АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Европын Комиссоос X (хуучнаар Twitter) компанид ногдуулсан 120 сая еврогийн торгуулийг хүчтэй шүүмжилж, Европ тивийн улс төрийн чиг хандлагын талаар анхааруулга өглөө.
Цагаан ордонд хөдөө аж ахуйн салбарын төлөөлөгчидтэй уулзах үеэр сэтгүүлчид торгуулийн талаар асуухад Трамп Брюсселийн шийдвэрийг “муухай” хэмээн тодорхойлж, “Энэ зөв шийдвэр биш. Европ маш болгоомжтой байх ёстой” гэж мэдэгджээ.
Тэрбээр ЕХ-ны зарим бодлогын чиглэлтэй санал нийлэхгүй байна гэдгээ илэрхийлэн: “Бид Европыг Европ хэвээр нь байлгахыг хүсэж байна. Европ зарим нэг буруу зүг рүү хөдлөөд байна. Энэ нь ард иргэдийн хувьд таагүй өөрчлөлт. Бид Европ хэт их өөрчлөгдөхийг хүсэхгүй байна” хэмээн хэлсэн байна.
Европын Комисс энэ сарын 5-нд X компанид ЕХ-ны дижитал үйлчилгээний зохицуулалтыг зөрчсөн үндэслэлээр 120 сая еврогийн торгууль оногдуулсан.
Комиссын хэвлэлийн төлөөлөгч Том Рейньерийн мэдээлснээр, компанийн зөрчилд мэдээллийн ил тод байдлын шаардлага хангаагүй явдал багтжээ. Түүний хэлснээр төлбөртэй худалдаалж буй “хөх тэмдэг”-ийг баталгаажуулалтын үндсэн тэмдэглэгээтэй ижил байдлаар ашиглах нь хэрэглэгчдийг төөрөгдүүлэх эрсдэлтэй бөгөөд платформ хангалттай нягт нотолгооны шалгалт хийдэггүй юм гэнэ.
Н.Отгончимэг
Эх сурвалж: Tass.com
Мягмар - 12 сарын 09,
2025

Сэтгэгдэл5
Хошногр трамп өөрөө л буруу зүгрүү шаагаад байгаамдаа,,,яагггг,,,,,бөгспутин шиг,,,,,гях,,,,гяхх,,,гяххх,,,,,
Юнэээн
Сэтгэц
Хагас галзуу орон гаран нэг шар толгойт л үе үе юу яагаад байгаа
Сэтгэц