Нийгэмд шударга ёс тогтоох, баялгийн хулгай, авлига , албан тушаалын гэмт хэргийн эсрэг тэмцлийг эрчимжүүлэх зорилгоор Засгийн газар тусгай ажлын хэсэг байгуулсан.
Энэ хүрээнд гаалийн байгууллагад хийсэн хяналт, шалгалтаар ноцтой хэргүүд илрээд буй. Үүнтэй холбогдуулан Ерөнхий сайд Г.Занданшатар өнгөрсөн баасан гарагт Улаанбаатар хотын гаалийн газарт ажилласан юм.
Тэгвэл олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэх, оролцоог хангах зорилгоор 11-11 төвд гаалийн байгууллагын хууль бус, ёс зүйгүй үйлдэл, хүнд суртал, чирэгдлийн талаар баримт нотолгоо бүхий мэдээлэл хүлээн авах тусгай шугамыг өнөөдрөөс (2025.12.08) нээж байгаа юм байна. Тус төв иргэдээс ирсэн мэдээллийн нууцлалыг хадгалж, эх сурвалжийг хуулийн дагуу хамгаалах аж. Тус төвд ирсэн мэдээллүүдийг өдөрт нь нэгтгэж, ЗГХЭГ-т шууд хүргүүлэх бөгөөд дүн шинжилгээ хийж, Ерөнхий сайдад танилцуулах юм байна. Шаардлагатай тохиолдолд баримт нотолгоо бүхий мэдээллийн мөрөөр хууль хяналтын байгууллагыг ажиллуулахаар болжээ.
Даваа - 12 сарын 29,
2025

Сэтгэгдэл6
Шүгэл үлээж мэдээлэл өгөөд огт хэрэггүй..Гаалийн байгууллагатай холбоотой маш олон мэдээллийг МАН-ын бүдүүн данжаадууд хав дарж нуугаад улмаар төрийн нууцад оруулчихдаг.. Шаалтуур Зандангахай боль чи..
Тоонд билэгдэл буй
Халуун охид таныг хүлээж байна - - Hot21.fun
шал худлаа
хот дотор хажууд чинь луйварчид сууж байна сэлбийн пионерийн зусланг хувьчилж гранд маршал хотхон байгуулна гэж авсан өмнөговийн иргэдийн хурлын гишүүн дарга МАНДАХБАЯР ман--ын гишүүн хариуцлагатай хүн хорь гаруй орон сууцны олон даврах барилга хувийн олон тооны хаус барьж өгнө гэж орон сууцны байрны мөнгийг зуун хувьч авсан гуч -аас тавин хувийгчиг авсан Хөгшин зэм хүүхэд нялхсаа хотын утаанаас агаарт гаргах гэж өгсөн хүүтэй харгаламжийн мөнгөө өгөөд хэдэн жил боллоо байрч байхгүй мөнгө ч байхгүй бамбарууш кофе дэлгүүр кемберидж сургууль эмнэлэг ер барьсан юмгүй ГАНЦХАН БАЙР БАРЬЖ АШГИЛТАНД ӨГСӨН Олон жил байргүй мөнгөгүй болсон хүмүүст мөнгө өгч ёадахгүй тул хувь хүнээс худалдаж авсан юм уу сэлбийн зуслангийн амралтын газар гэсэн нэг нэг өрөөтэй дөрвөн давхар байруудад хүмүүсээ оруулсан гэтэл энэ дөрвөн давхар хувь хүнээс авсан байрыг ""НИЙГМИЙН ДААТГАЛЫН
нийгмийн даатгалын газарт зарчихсан энэ 12 сарын 15-ны дотор гар битүүмжилнэ гэсэн гэнэ Өвлийн хүйтэнд байрнаас хөрөнгөө аваад хаана очих юм бэ Ийм хүмүүст хууль байдаггүй юм уу засгийн газар их хуралд сонгогдсон хүмүүс арга хэмжээ авч өгнө үү Шалгаж ард түмнээ хохиролгүй болгож өгнө үү