sonin.mn

12-р сарын 8-нд ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны гишүүн, БНХАУ-ын Гадаад харилцааны сайд Ван И ХБНГУ-ын Гадаад хэргийн сайд Иоханн Вадефул нар Бээжин хотноо хэлэлцээ хийв.


Ван И энэ үеэр хэлэхдээ, "Гадаад хэргийн сайд Вадефул нь Германы шинэ Засгийн газар байгуулагдсанаас хойш Гадаад хэргийн сайдын Хятадад хийж буй анхны айлчлал юм. Энэ удаагийн айлчлал нь бэрхшээлтэй байсан ч Хятадын үгэнд байнга хэлдэг "Сайн явдалд саад олон" гэгчээр маргаан үүсгэхийн тулд биш, харин хамтын ажиллагааны төлөө, санал зөрөлдөөнийг өргөжүүлэхийн төлөө биш, харин ойлголцол, итгэлцлийг бэхжүүлэхийн төлөө юм. Одоогоор дэлхий дахин донсолгоо ихтэй байна. Иймээс Хятад, Германы хамтын ажиллагаа нь хоёр орны хөгжилд ашигтай төдийгүй дэлхийн сорилтуудыг хамтдаа шийдвэрлэхэд тустай юм. Хятад, Герман томоохон гүрний хувьд, өөрсдийн үүрэг хариуцлагаа ухамсарлаж, харилцан хүндэтгэсэн үндэс дээр, нийгмийн тогтолцоо, түүхэн соёлын ялгааг даван туулж, илүү боловсронгуй эерэг харилцан үйлчлэлийн загвар, илүү тогтвортой хоёр талын бодлогын хүрээг бий болгох ёстой. Герман улс Хятадыг илүү бодитой ойлгож, Хятад, Германы түншлэлийн байр суурийг баримтлан, Хятадын хөгжлийг хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх боломж, харилцан ашигтай хөдөлгөгч хүч хэмээн үзэж, Хятад, Германы бүх талын стратегийн түншлэлийн харилцааны эрүүл, тогтвортой хөгжлийг хамтдаа ахиулна гэдэгт найдаж байна." гэжээ.


Вадефул хэлэхдээ, "Герман улсад ч "сайн үр дүн бүх зүйлийг сайн болгодог" гэсэн хэллэг бий. Дэлхий ертөнц тогтворгүй байгаа энэ үед Герман, Хятад үүрэг хариуцлагаа хүлээж, харилцаа холбоо, хамтын ажиллагааг бэхжүүлж, харилцан итгэл найдвартай түншүүд болох шаардлагатай байна. Герман улс нэг Хятадын бодлогыг хатуу баримталдаг бөгөөд энэ байр суурь өөрчлөгдөхгүй. Ирэх жил Герман, Хятадын засгийн газар хоорондын шинэ ээлжийн уулзалтыг зохион байгуулахыг хүсэн хүлээж байгаа бөгөөд Хятадтай өндөр түвшний харилцаа холбоогоо хадгалж, эдийн засаг, худалдаа зэрэг олон салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, хоёр орны ард түмэнд ашиг тусаа өгөхөд бэлэн байна. Хятадад үйл ажиллагаа явуулж буй Германы компаниуд Хятадад итгэлтэй байгаа бөгөөд Хятадын зах зээлийг үргэлжлүүлэн хөгжүүлэхэд бэлэн байна. Герман улс дэлхийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтийг дэмжихийн тулд Хятад улстай олон улсын харилцааны зохицуулалтыг бэхжүүлэхийг найдаж байна." гэсэн байна.


Хоёр тал мөн Украины хямралын талаар санал солилцов. 


Г.Бямба