр “Нэг бүс нэг зам төхөм уурхай” ХХК гэх хамтарсан компанийг байгуулсан.
- Хамтарсан компанийн хувьцаа эзэмшигчээр миний төрсөн охин Сун Лина 51%, “Олгой булаг” ХХК 44%, Ч.Чимэдсүрэн 5%
- Гүйцэтгэх захирлаар охин Сун Лина
- Энэ гэрээний дагуу хөрөнгө оруулагч талын зөвшөөрөлгүйгээр гуравдагч оператор компани оруулахгүй хамтран ажиллахп/й гэсэн тохиролцоог хийсэн.
Гэвч 2020 онд Дэлхий дахин Короно вирус дэгдсэний улмаас хөрөнгө оруулагч нар Монгол Улсад ирэх боломжгүй нөхцөл байдал үүсэж 2021 оноос “Олгой булаг’ XXК нь уурхайн олборлолтын ажлыг хариуцан зохион байгуулах эхэлсэн.
- Энэ үеэс эхлэн “Олгой булаГ' ХХК-н тапаас гэрээний заалтаа зөрчиж хөрөнгө оруулагч тапыг хамтын ажиллагаанаас гаргасан.
- Нүүрсний нийлүүлэгт, тээвэрлэлтийг зогсоож, гуравдагч компанитай хамтран олборлолт, тээвэрлэлт, борлуулалт хийж эхэлсэн. Гэрээ зөрчсөн энэ үйлдлээс талуудын маргаан эхэлсэн.
- Маргаанаа шийдье гэхэд УЕП асан Д.Дорлигжавын төрсөн дүү Д.Баатар нь “...Та нар казино тоглоод алдсан гэж бод, хуулийн байгууллагаар яваад нэмэргүй бүгд манай тал..." гэж хэлж хамтын ажиллагаанаас биднийг хөөсөн.
Ингээд 2021 оны 12-р сараас эхлэн Цагдаагийн байгууллагад хандаж хохирогчоор тогтоогдон мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа.
-Гэвч “Олгой булаг” ХХК-ийн хувьцаа эзэмшигчид нь хэвлэл мэдээлэл, олон нийтийн сүлжээгээр биднийг гэмт хэрэг үйлдэж залилсан, ‘Олгой булаг ХХК-ийг хохироосон мэтээр буруу ташаа ойлголт өгч, миний болон бизнесийн нэр хүнд халдаж, сэтгэл санааны дарамтанд оруулсан төдиигүи миний биед халдсан \гарын зураг үзүүлэх\ зэрэг асуудал удаа дараа гарч байгаа тул хэвлэлд хандаж байна" гэлээ.
Н.Отгончимэг
Пүрэв - 01 сарын 01,
2026

Сэтгэгдэл17
Энэ Дорлигжав гэж өлөн хулгайч юм аа, хариуцлагыг заавал хүлээлгэх ёстой, хулгайч нар аа, хэрэг хуучрахгүй шүү
Дорлигжав бол алуурчин. Зоригийн асуудалтай холбоотой байх магадлал 0 биш.
Энэ Дорлигжав гэж өлөн хулгайч юм аа, хариуцлагыг заавал хүлээлгэх ёстой, хулгайч нар аа, хэрэг хуучрахгүй шүү
Ц.Нямдорж бол Дорлигжавын олон сая $-ын хэргийг цээжээрээ хамгаалдаг. Рио Тинтогийн улаан хамгаалагч Нямдорж 12 жил ХЗЯ-ны сайд хийсэн. Энэ 2 хүн маш том луйварчид.
Увсын хоёр адилхан кармантай биз.
дотоод гадаадын хүмүүсийг бүгдийг нь дээрэмддэг ямар аюултай хүн бэ? энэ Дорлигжав
Шүүх шударга шийдэх хэрэгтэй
АН хулгайчуудын тарьсан балаг хэдэн арван жилдээ дуусахгүй шүү
Хятадуудыг хулхидсаар байгаад одоо монгол хүнд итгэж хамтарч ажиллах хүн гэж байхгүй болсон бн лээ. Хятад ч байна уу хаанахын хүн ч байсан монгол хүнд итгэхгүй. Монгол хүнд монгол хүн ч итгэхээ больсон. Бид нар ер нь хүн биш болцгоожээ.
Социализмын үед хувийн өмчийг устгасан, бид бүгд өмчгүй байснаас хүн биш болсон, үүний уршигт ул мөрийг 100 жилд л арайхийн арилгана, одоо дөнгөж 30 гаруйхан жил болж бна, дахиад бүтэн жаран хэрэгтэй !!!
Энэ өмхий хужааг юунд нь өмөөрөөд байгаа юм. Үхэр монголчууд та нар эрээнд очоод нэг хужаад залилуулвал хятадын цагдаа шүүх тоох ч гүй
Iim uchraas delhiid jaal boddog humuusin dund- harilzan itgelzeh gedeg canar baidag jum. Ta uunig meddeggui jum shig baina
Dorligjabiig barij abch sorond hiij sond hataagaach?...ene malnuudtai hatyy temzeech ee!!ter zasag bna uu?.....alahiig ni alaad sorond hiihiig ni hiigeed dyysga?...esbees ene ylas ene herbeeree gelderseer hamgiin sain saihan chagaa hybirgah yostoi yeen geelee?......................syl tolgoinuud aa?...erchimtei ajilmaar bna?...chadahgyi bol syydalaa tabij eg!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
Dear Mongols: Thieves are ruling you. Kleptocracy is institutionalized fraud and theft. Millions of dollars are stolen every day and every year.Every single corrupt politician must resign lock them up period Cronyism is decaffeinated kleptocracy in private sector.Destroy all of them. Build the democracy and capitalism. Sincerely Iron Leader the Great
Америкчуудаа танайхан манайд байгалийн баялаг олборлохоороо заавал эцэст нь хятадад зардаг нэг муу аргатай. Монголын баялаг болох матадын нефтыг буцааж өгөөч. Хятадын дайчин тамсагт зарсан үнээрээ буцааж Монголд өгнө үү.
ger buleeree luivarchid xodoonii olon guilgachid
Дорлигжавыг суулгах болоогүйюу ???