Нийгэмд шударга ёс тогтоох, баялгийн хулгай, авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор Засгийн газар тусгай ажлын хэсэг байгуулсан. Энэ хүрээнд гааль, татварын байгууллагуудад хийсэн хяналт шалгалтаар авлигын ноцтой хэргүүд илрээд байна. Үүнтэй холбогдуулж Ерөнхий сайд Г.Занданшатар Улаанбаатар хотын Гаалийн газарт өнөөдөр (2025.12.05) ажиллав.
Нэн түрүүнд хиймэл оюун ухаан ашиглан гаалийн бүрдүүлэлтийг хүний оролцоогүйгээр 100 хувь цахим болгохыг гаалийн байгууллагын удирдлагуудад үүрэг болголоо. Мөн албан тушаалын эрсдэл өндөртэй 50-70 байцаагчийг яаралтай ротацид оруулахыг даалгав.
Г.Занданшатар: Аж ахуйн нэгжийг том, жижиг гэж ялгалгүй нэг шалгуур, нэг стандартыг ягштал мөрдөж, танилын бараа, онцгой шугам гэх авлига суурьтай, арын хаалганы үйлдлүүдээ таслан зогсоохыг хатуу анхааруулж байна.
Энэ оны 11 сарын байдлаар Гаалийн байгууллага төсөвт 7.8 их наяд төгрөгийн орлого бүрдүүлэх төлөвлөгөөтэй. Өнөөдрийн байдлаар 6.2 их наяд төгрөг буюу 80 хувийн гүйцэтгэлтэй байна. Тиймээс төлөвлөгөөт орлого дутуу бүрдэж буй шалтгааныг тодорхойлж, нэн яаралтай Засгийн газарт танилцуулахыг мөн үүрэг болгов.
Нэр бүхий гаалийн байцаагчид зуучлагч иргэдтэй үгсэн хуйвалдаж, олон удаагийн үйлдлээр гаалийн татварын орлогоос 13.5 тэрбум төгрөгийг зувчуулсан байж болзошгүй үйлдлийг цагдаагийн байгууллага илрүүлэн шалгаж байна. Сүүлийн хоёр жилийн хугацаанд 131 аж ахуйн нэгжийн импортын барааны үнийн дүнг хууль бусаар бууруулсныг урьдчилсан байдлаар тогтоожээ.
Баасан - 12 сарын 05,
2025

Сэтгэгдэл3
Хулгайч хулгайч барь гэж хэлж байж таарахгүй. Зандангахайн засгийн газрын сайд нар эднийг далдаас удирдаж авлигал авахуулж байгаа.Жишээ нь Сэлдий хочит Дэлгэрсайхан.Ногоон хочит Чойжилсүрэн нар бараа таваар оруулж гаргахдаа татваргүй оруулж гаргадаг. Бас Нямтайшир, Оджаргал нар байна..
-Монгол Улсын Засгийн газраас ажлын хэсэг байгуулагдаж, ажлын хэсэгт Хилийн цэргийн удирдах газар оролцсон. Ингээд экспортод гарсан машины тоо, гаалиар бараатай гарсан машины тоо хооронд зөрүү гарч ирсэн. Нэг нь 815 мянган машин, нөгөө нь 849 мянган машин хил давсан байна гэх тоо гаргаж ирсэн. Эндээс 34 мянган машины зөрүү гарч ирж байгаа юм. 34 мянган машин хилээр хоосон гарна гэдэг байж боломгүй асуудал. Нэг машин 400 удаа хоосон гарсан гэх бүртгэлтэй байдаг.
МАН-ын сайд нар Оросын мафийнхантай хуйвалдан Эрдэнэтээс зэс молибден хулгайлж идэж байна.Зандангахай чи үүнд холбоотой юм биш биз..